1. “Хэрэв та нар нэр төртэй амьдралыг хүсэж байвал нэг зүйлийг сайн тогтоож авах хэрэгтэй. Та нараас хэн чинь ч Америк явж чадахгүй. Хэн чинь ч кино од болохгүй. Хэн ч дэлгүүрт ажиллахгүй. Та нарын өмнөөс өөр хүмүүс амьдралыг чинь шийдчихсэн. Ирээдүй, цаашид яаж амьдрах чинь угаасаа тодорхой.”

 2. "Галерейн бүтээл хосуудыг үнэн зөв тодорхойлоход чухал үүрэгтэй. Галерейн бүтээл дээр үндэслэн та дүгнэлт гаргадаг. Хос хоёрыг бие биедээ хайртай нь үнэн эсэхийг ойлгох өөр арга байхгүй биз. Хийсэн зүйлээс минь бидний хэн болох нь харагдана." 


3. ""Урлагийн бүтээлүүд эзнийхээ хэн болохыг хэлээд өгдөг гэж. Сэтгэл дотор нь юу байгааг." Гүйцэтгэсэн ажил чинь та бүхний сэтгэлийн илэрхийлэл болно гэж найдаж бүтээлүүдийг авдаг байсан нь үнэн. Тодорхойлбол, та нарт зүрх сэтгэл гэж юм байна уу гэдгийг нотлох гэж."

4. “Бусдад хэдийгээр итгэмээргүй, тэнэг санагдаж болох ч бид амьдралынхаа энэхүү үе шатад Хейлшимээс бусад бүх газар орныг үлгэрийн юм шиг бодож төсөөлдөг байсныг мартаж болохгүй. Гаднын ертөнцөд юу болдог, юу болдоггүйн талаарх бидний ойлголт туйлын бүдэг бүрхэг.”


5. “Хүмүүсийн гол хүсэл бол ‘Би’ загварыг олоод ирээдүйгээ харах явдал. ...өөрийн эх хувь болох ‘Би’ загварыг харах юм бол дотоод мөн чанараа, тэр байтугай өмнө юу хүлээж байгааг жаахан ч атугай мэдрэх болов уу гэсэн найдлагатай байдаг гэдэг нь нууц биш.”


6. “Би хурдацтай ирж байгаа шинэ дэлхийг харсан юм. Өндөр үр ашигтай технологи хөгжсөн, анагаахын шинэ шинэ эмчилгээний аргуудтай мундаг дэлхий. Гэхдээ хатуу, харгис. Хүнийг өрөвддөггүй. Би нүдээ тас аньсан охин зүрхнийхээ гүнд, цээжиндээ хуучин, хүнлэг сайхан нөгөө дэлхийгээ наан, явуулж чадахгүй, зүрх сэтгэлд нь үлдэхийг, өөрийг нь барьж байхыг хүсэн “намайг битгий явуулаач” гээд гуйж буйгаар..."

7. “Нүдээ хагас анин, бага наснаасаа хойш хаяж гээсэн зүйл маань энэ газарт салхинд туугдан ирж байна гэж төсөөллөө. Бас, яг хэрэгтэй зөв газраа зогсоод, тэвчээртэйхэн хүлээх юм бол талбайн цаад захаас, тэнгэрийн хаяанд нэгэн жижигхэн дүрс гарч ирэх бөгөөд аажуухан томорсоор гэнэт Томми болж хувирна гэж. Тэр над руу даллаж дуудан, нэг юм хэлээд байна гэж төсөөлөгдсөн. Би энэхүү хий хоосон төсөөллөө цааш өрнүүлээгүй. Хүсээ ч үгүй. Нүүрийг минь даган нулимс урссан ч уйлаагүй, биеэ барьсан.”

8. "...Замаас цааш алсад тариалангийн талбай цэлийн харагдана. Тийшээ явах ямар ч тодорхой зорилго байгаагүй бөгөөд тэнд би далайн эрэгт ч очоогүй. Зүгээр л тэрхүү өргөн уудам эзгүй тал, цэлгэр саарал тэнгэрийг харахыг хүссэн байх ..."


9.  “Хейлшимийн бүх хүүхэд ямар ч барьцгүй, хоосон агаараас бий болгосон хувийн жижиг төсөөллийн орон зайтай, тийшээгээ өөр өөрийн айдас, хүсэл мөрөөдөлтэйгөө очдог байсан гэж бодож байна. Гэхдээ бүгд энэ хэрэгцээнээсээ ичиж зовдог, үүнийгээ ямар нэг урвалт гэж ойлгодог байсан юм шиг.”


10. “Тэгэхдээ тэр үед чухам юуг мэддэг, юуг мэддэггүй байснаа одоо ялган салгаж санахад надад хэцүү байна. Бидний мэдлэг тун өнгөцхөн байсан хэдий ч өөрсдийгөө хүмүүжүүлэгчид болон гадна амьдардаг бусад хэвийн хүнээс өөр гэдгийг, тэр ч байтугай ирээдүйд биднийг "хандивлах ажил" хүлээж байгаа гэдгийг ч мэдэж байсан байж магадгүй.”

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/