Шинжлэх ухаан, техник технологи, мэдээллийн эрин зуунд амьдарч буй бидэнд өдөр тутмын шаардлагаар шинжлэх ухааны мэдлэг зайлшгүй хэрэг болдог. Тэр ч атугай орчин үеийн уран зохиол, кино, урлаг шинжлэх ухаантай нэгдсэн гэхэд хилсдэхгүй. Жишээ нь би хэн юм бэ, шинжлэх ухаан хаана явна вэ, цааш хэрхэн хөгжих вэ гэдэг асуулт сонирхолтой сэдэв мөнөөс мөн. Тэгвэл танд хэрэг болох төдийгүй шинжлэх ухаанд дурлуулах 10 бүтээлийг санал болгож байна.


• Юваль Ной Харари - Homo Sapiens

Түүхч, шинжлэх ухаанч ,философич Юваль Ной Хараригийн бичсэн номыг дэлхий дахинаа олон сая хүн шимтэн уншсаар буй. Тэгвэл “Homo Sapiens” буюу хүн төрөлхтний өмнөх түүхийг өгүүлэх эл ном энгийн хэр нь ойлгомжтой байдлаар шинжлэх ухааны асуудлыг хөндсөнөөрөө онцлог билээ. Homo Sapiens” гэх эл бүтээл сармагчин байх үеэс хүн болж хувьсаж, түүнээс цааш хөгжин дэвсээр буй түүхийг эл ном товч хийгээд ойлгомжтой байдлаар хүүрнэнэ.

• Юваль Ной Харари - Homo Deus

Түүний эл бүтээл мөн л бестселлэр номын жагсаалтыг тэргүүлсэн юм. Уран зөгнөлт зохиол бид уншиж байсан ч бидний ирээдүйг шинжлэх ухаанч байдлаар тайлбарлаж, зарим хэсэг нь хийсвэр ч гэж хэлж болмоор ч асуудлыг зоригтой гаргаж ирснээрээ онцлог бүтээл болно. Хэрэв ирээдүйн амьдрал таны сонирхдог сэдэв мөн бол зайлшгүй унших бүтээл мөн билээ.

• Юваль Ной Харари - XXI зууны 21 сургамж

Homo Sapiens бидэнд хаанаас ирснийг маань харуулсан. Homo Deus ирээдүй маань ямар байх тухай төсөөллийг бидэнд өгсөн. Харин XXI дүгээр зууны 21 сургамж ном одоо цагийг судална. Юваль Ной Харари биднийг өнөөгийн хамгийн тулгамдаад буй асуудлуудыг судалж сурвалжлах сонирхолтой аялалд авч гарах болно.

• Ричард Докинс - Бодит байдлын ид шид

Их Британийн биологич, зохиолч Ричард Докинсын “Бодит байдлын ид шид: Бид жинхэнэ үнэнийг хэрхэн мэддэг вэ” номоо хүүхэд залууст зориулж бичжээ. 

"Бодит байдлын ид шид" номын бүтэц

Номын ихэнх бүлгийн эхэнд тухайн байгалийн юмс үзэгдлийн эх сурвалжийг ертөнцийн үүслийн тухай домог яриатай хэрхэн холбож тайлбарладаг байсан тухай өгүүлнэ. Докинс эдгээр домог яриануудаа Вавилон, Иудео-христ, Ацтек, Маори, эртний Египет, Австралийн абориген, умард Европ, эртний Грек, Хятад, Япон зэрэг дэлхийн өнцөг булан бүр дэх соёл иргэншлээс сонгож авчээ. Энэ бүтээл хүүхэд залууст төдийгүй танд ч мөн сонирхол татахуйц ном байж чадна.

"Бодит байдлын ид шид" номын хэсгээс

Номын зохиогчийн танилцуулга бичлэгийг эндээс үзээрэй.

• Макс Тегмарк - Амьдрал 3.0

Техник технологийн эрин үед хиймэл оюун ухаан гэдэг ойлголт олон хүний сонирхлыг татсан сэдэв мөн билээ. Уран зохиол, кино уран бүтээлээс эхлээд зайлшгүй хөндөгддөг сэдэв болжээ. Хиймэл оюун ухаан гэдэг хүний гараар бүтсэн хамгийн том зүйл ч байж мэднэ. Тэгвэл бодитой, судалгаатай бичсэн хиймэл оюун ухааны талаар хүүрнэх эл номыг санал болгож байна.

• Даниел Кээлманн - Дэлхийг хэмжсэн нь

Александер фон Хумбольдт

Зохиолч Даниел Кээлманны Дэлхийг хэмжсэн нь роман 2005 онд анх худалдаанд гарчээ. Уг зохиол нь 1985 онд гарсан Патрик Зюскиндын “Сүрчиг” (Perfume) хэмээх зохиолоос хойш анх удаа дэлхийн шилдэг борлуулалттай номын жагсаалтад багтсан герман хэл дээрх зохиол юм. Тус номд Германы математикч Карл Фрийдерих Гаусс, Германы газарзүйч, байгаль судлаач Александер фон Хумбольдт нар дэлхийг хэмжихээр тус бүрдээ өөр өөрийн арга барилаар судалгаа хийж буй тухай сонирхолтой үйл явдлууд өрнөнө.

• Ричард Давид Прехт- Би хэн бэ? Тийм гэвэл хэдэн би вэ?

Хүн төрөлхтний хамгийн сонирхолтой асуултын нэг бол “Би хэн бэ” гэх асуулт.

Тэгвэл энэ ном “Би хэн бэ” гэх асуултыг шинжлэх ухааны баримт болон философийн ухаанд тулгуурлан бичсэн нь олон хүний таашаалд хүрчээ. Уг бүтээл нь орчин үеийн философи болон хүний ухааны талаар шинэ мэдлэгтэй танилцуулахаас гадна Үнэн гэж юy вэ, би яг хэн бэ гэдгээ хэрхэн мэдэх билээ, тархи судлал юуг хийж болохгүй вэ зэрэг амьдралын тухай философийн том асуултууд руу хөтлөх болно.

• Шинжлэх ухаанд хэрхэн сайн болох вэ?

Тус ном нь биологи буюу амьд бие, хими буюу бодис, физик-энерги, хүч, дэлхий, сансар гэсэн бүлгүүдээс бүтнэ. Бүх бүлэгтээ хамгийн сүүлийн үеийн шинэ технологийг энгийн, ойлгомжтойгоор тайлбарласан бөгөөд гар дорх материалаар гэрийн нөхцөлд хийж болох олон сонирхолтой, танин мэдэхүйн туршилттай. Тиймээс хүүхэдтэйгээ хамт мөн энэ номыг сонирхож үзэх боломжтой. 

• Ханс Магнус Энценбергер - Тооны чөтгөр

Тооны чөтгөр” бол математик судалж буй хүүхэд, залуучуудад зориулсан ном. Анх 1997 онд герман хэлнээ хэвлэгдэн гарч, өдгөө дэлхийн 26 хэлнээ орчуулагдан, сая гаруй хувь борлогдсон олон улсын бестселлер бүтээл. Номонд 12 настай Роберт хүү 12 шөнийн зүүдэндээ тооны чөтгөрөөр математик заалгаж буй талаар гардаг.

"Тооны чөтгөр" номын хэсгээс

• Роберт Уинстон - Шинжлэх ухааны хөтөч

Шинжлэх ухааны хөтөч нь од, гаргаас авхуулаад нян бактери, ДНХ болон бүгдийг бүрдүүлэгч өчүүхэн жижиг атом хүртэл бүхнийг өөртөө багтаасан юм. Хамгийн гайхамшигтай шинжлэх ухаан тун энгийн зүйлээс эхэлдэг учир нүдээ нээгээд эргэн тойрноо сониуч нүдээр ажиглаарай. Шинжлэх ухаанд ажиглах, турших, эргэцүүлэхийн аль арга хэлбэрийг сонгож, хэрхэн судлах вэ гэдэг нь, юу судлах вэ гэдэгтэй эн тэнцүү чухал асуудал юм. Тархи маань шинжлэх ухааныг хэрхэн хүлээн авч байгааг ойлгоход ч шинжлэх ухаан л тусална! Ямар нэгэн зүйл шатахад яг юу болдог вэ? Соронз хэрхэн ажилладаг вэ? Бид яагаад эцэг эхтэйгээ адилхан байдаг вэ? Шинжлэх ухааны хөтөч номоос эдэнтэй төстэй асуултуудын хариултыг олоод зогсохгүй, бодит байдал дээр чухам юу болдгийг харуулсан сонирхолтой туршилтуудтай танилцах болно.

Ташрамд дурдахад хүүхэд шинжлэх ухаан сонирхож эхлэхэд нь тус болох аргуудыг эндээс уншаарай.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/