Габриель Гарсиа Маркес Латин Америкийн суут зохиолч бөгөөд “Зуун жилийн ганцаардал” зохиолоо бичсэнээс хойш тэр Өмнөд Америкийн он дараалсан бичиг зохиогчийн тоонд орох болсон юм. Энэ агуу зохиолч бүтээлдээ өөрийн нутгийн ард түмний үзэл бодлыг тусгасан өгүүлэх урлагийг улс төр болон нийгмийн шүүмжлэлт байдалтай чадварлагаар холбон бичдэг нь түүний уран туурвилын онцлог юм. Тэрээр 1927 онд Колумбын Аракатаса тосгонд мэндэлж, Боготад хуулийн сургууль төгсжээ. Гэсэн хэдий ч тэр сэтгүүлчийн ажилд анхаарлаа хандуулж эхэлсэн байна. Энэ үед Маркес анхны богино өгүүллэгүүдээ гаргаж, 1954 онд анхны роман болох “Laubsturm”-аа хэвлүүлжээ. 1950-аад онд нийгэм судлаач кубын цахилгаан мэдээний агентлагт ажиллаж, Парис, Куб, Америкт очиж, дараагаар нь Колумб руугаа буцаж иржээ. “Зуун жилийн ганцаардал” зохиолоо бичсэний дараа Барселона руу нэлээд хэдэн жил оргон суурьшсан байна. 1975 оноос Латин Америкт эргэн ирж, чилийн дарангуйлагч Аугусто Диночетын эсрэг тэмцэл гаргажээ. 1982 онд утга зохиолын Нобелийн шагнал хүртсэн юм.
Зуун жилийн ганцаардал
Энэ романдаа Маркес Буэндигийн гэр бүл, түүний үүсгэсэн Макондо тосгоны дэвшил ба уналтыг харуулсан юм. Түүний зэрэгцээ зохиолч бас олон жилийн дарлал үзсэн төрсөн нутгийнхаа талаар, мөн бүх Латин Америк тивийн талаар дүр зураглал гаргасан байна.
Макондо тосгон ойн гүнд оршдог бөгөөд тэнд зөвхөн цыганууд л очдог байжээ. Хэдхэн зууны дотор энэ тосгонд хүн төрөлхтөний олон төрлийн түүх, өөрөөр хэлбэл томоохон ололтууд, олон жилийн цус урсгасан мөн олон хүний амь эрсэдсэн иргэний дайн зэргийг даван туулж иржээ.
Энэхүү овог болон газрыг үндэслэгчид болох Урсула, Хосе Аркадио Буэнди хоёрын гэр бүл зохиолын үйл явдлын гол хэсгийг бүрдүүлнэ. Үүнд энэ гэр бүлийн гурван хүүхдийн хувь заяа ба мөн тэдний олон өөр эцэгтэй хүүхдүүдийн тухай өгүүлнэ. Өгүүлэгч атаа хорсол, цус ойртолт, гүйцэлдээгүй хоосон мөрөөдөл болон эрдийн халуун сэтгэл ба амьдрах чадвар, эмэгтэйчүүдийн ур ухааныг дүрслэн харуулжээ. Зохиолын сэдэв нь 19-20-р зууны Колумбын байнгын дарамт хүчирхийлэл, мөн Буэндигийн гэр бүл тодорхой хэмжээгээр энэ дарамтанд нэрвэгдэж байгаа байдал, туйлдаа хүрсэн ганцаардмал байдлыг харуулсан байна. Зохиолын эцэст Мелькиадес гэгч нэгэн Цыганы олон жилийн өмнө хуйлмал бичиг бичсэн зөгнөл биелнэ. Уг зөгнөлд "Омогийн хамгийн сүүлийн цус ойртсон гэр бүлээс төрсөн гахайн сүүлтэй хүн хорвоод мэндэлж, энэ хүнд амьдралыг нэг мөр сөнөөж байгаа тухай бичсэн байна."
Габриель Гарсиа Маркесийн томоохон зохиолуудын товчоон
Laubsturm, 1954
Хурандаад хэн ч бичихгүй, 1961
Энэ роман нь Колумбын нэгэн тосгон дахь далайн эрэг дээр тэтгэвэрт гарахаа хүлээж, сайн сайхан ертөнцийг мөрөөдөж байгаа нэгэн хурандаагийн тухай өгүүлнэ.
Зуун жилийн ганцаардал, 1967
Зохиолч энэ романдаа Латин Америкийн Макондо тосгон дахь Буэндигийн гэр бүлийн эхлэл ба уналтын тухай бичжээ.
Der Herbst des Patriarchen 1975
Энэ романдаа Маркес нэгэн ард түмнээсээ тасарсан Латин Америк дарангуйлагчийн амьдрал ба үхлийн талаар өгүүлсэн.
Chronik enes angekьndigten Todes, 1981
Нэгэн залуугийн хоёр удаа үхлээ урьдчилан зарласан боловч тосгоны иргэдээс хэн ч үхлийг нь саатуулаагүй түүх энэ романы гол сэдэв юм.
Der Geruch der Guayave, 1982
Багын найз Плинио Апулео Мендозатай ярилцсан ярилцлагандаа Маркес хувийн амьдрал , уран бүтээл, уран зохиолын болон улс төрийн сэдвээр ярина.
Die Liebe in den Zeiten der Cholera, 1985
Хөгширч үхлийн ирмэгт тулсан үедээ Флорентино Ариза залуу насандаа өөрийн болгож чадаагүй Ферминаг өөрийн болгож авна.
Der General in seinem Labyrinth, 1989
Энэ роман нь Латин Америкийн эрх чөлөөний төлөө тэмцэгч Симон Боливарын амьдралынх нь сүүлчийн хэдэн сарын тухай юм.
Мэдээ бэлтгэсэн Э.Мөнхзагар
СЭТГЭГДЭЛ