Миний гарал үүсэл (Рэй Далио - Зарчмууд номны хэсгээс...)

Рэй Далио 1949 онд жирийн нэгэн Америкийн дундаж давхаргын мэргэжлийн жааз хөгжимчний гэр бүлд айлын ганц хүү болж мэндэлсэн юм. 

Эгэл жирийн айлын нэгэн хүү, жирийнээс ч доор сурлагатай сурагч байв. Бидний ДНК төрөлхийн сул болон давуу талуудыг бидэнд өгдөг. Харин Рэй Далиогийн хувьд төрөлхийн сул тал нь аливаа зүйлийг цээжлэхдээ маш муу байв.
 
Тэрээр энэ талаар хожим нь дурсахдаа: Ямар нэг учир шалтгаангүй мэдээллийг (жишээ нь утасны дугаар) барагтай санадаггүй маань одоо ч хэвээрээ гэж хэлсэн байдаг. Түүний хувьд аливаа зүйлсийг хийхийг хүсээгүй үедээ ихээхэн зөрчилдөх агаад харин ямарваа зүйлд сэтгэл нь хөдлөх юм бол юу ч зогсоож дийлдэггүй байдаг байв.
 
Жишээ нь, тэрээр гэртээ байхдаа гэрийн ажлаас зугтах ч гэрээс гадуур мөнгө олох зорилгоор бол дуртайяа ажил хийдэг хүүхэд байв. Рэй Далио 8 настай байхдаа л сонин зөөх, айлын довжооны цас цэвэрлэх, гольфчны туслах хийх, гэрийнхээ ойролцоох ресторануудад аяга таваг угаах гэх зэрэг цагийн ажил хийж, орлого олж, түүнийгээ өөрөө захиран зарцуулж байсан тэр он жилүүд түүнд үнэлж баршгүй хичээл болж байсныг тэрээр номондоо дурсжээ.
 
Түүнийг 12 настайдаа орон нутгийн Линкс хэмээх гольфийн клубт туслахаар ажиллаж байх үед Америкийн хөрөнгийн зах зээл эд хүчээ авч, хүмүүс ашиг орлого олж, амтай болгон л энэ тухай шуугиж байв. Тухайн үед Рэй Далио авсан цалингаараа шууд л хувьцаа яаран худалдан авч байв. Түүний анхны хөрөнгө оруулалт бол Northeast Airlines байсан юм. Тухайн үед нэгж хувьцаа нь 5 доллароор арилжаалагдаж байсан цорын ганц хувьцаа байсан учраас тэрээр худалдан авсан гэдэг. Удалгүй хувьцааных нь ханш 3 дахин өссөн нь мөнгө олох амархан мэт сэтгэгдлийг түүнд төрүүлсэн учир тэрээр эргэлт буцалтгүй энэ зах зээл рүү орсон юм.
 
1967 оны намар Рэй Далио C.W.Post гэх коллежид суралцаж эхлэв. Ахлах сургуулийн С үнэлгээнээс нь шалтгаалж түүнийг туршилтын хугацаагаар авсан байдаг. Гэхдээ ахлах сургуулиас ялгаатай нь тэрээр коллежид дуртай мэргэжлээрээ сурч байсан тул түүнд таатай байсны зэрэгцээ дүнгүүд нь ч сайжирч байв. 
 
1971 оны хавар коллежоо бараг төгс голч дүнтэй төгссөн нь түүнийг Харвардын бизнесийн сургуульд элсэн ороход тусалсан юм. Тухайн үед хөрөнгийн зах зээлд хүндхэн жил нүүрлээд байсан үе. Тэрбээр Харвардад сурах явцдаа хөрөнгийн биржид бичиг хэргийн ажилтнаар ажиллах болов. Хөрөнгийн биржид ажиллах явцдаа улс төр, эдийн засаг тэдгээрийн уялдаа холбоо гээд бүхий л дарааллыг эмх цэгцтэй ойлгох боломж тохиосон юм. 1972 онд хөрөнгийн зах зээл буцаад өсөлт үзүүлэх болов. Энэ үед Рэй Далио таваарын арилжааг сонирхох болж, тэр жилийн хавар Myrill Lynch компанийн таваарын арилжаа хариуцсан захирлаар ажиллах хүсэлт тавьж байсан гэдэг. Тэрбээр хэдэн сарын дараа Харвардад 2 дахь жилдээ сурахаар очиход газрын тосны эхний шок эхэлж, сарын дотор л гэхэд үнэ нь 3 дахин өсөв.

АНУ ын эдийн засаг саарч, таваарын үнэ тэнгэрт хадаж, 1973 оны хөрөнгийн зах зээл гэнэт нуран уналаа. Рэй Далио Харвардын бизнесийн сургуулийг MBA зэрэгтэй, таваарын арилжааны туршлагатай, эрэлттэй боловсон хүчин болж төгсөв. Дараа нь тэрбээр Нью-Йоркт Харвардын найзуудтайгаа уулзаж, цагийг зугаатай өнгөрүүлж байхдаа Барбара гэх содон нэртэй испани бүсгүйтэй танилцсан нь түүний ирээдүйн эхнэр байсан ба өдийг хүртэл 4 хүүхдийн хамт амьдарч байна. 

Тэрбээр брокерын бизнест ажиллаж байхдаа өөрийнхөө ч арилжааг хийж амжуулдаг байлаа. Алдахаасаа илүүтэй ашиг олох үе олон байсан ч одоо тэрбээр энэ тухай дурсахдаа алдагдал хүлээсэн үе нь илүү тод дурсагддаг гэж хэлсэн байдаг.
 
Рэй Харвардын сайн найз болох Боб Скоттойгоо хамтран 1975 онд Бриджуотер хэмээх шинэхэн хөрөнгө оруулалтын санг бий болгов. Ажлаа 2 өрөө байрнаас эхлүүлсэн ба Харвардын анд Боб Скоттын байрыг оффис болгон ашиглав. Мөн Регби тоглодог бас нэг найзыгаа элсүүлж, мөн чадварлаг залуухан бусгүйг туслахаар ажилд авч Бриджуотер компаниа цомхон бүрэлдэхүүнтэй эхэлсэн түүхтэй.
 
Рэй Далио ихэнх цагаа зах зээлийг ажиглахад зарцуулж, үйлчлүүлэгч нартаа зах зээлийн эрсдлийг хэрхэн зохицуулах боломжтой зэргийг тайлбарладаг байв. Мэдээж тэрбээр өөрийнхөө арилжааг давхар хийнэ. Түүнд энэ ажил нь маш зугаатай санагддаг байсан бөгөөд ердөө амьжиргааны зардлаа л төлж байвал хангалттай гэж үзэж байлаа. Гэвч удалгүй санхүүгийн хямрал болж, Рэй Далио өөрийн Бриджуотероо ажиллуулж чадахааргүй болж, ажилтнууд нь ч ажлаасаа гарч, Рэй ганцаараа үлдсэн гэдэг. Энэ хүнд үед тэрбээр өөрийнхөө гэр бүлийг тэжээж ч чадахааргүй байдалд орж байлаа.
 
Түүний бодол дотор өөрийн Бриджуотероо хаагаад өөр компанид ажилд орох уу гэсэн хэцүү бодол хүртэл эргэлдэж эхэлсэн ч бууж өгөөгүй юм. Гэтэл хямрал ч дуусаж, түүний сан буцаад хэвэндээ орж чаджээ. Улмаар өдгөө 160 тэрбум ам.доллар удирддаг дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын сан болсон юм…


“Далиогийн зах зээлийг харах гүйлгээ ухаан бол домог мэт. Зорилго мөрөөдөлтэй хүн бүр Рэйгийн аргаас суралцах бүрэн боломжтой юм”
- Майкл Блүүмберг

Тэгээд юу гэж? 

Энэ бол яахын аргагүй гайхалтай бас урам авмаар явдал. Энэхүү түүхийн эзэн өнөөдөр Time сэтгүүлийн топ 100 нөлөө бүхий хүн, Forbes сэтгүүлийн топ 100 баян хүний жагсаалтад 18.7 тэрбум долларын хөрөнгөөрөө 79-д бичигдэж байна. Хэрэв та ямар ч хамаагүй санхүүгийн сэтгүүл эсвэл мэдээллийн сайт руу ороод үзээрэй. Рэй Далио тэгж хэлэв, ингэж хэлэв гээд шууд л гараад ирнэ. Би ч өөрөө анх тэгж л энэ хүнийг олж мэдэж байв.

Гэхдээ гайхан бишрэхээс урьтаад өөр өнцгөөс харъя. Угтаа дээрх нь байдаг л нэг амжилттай түүх, байдаг л нэг баян эрхэм. Тэгээд юу гэж? Аз ч байж болох шүү дээ. Түүн шиг эрхмүүд зөндөө л байдаг. Билл Гэйтс түүнээс ч амжилттай. Түүхэн явцыг харвал бүх цаг үеийн хамгийн баян хүн чинь Джон Рокфеллер. Хэрэв суралцах бол хамгийн шилдгээс нь дээр биш үү? 
 
Гэхдээ нэг зүйл байгаа юм. Тэдгээр эрхмээс хэд нь өөрийн гараар, өөрийн бүх туршлага, түүхээ анализ хийж үзсэн бол? Тэгээд болсон үйл явдлуудаа тухай бүрт нь бичиж, тэндээсээ цаашдын амьдралдаа хэрэгтэй зарчмууд гаргаж авсан бол? Тэдгээрээс хэд нь өөрийн бүх зарчмуудаа нэгтгэн ном болгон хэвлүүлсэн бол? Цөөн, бүр хэтэрхий цөөн болов уу гэж айж байна. Олон хүний амьдралын түүх, бичсэн намтар байдаг ч тэдгээрийг өөр нэгэн сониуч хүн өөрийн ойлголтоор бичсэн эсвэл зүгээр л хэн нэгний амьдарсан түүх гардаг. Харин Рэй Далио тэднээс онцгой байсан юм. 


Өөрийнхөө амьдралыг тухай бүрт нь шүүж тунгаан тэндээсээ зарчмууд гарган авч байв. Цаг хугацааны явцад тэр бүхнээ улам бүр чанаржуулж, эцэст нь өөрийн 40 жилийн туршлагаа ийнхүү ном болгон гаргасан юм. Үүнийгээ зүгээр нэг түүх өгүүлэх бүтээл болгосонгүй, уншигчдад зориулан лавлах толь мэт бүтээсэн байдаг. Өөрөөр хэлбэл ажил, амьдралд гарах олон асуудлыг хэрхэн шийдэхийг тайлбарлаж, түүнийгээ өөрийнхөө туршлагаар баталгажуулж чадсан юм.  

Рэй Далио амьдралынхаа ихэнх хэсгийг эдийн засаг, хөрөнгө оруулалтын тухай бодож өнгөрүүлсэн тул эхлээд “Эдийн засаг болон Хөрөнгө оруулалтын зарчмууд”-аа бичихээр төлөвлөж байсан xүмүүсийн эрэлт хэрэгцээнд үндэслэн ажил, амьдралын тухай бичсэн байдаг. Яагаад гэхээр Оргүй хоосноос эхэлж эцэстээ тэрбум тэрбум ам.долларын хөрөнгийг босгож чадсан эрхмүүдээс “Яаж?” гэсэн асуултыг залуу бизнесмэн бүр л асуухыг хүсдэг. Гэвч уг ганцхан үгтэй асуултын хариулт нь даанч хэтэрхий ээдрээтэй, ойлгоход төвөгтэй маш олон үйл явдлын үр дүн байдаг аж.

 
Иймд Рэй Далио уг номоороо дамжуулж хүн бүрт өөрийн амьдралын зарчмыг болон яагаад тэрхүү зарчмуудыг баримтлах болсноо хүргэхийг хүссэн юм. Түүнчлэн энэхүү ном нь зөвхөн Рэй Далио гэх хувь хүний талаар бус, түүний байгуулсан Бриджуотер компанийн онцгой арга барилын нарийн ширийнийг харуулдаг. Үндсэндээ энэхүү ном нь түүний бусдад өгч буй хамгийн том бэлэг аж. 

Рэй зарчмуудаа өөрийн, түүх, амьдралтайгаа сайтар сүлж чадсанаар онцгой ном болжээ.
-Тони Роббинс

Номоо хаанаас авч болох вэ?
 
Та Рэй Далио Principle номыг доорх сувгуудаар дамжуулан аваарай.

  1. Internom (web site),  (FB хаяг)
  2. Alpha Book (FB хаяг)
  3. Bananamall  (web site), (FB хаяг)
  4. Хэрвээ хүргэлтээр захиалах болон лавлахаар бол 89949422 дугаарын утас руу холбогдож захиалах бүрэн боломжтой. 

Рэй Далио Зарчмууд номондоо үнэлж баршгүй зөвлөгөөг өгчээ.
-Билл Гэйтс

Г.Ганзориг | Эдийн засагч, шинжээч

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/