Өнгөрсөн ням гарагт Монголын шидтэнүүд нэг дор цугларлаа. Тэдний нэг дор цугларсан учир нь дэлхий даяар хамгийн их борлуулалттай “Харри Поттер ба Үхлийн шүтээн” ном монгол хэлнээ анх удаа хөрвүүлэгдэн уншигчдын гарч очиж буй баярыг бяцхан шидтэнүүд тэмдэглэсэн нь энэ билээ. Энэ үеэр “Гурван шүүр” уушийн газар цөцгийтэй шар айраг, Дамблдорын дуртай лемонтой чихэр, Оливандрын шидэт савааны газар, Аз жаргалын ундаа, хайрын уусмал болон амтат аяган бялуугаар үйлчилсэн билээ. Мөн Азкабаны аюултай хоригдлууд хэрэн тэнүүчилж байлаа.

Хогвартсын “Магл судлал”, “Хувиргал” болон “Шидэт уусмалын” хичээлийг Илбэчин Б.Баярсайхан багшилж, бяцхан ид шидээсээ зааж сургасан билээ.
Мөн Хогвартсын сурагчид дунд Квидчийн “Сничийг ол” тэмцээн болон дөрвөн тэнхимийн дунд асуулт хариултын тэмцээн, “Хэн олон шившлэг мэдэх вэ” зэрэг өрсөлдөөнтэй, “гал гарсан” олон сонирхолтой тэмцээн боллоо. Мөн “Флориш ба Блоттс” номын дэлгүүрт “Харри Поттер” цувралыг орчуулсан Н.Энхнаран гарын үсэгтэй номын худалдаа зохион байгуулсан билээ.

2017 оноос “Харри Поттер” төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд сүүлчийн “Үхлийн шүтээн” бүлэг нь ийнхүү нээлтээ хийлээ. Энэ хугацаанд ном бүрийн нээлтэд хамт байж, “Хогвартсын” захидал хүлээн авч, хамт суралцаж, адал явдлаар хамт аялж, хамт уншиж дурлаж, байсан бүх “шидтэнүүдээ” баярлалаа.
СЭТГЭГДЭЛ