Номын дэлгүүрээс өчнөөн олон сар жилийн өмнө худалдаж авсан номнуудаа харах зуураа унших цаг нь даанч алгадаа хэмээн санаа алдан сууна уу? Тэгвэл өөртөө ном унших цаг хэрхэн гаргах талаар бяцхан зөвлөгөөг хүргэе.


Ном унших дадлыг өдөр тутмынхаа амьдралын хэмнэлийн нэгэн хэсэг болго. Өдөр тутамдаа нэгэнт хийж хэвшээд дадчихсан зүйлийнхээ оронд аль эсвэл түүнтэйгээ уялдуулах аргаар ном унших дадлыг өөртөө бүтээгээрэй. Хүн ямар ч их ажилтай байсан өглөө болгон шүдээ угаахаа мартдаггүй шиг ном унших явдал чиний дадал болон хувирвал чи заавал тусгайлан цаг гаргаж ном унших шаардлагагүй болох болно. Орой бүр тухлан суугаад телевизийн сериал үзэхийнхээ оронд дуртай номоо гарчиглах, аль эсвэл өглөө бүр эртлэн босож гүйх үедээ аудио ном сонсож болно шүүдээ.


Өдөрт 1 хуудас, 1 бүлэг унших байсан ч хамаагүй утасныхаа calendar хэсэг, хийх зүйлийнхээ жагсаалтан дээр заавал унших номоо тэмдэглэ. Өдөр бүр төлөвлөгөөгөө давуулан биелүүлээд байвал илүү ихийг унших хүсэл чинь улам ихээр бадрана

Муу орчуулгатай, сэтгэлд анхнаасаа л нийцээгүй номыг заавал уншиж дуусгах гэж хичээхэд амьдрал дэндүү богинохон шүү. Чиний гайхширалыг төрүүлж, чамайг алмайруулж чадах олон олон номнууд бий гэдэгт итгэ. Энэ удаа чи зүгээр л буруу сонголт хийчихэж


Хэрвээ чамд тухлан сууж ном унших зав төдийлэн гардаггүй бол аудио ном сонсохыг санал болгож байна. Алхаж байхдаа, машин унаж байхдаа, ууланд гарч байхдаа гээд хэдийд ч сонсох боломжтой байдгаараа аудио ном давуу талтай. Мөн шил шилээ даран гарч байгаа олон номон дундаас сонголтоо хийж чадахгүй эргэлзэж байвал номтой холбоотой podcast-уудыг тогтмол сонсож болно.

Өглөө гэрээсээ гарахдаа цүнхэндээ багтах хэмжээний хэмжээний номыг тогтмол авч гарж байгаарай. Ингэж чадвал өдрийн цайныхаа цагаар, хичээлийнхээ завсарлагаанаар, банкны дараалалд зогсох зуураа гээд түрхэн хугацаанд ч гэсэн номоо унших боломж чамд олдох болно. Таван минутын хугацаанд утсаа дээшэээ доошоо гүйлгэснээс ном унших нь хавь илүү үр дүнтэй гэдгийг надаар хэлүүлэлтгүй чи мэдэж байгаа байх.



Ном унших дадлыг өөртөө суулгахын тулд аль болох зугаатай, өөртөө хөнгөн байдлаар унших арга барилыг сонго. Зузаан хүнд романыг нээх нь битгий хэл харахад л уйтгартай санагдаж хэзээ энэ номны ард гарна даа гэж сэтгэл чинь хямардаг уу?

Хэрвээ тийм бол төрөл бүрийн номын клубт хамрагдах, өөртөө бяцхан номын challenge эхлүүлэх, дотны найз нөхдөөрөө нэг номыг уншиж дуусган чөлөөт цагаараа номынхоо тухай ярилцах гээд аль болох сонирхолтой байдлаар өөрийнхөө сонирхдог зүйлстэй номоо холбож өгөөрэй.

Эх сурвалж: Интерном

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/