Сөрөг мэдрэмж гэдэг бол МУУ ЗҮЙЛ БИШ

Уурлах, гуниглах, ганцаардах, атаархах, урам хугарах мэдрэмжүүдийг бид муу муухай зүйл мэтээр ташаа ойлгодог. Гэтэл эдгээр нь хүүхэд, томчууд гэлтгүй бүх хүнд л төрөлхөөс өгөгдсөн мэдрэмжүүд юм.

      Юуны өмнө бид бүгд хүүхдээ өөртөө итгэлтэй, бусадтай харилцах, өөрийгөө ойлгуулах, нийгэмд бие даан амьдрах чадвартай, сэтгэлийн хувьд эрүүл хүчтэй хүн болж өсөөсэй гэж хүсдэг. Тэгсэн атлаа сэтгэл мэдрэмжийг нь хөгжүүлэхэд бус оюун ухааны чадварыг нь ахиулахад хамаг чадлаараа хичээдэг билээ. Үнэндээ оюун ухааныг удирдан чиглүүлдэг гол хөшүүрэг нь сэтгэл мэдрэмж гэдгийг мэддэггүй, ойлгодоггүй. Нэн ялангуяа сөрөг мэдрэмжүүдээ хэрхэн удирдан чиглүүлэхээс маш их зүйл шалтгаалдаг.

Жишээ нь: Тоо хэчнээн сайн боддог байлаа гээд бусдын сэтгэлийг мэдэрч ойлгоход суралцаагүй бол тэр хүүхэд цаашид амжилттай байж чадахгүй. Спортод хэчнээн авьяастай байлаа гээд сандарч түгших мэдрэмжээ зохицуулж сураагүй бол цааш ахихгүй.  

Тэгэхээр бага балчир буюу 3 наснаас эхлэн мэдрэмжүүдийг нь нэрлэж өгөх, хуваалцах, энэ төрлийн холбогдолтой тоглоом тоглох болон ном унших, биеэрээ үлгэрлэн үзүүлэх зэргээр зөв арга замыг зааж өгөхийг зөвлөдөг. 

1-рт. Сөрөг мэдрэмжүүдийг нь нэрлэн таниулах.

Хамгийн түрүүнд мэдрэмжийг нь таниулах хэрэгтэй. Хүүхдэд зааж өгөхгүй л бол насанд хүрсэн хойноо ч мэдрэмжүүдээ ялгаж салгаж таниагүй байх нь элбэг. Үүнээс болоод өөрийгөө танин мэдэж, ойлгохгүй байх нь бий.

2-рт. Сөрөг мэдрэмжүүдийг нь хуваалцах

3-рт. Эерэг арга замыг зааж өгөх

СӨРӨГ МЭДРЭМЖҮҮДИЙГ БИД ЯАГААД МУУ ГЭЖ ОЙЛГОДОГ ВЭ?

Уурлах муухай, атаархах муухай, юундаа гунигладаг юм гэх үгсээр хүүхдийнхээ мэдрэмжийг таслан зогсоох байдал түгээмэл ажиглагддаг.

Тийнхүү зогсоолоо гээд мэдрэмжүүд алга болохгүй. Хүүхэд сайн сайхан хүн болж төлөвшихгүй. Харин ч зан аашны элдэв доголдолтой том хүн болж өсөх нь их.

Жишээ нь: Уурлахаараа хүн зоддог, атаархаад бусдыг хорлодог, ганцаардах бүрдээ согтууруулах ундаа хэрэглэж тайтгардаг томчууд тун их.  Энэ нь мэдрэмжээ таньж, удирдаж сураагүйтэй, эсвэл хүчээр нуун дардаг байсантай шууд холбоотой.

Мөн буруу аргаар удирдаж сурах нь бас л аюултай.

Жишээ нь: Нэгэн сургууль сурагчдынхаа стрессийг тайлах зорилгоор цаас уруулжээ. Өнгөн дээрээ сурагчдаа бодсон мундаг алхам мэт боловч алсуураа тун хор хөнөөлтэй юм.

Иймэрхүү арга олон давтагдвал цаашид хүүхэд стресст өртөх, бухимдах бүрдээ ямар нэгэн зүйлийг эвдэн сүйтгэж байж тайвширдаг болдог байна. Энэ мэтчилэн олон жишээ бий.

Мэдрэмжүүдийг удирдаж сурахад эерэг болон сөрөг аргууд гэж бий. Тухайлбал:                                                                                                                                                                                                         

Сөрөг буюу буруу арга     Эерэг буюу зөв арга   

Сандраад байвал шоколад ид. Тайвширна.Гүнзгий амьсгаа авч гарга. Ус жаахан уух.
2Уур хүрээд байвал дэр цохь, хоосон зүйл рүү чанга хашхирУур хүргээд байгаа нөхцөл байдлаас түр холд. Гүнзгий амьсгал ав. Юунаас болж, яагаад уурласнаа хэн нэгэнтэй хуваалцах.
3
Битгий ай. Айвал хулчгар хүн болно. Иймхэн юмнаас айж болохгүй.Хүн бүрд айдаг зүйл бий. Айх гэдэг бол энгийн л зүйл гэдгийг ойлгох. Юунаас, яагаад айснаа дотнын хүнтэйгээ ярилцаж хуваалцах.


СӨРӨГ МЭДРЭМЖҮҮДИЙГ ХАЙРЛАН ХАМГААЛАХ НЬ

Хүүхдийнхээ сөрөг мэдрэмжийг хайрлан, хамгаална гэхээр та гайхаж байна уу? Хүүхдээ уурласан, гомдсон, урам хугарсан, ганцаардсан үеүдэд мэдрэмжийг нь хуваалцаж, сонсож, хамтдаа арга зам хайх нь хүүхдээ төдийгүй, мэдрэмжийг нь хайрлан хамгаалж буй хэрэг юм. Ингэснээр хожим ирээдүйд үүсэх олон таагүй зүйлсээс урьдчилан сэргийлж чаддаг байна.

Харин эсрэгээрээ хүүхдийнхээ мэдрэмжүүдийг хуваалцдаггүй зөнгөөр нь орхидог, мөн битгий уурла, битгий уйл, иймхэн юмнаас айгаад байхдаа яадаг юм гэх үгс нь хүүхдээ хорлож байгаагаас өөрцгүй. Ганцаардаад байна, би гунигтай байна гэх мэт мэдрэмжийг нь шоолох, үл ойшоох нь ч үүнд багтана. Ийм харилцаа нь алсдаа сөрөг үр дагавруудыг авчирдаг байна.

Жишээ нь:

-Мэдрэмжээ илэрхийлж сураагүй байх;

-Өөрийгөө таньж мэдээгүй байх;

-Таагүй мэдрэмжээ буруу аргаар дарж сурснаар элдэв янзын зүйлст донтох;

-Бусадтай ойлголцож чадахгүй байх;

-Өөртөө итгэлгүй байх;  

-Өөрт төрсөн мэдрэмж, бодогдсон зүйлсээ аав ээжтэйгээ ярилцаж сураагүйгээс шалтгаалан хүчирхийллийг нууж өнгөрөөх гэх мэт.

Хүүхэд тань атаархаж, уурлаж, урам хугарч, гуниглалаа гээд муу хүүхэд болчихгүй. Хүн угаас үргэлж эелдэг, жаргалтай, сайхан харилцаатай байх боломжгүй. Түүнчлэн зөвхөн сайн сайхан зүйлсийг харлаа үзлээ гээд, сайн сайхан хүн ч болчихгүй. Хамгийн зөв арга бол хүнд байх эерэг, сөрөг бүх мэдрэмжийг хүүхдэдээ таниулах, хуваалцах, даван туулахад нь туслах юм шүү.

Үр дүн нь өнөөдөр харагдахгүй ч, ирээдүйд мэдэгдэх болно.

                                                                                

 

 

 

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/