Оросын аугаа их зохиолч Ф.М.Достоевский өдгөөгөөс 200 жилийн өмнө буюу 1821 оны арваннэгдүгээр сарын 11-ны өдөр мэндэлсэн билээ. Туурвисан бүтээл бүр нь алдаршсан Ф.М.Достоевский шиг зохиолч нэн ховор. “Гэмт хэрэг ба ял шийтгэл”, “Кармазовын хөвүүд”, “Газар доороос бичсэн тэмдэглэл”, “Ядуу хүмүүс” зэрэг олон зохиолтой нь Монголын уншигчид аль хэдийн танилцаад амжсан. Тэгвэл эл суут хүмүүний мэндэлсний 200 жилийн ойгоор “Монсудар” хэвлэлийн газрын эрхлэн гаргасан шинэхэн бүтээл болох Ф.М. Достоевскийн “Мөрийч” зохиолыг МУГЗ Д.Цахилгаан гуайн орчуулгаар монгол уншигчдад хүрсэн баярт мөч давхцлаа.

 
Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойн баярыг “РЦНК”-тай хамтран зохион байгуулсан бөгөөд номын нээлт 11:00 цагаас эхэлж, таван илтгэгчийн бэлдсэн –“Ф.М.Достоевскийн өвийн тухай” эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өнгөрөв. Энэ үеэр, "Psychology Publishing"-ийн үүсгэн байгуулагч Л.Энхтүшигийн бэлдсэн “Ф.Достоевский ба психоанализ”, мөн кино тоймч Н.Өнөржаргалын бэлдсэн “Ф.Достоевскийн романуудыг кино бүтээл болгосон нь” зэрэг шинэлэг, сонирхолтой сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний хурал өрнөснийг дурдах хэрэгтэй. 


Мөн үйл ажиллагааны төгсгөлд энэ сарын 25-наас тайзнаа дэлгэгдэх “Гэм зэм” жүжгийн багийнхан жүжигчид болон уран бүтээлчдээ танилцуулж, нээлттэй хэлэлцсэн билээ. Мөн орчуулагч Д.Цахилгаан гуай уншигчидтайгаа номын тухай яриа өрнүүлснээр аугаа зохиолч Ф.М.Достоевскийн 200 жилийн ойг олон талт сэдвийн хүрээнд, үр өгөөжтэй тэмдэглэн өнгөрүүллээ. 

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/