“Амазон” компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосын бизнесийн эхлэл хийгээд хэрхэн дэлхий нийтийг хамарсан шинэ соёлыг бий болгож, амжилтад хүрсэн түүхийн талаар өгүүлэх“Безономикс” ном шинээр хэвлэгдэн гарлаа. Шинээр бизнес эрхлэх гэж буй компани, цахим орчимд амьдар ч буй бүгдэд интернет бизнесийн соёлын талаар зайлшгүй мэдэх шаардлагатай зүйлсийг энэ ном хэлж өгч мэднэ. Эл номоос танд тус болох 10 эшлэлийг хүргэж байна.

...Жефф Безос шийдвэрээ гаргах гэж хэдэн өдөр бодол болов. Тухайн үед өгөгдөлд суурилсан компьютерын чимээ л зүрх сэтгэлд нь нөлөөлсөн бөгөөд тэрээр шийдвэрээ гаргажээ. Тэр 80 настай өөрийгөө төсөөлж, дараа нь одоогийн амьдралаа харьцуулахад, “Би 80 хүрчхээд, харамсаад сууж баймааргүй байна. Чи хэн нэгнийг алчихвал мэдээж харамсана. Гэвч бидний хамгийн том харуусал бол алдсан гээсэн боломжууд юм. Яваагүй зам маань л биднийг хамгийн их зовоодог” гэдгийг ухаарчээ. Ямар нэг агуу зүйл туршаад, тэр нь бүтэлгүйтсэн ч гэсэн тэрээр 80 настайдаа энэ тухай бодон харамсахгүй аж.


Бусад гүйцэтгэх захирлаас ялгаатай нь Безос зөвхөн сонсохыг хүссэнийг нь л хэлдэг бялдууч нөхдөөр тэр өөрийгөө хүрээлдэггүй. Харин ч хатуу үнэнийг нь шулуухан хэлчихдэг, түүнийг сөрж чаддаг хүмүүстэй ойр байхыг хичээдэг. Бодит баримт шатлан захирах ёсноос үргэлж хавьгүй дээр байх ёстой гэдэгт тэрээр бүрэн дүүрэн итгэдэг аж.

“Амазон”-ы жижиглэнгийн бизнес биет ертөнцөд үйл ажиллагаагаа явуулдаг учраас тус компани ирээдүйд ажлын байргүй болох үзэгдлийн гол төвд нь орж байгаа юм. Ажлын байрны ийм том сүйрлийг нийгэм өмнө нь хэзээ ч харж байгаагүй билээ. Амазон хэдэн зуун мянган ажлын байр бий болгож чадсан ч Безос робот, техник, асар их өгөгдөл, хиймэл оюун ухааныг түүхэнд байгаагүйгээр маш эрчимтэй амжилттай хөгжүүлж чадсанаас болоод ажлын байрны чиг хандлага түдэлгүй эсрэгээрээ эргэх аж. Учир нь хиймэл оюун ухаан, робот техник цаашид улам сайжирна, дэлхий дахинд компаниуд безономиксыг нэвтрүүлж эхэлнэ.

Өглөө сэрээд “За хаанаас юм авах вэ” гэдэг хэрэглэгч байхгүй. Тэд үүнийг оронд “Надад юу хэрэгтэй билээ?” гэж бодно. Хэрэв би компьютер, эсвэл гар утастайгаа ойр байвал түүгээр ороод гарна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр манай дэлгүүр он жил өнгөрөх тусам бусдын дэлгүүртэй л ижил болж байна гэсэн үг.

Безос алсыг харах ухаанаа зөвхөн бизнест ашигладаггүй билээ. Түүний алсыг харах ухаан нийгмийн ухамсарт ч тодорхой хэмжээнд нөлөөлдөг. Амазоноос гаднах түүний үйлдлийг ажвал тэрээр бизнес эрхлэгчээс илүүтэй соёл түгээгч хүч, санаа худалдаалагч мэт амбицтай нэгэн гэж бодогдоно.

Безосын ажилд авсан хэдэн арван мянган инженер, өгөгдлийн шинжээч, программистууд уг хиймэл оюун ухааны эрчлүүрийг бүтээсэн билээ. Хиймэл оюун ухааны эрчлүүр бол Амазоны 300 сая хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, түүнд үндэслэн, нэг минутын дотор дүн шинжилгээ хийх чадвартай өөрийн оюун санаатай, сургалтын машин бөгөөд боловсронгуй, нарийн, цахим машин билээ.


Амазон компаниа эрсдэлээс гаргасан залуу бизнес эрхлэгч маань хувийн пуужингийн компанитай болъё хэмээн шийдэж “Blue Origin” гэж компаниа нэрлэжээ. Безосын Амазоныг босгосон шалтгаануудын нэг нь пуужингийн компаниа санхүүжүүлэх хангалттай нөөцтэй болох байв. Тэрээр Амазоноос жилд нэг тэрбум ам.долларын хувьцаа арилжиж, пуужингийн төслөө санхүүжүүлнэ гэдгээ ч хэлсэн юм.

Бизнесийн нэгжүүд хоорондоо хэт их зөвлөлдөж ярилцах нь ажил удаашруулдаг гэдэгт Безос бат итгэдэг нь уг зохион байгуулалтаас харагдаж буй биз ээ. Гэхдээ эл санаа Харвардын Бизнесийн сургуулийн профессоруудын хичээлтэй эсрэгцдэг. Багийн ажил төлөвлөж, компанийн стратегид оролцоход ажилтнуудыг уриалах зорилготой зүйл нь харилцаа, уялдаа холбоо байх учиртай. Харин Безос байр суурийг эсрэгээр нь дүгнэсэн. Хүн бүрийг төслийн талаар бүрэн мэдээлэлтэй байлгах нь төсөл бүрэн боловсрох ажлыг сунжруулдаг.

Амазон хүнээс төгс байхыг шаарддагаа нуудаггүй. Мөн тус компанид тэнцээд орж буй чадалтай менежер, инженерүүд хэрэв ажил нь таалагдахгүй бол өөр газарт ядах юмгүй ажилд орчхож чадна гэж үздэгээ ч нуудаггүй. Компаниа дөнгөж байгуулсныхаа дараа Безос шинэ ажилтнуудын хөдөлмөрийн гэрээнд нэг догол мөрийн заавал тусгаж өгдөг байжээ. Үүнд “Компанийн ажилтай холбоотойгоор асар их стресст өртөх магадлалтай. Ажилтан энэ стрессийн улмаас компанийн эсрэг ямар нэг зарга мэдүүлэх ёсгүйг хүлээн зөвшөөрч байна” гэсэн өгүүлбэр байв. Амазоны соёл эсрэгцүүлдэг, эсвэл таагүй муухай гэхээсээ илүү асар хүчтэй төвлөрөл бас цөхрөлтгүй, шаргуу байхыг л шаарддаг гэжээ.

Үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж байхдаа Амазон жирийн л нэг ном борлуулдаг технологийн компани байв. Яг л энэ мөчөөс эхэлж Безос асар их өгөгдөл болон хиймэл оюун ухааныг компанийнхаа зүрх болгосон юм. 1995 оны долдугаар сард үйл ажиллагаагаа эхэлсэн Амазон үндсэн вебсайт сая сая ном төвлөрсөн номын сангаас “Зохиогч, сэдэв, нэр, түлхүүр үг болон бусад үгээр”хайж, хүссэн номоо олох боломжтой гэж амлаж байжээ.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/