1. Манан татсан өглөө, өдрүүдэд нарны туяа манай баруун хойд зүгт байдаг усны мандал дээр тусах үед би чамайг их боддог.

2. Бидний амьдарч буй хоёрдмол ертөнцөд хайр ийм тодорхой байх тохиолдол ганцхан удаа л гардаг юм. Дахиад хэчнээн олон удаа төрсөн ч тийм юм дахин гарч ирэхгүй, хэзээ ч...
3. Энэ дэлхийд төрсөн минь ийм л учиртай байж. Чамайг хайрлах гэж, чам дээр л ирэх гэж төрж.
4. Философийн ямар ч тайлбар ухагдахуун чамайг хайрлан хүсэхийг минь, чам руу тэмүүлэхийг минь зогсоож, болиулж чадаагүй, чадах ч үгүй. 
5. Харин би явж явж чамайгаа олсондоо л үргэлж талархдаг. Бид ертөнцийн хоёр тоосонцор шиг нэг нэгнийхээ хажуугаар зөрөөд өнгөрчхөж болох л байсан шүү дээ..

6. Би хязгааргүй өндөр уул толгодын дээгүүр нисээд л байсан, нисээд л байсан. Энэ амьдралд ирэхээсээ өмнө олон жилийн тэртээд, бүр эрт дээр цагт. Чам дээр л ингэж нисэн ирэх гэж тэр олон жилийг туулсан байж. 
7. Би зам харгуй, би мөнхийн аянчин, бас энэ ертөнц дэх бүх дарвуулт завь. 
8. Би чамайг, чамтай хамт байхыг, амьдралын чинь нэг хэсэг болохыг хэчнээн хүсэвч бодит хариуцлагаас зугтаж болохгүй шүү дээ

9. Задлаагүй сархад,
Хоосон хундаганууд,
Тэдгээрийг авахаар
Бүсгүй гараа сунгалаа. 
Алс хол хойд зүгт 
Хаа нэгтээ, магадгүй
Голын урсгал дунд,
Айовад...
Би түүн рүү ширтэнэ
Хиварогийн амазон бүсгүйчүүдийг харж байсан нүдээрээ
Он цагийн урсгалд тоосонд дарагдсан агуу Торгоны зам,
Араас босож ирэх шиг,
Хэн ч үл хүрсэн Азийн тэнгэрт
Хуйларсан тоос босох шиг.

10. “Чамд бүхий л сэтгэл зүрхнийхээ гүнээс хайртай. Үргэлж. Үүрд.”
-Сүүлчийн ковбой

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/