Германы философч Прехт “Би хэн бэ?” Тийм гэвэл хэдэн би вэ? гэж асуусан номдоо хүн хэрвээ өөрийнхөө хэн бэ гэдгийг мэдэх гэвэл 3 асуултад хариулахыг зөвлөжээ.

Нэгдүгээрт: Би ер нь ямар мэдлэгтэй билээ гэсэн танин мэдэхүйн асуулт.

Хоёрдугаарт: Би ерөөсөө яах ёстой вэ гэсэн асуулт ба би зөв байхын тулд юу шаардлагатай вэ гэсэн асуулт.

Гуравдугаарт: Би ер нь юунд найдаж амьдардаг билээ гэсэн амьдралын утга учрын асуулт.

Нэгдүгээр асуултад хариулахын тулд хүн өөрөө хаана юу мэдэж, уншиж өөрийн гэсэн баттай үнэн мэдлэгтэй болсон адал явдалт аялалаа ярих хэрэгтэй. Энд монголчуудын хэлэх дуртай ертөнцийг үзэх үзлийн тухай бичсэн ба хүн юу мэднэ нэг үгээр хэлэхэд хүмүүс хэрхэн адилхан мэдлэг боловсролтой болно түүгээрээ л ялгаатай биш харин адилхан ертөнцийг үзэх үзэлтэй болох тухай бичжээ. Нэгэнт л мэдлэг нэг л тул тэр нэг үнэн мэдлэг чухал ажээ. Үнэн мэдлэг үнэн бодлоос гаралтай тиймээс хүн зөв бодож сурах. Хэн бэ гэсэн асуултын эхний хариулт чи хэрхэн боддог тухай хариулт чухал үүрэгтэй.

Хоёрдугаар асуултын хариулт бол зөвийг буруугаас хэрхэн ялгах вэ мөн сайныг муугаас хэрхэн салгах вэ гэсэн нийгмийн чухал асуултын хариулт. Аливаа хамтын амьдрал болон нийгэм зөв буруугийн онолтой мөн сайн муугийн ёстой байхгүй бол үргэлж л алдаа гаргаж зөрчил үүсэж нийгэм эвтэй биш харин хэрүүлтэй явагдах ажээ. Хүн хэн бэ гэсэн асуултад хариулахад хүний сэтгэл бас л чухал үүрэгтэй. Хүн бусдад ямар сэтгэл гаргаж буйгаараа тэр хүний хэн бэ гэдгийг таних боломжтой.

Гуравдугаар асуултад хариулахын тулд хүн ер нь юунд найдаж явдаг билээ. Үүнд Монголчуудын ярих дуртай итгэл үнэмшлийн асуулт бөгөөд зарим хүмүүсийн асуух дуртай амьдралын утга учир юундаа вэ гэсэн асуултад хариулжээ. Хүн юунд найдах вэ гэдэг үгний цаад утга бол найдлагаа дагаад юу хийх вэ буюу яаж хийх вэ гэсэн зөв үйлдэл чухал. Хэн юу хийж буйг харсан хүн тэр хүнийг тийм л хүн гэж нэрлэдэг тул бусдад тустай л зүйл хийж чадвал түүгээр хэн бэ гэдгээ харуулах ажээ.

Философи бол танин мэдэхүй. Хамгийн түрүүнд өөрийгөө танин мэдэх л чухал шүү дээ. Би яг хэн бэ? гэдэг бол үнэндээ маш хэцүү асуулт, энэ асуултад хүн төрөлхтөн хариулт хайсаар ирсэн. Орчин үеийн тархи судлал, мэдлэгийн салбарынхан энэ тал дээр ямар түвшинд яваад байгааг энэ номноос олж мэднэ. Жишээ нь сармагчны толгойг шилжүүлэн суулгадаг болж байна. Та бид хоёрын толгойг солиод суулгадаг цаг ирэх нь байна шүү дээ. Гэтэл монголчууд бид хүн төрөлхтний мэдлэгтэй хэр ойрхон байгаа билээ. Ядаж л тархи, оюун ухаан судлалын чиглэлийн мэргэжлийн нэг ч байгууллага хүрээлэн алга байна шүү дээ. Хүний тархи бол компьютерийн хардвейр нь, ухаан бол программ нь. Программ сайн ажиллахын тулд байнга л шинэчилж сайжруулах хэрэгтэй болдог шүү дээ. Майкрософт Windows гэхэд л анх гарснаасаа хойш хэдэн удаа шинэчлэгдэв. Анти-вирус программ бас зайлшгүй хэрэгтэй. Монголчууд бидний тархи яг л анти-вирусны программгүй компьютер шиг болчихож. Энэ бол үнэхээрийн гамшиг шүү.

Мэдээ бэлтгэсэн Э.Мөнхзагар

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/