"Уншигч" номын зохиолч Бернхард Шлинк номынхоо тухай хэрхэн дурдсаныг хөрвүүлэн хүргэж байна.
“Уншигч” номын гол сэдэв бол үе хоорондын хуваагдал болоод эвлэрэл юм. Мэдээж дан ганц Холокостын тухай бус хоёрдугаар үе буюу дайны дараа төрсөн хүмүүс Холокостыг хүлээн зөвшөөрөх, ойлгох түүнчлэн эцэг, эхийнхээ оролцон тоглосон үүргийг тунгаах тухай ном юм шүү.
Шлинк намтарчилсан зохиол бичдэг гэдгээ няцаан “Заримыг хэсгийг нь туршлага, мэдлэгтэй тулдаа л бичсэн юм. Хүн мэддэг сэдвийнхээ дагуу л бичиж чадна шүү дээ. Оюутан цагтаа шүлэг тэрлэж, өгүүллэг туурвиж байхдаа ч би гэмт хэргийн зохиолд илүү татагддаг байлаа. Гэмт хэргийн зохиол бичнэ гэдэг асуудал гарч ирлээ, түүнийг шийдвэрлэх гэх мэт үйл явдал миний ажлаас (хуульч) нэг их ялгарах зүйлгүй санагддаг юм. Хүмүүс ажлаа тараад, харих хүртлээ галт тэргэнд номыг минь догдлон уншдаг байхаар зохиол бичихийг хүсдэг юм. Гэмт хэргийн зохиол ч гэсэн нийгмийн шүүмжлэл болж чаддаг шүү дээ”.
Хуулийн философич мэргэжилтэй маань бичвэрүүд минь ихэд холбогдож байгааг хожим нь анзаарсан л даа. Гэхдээ энэ их хөндүүштэй сэдэв байна, зохиол болгоод биччихье гэж би хэзээ ч бодож байгаагүй.
Израель болон Нью Йорк дахь дээд үеийхэн миний зохиолыг илүүтэй уншиж байна гэдэг надад тун сонирхолтой санагдсан. Учир нь миний үеийхэн “Михаэль Ханнаг яллаж, буруутгахад тийм ч хүндрэлтэй биш” гэсэн шүүмжлэлийг хэдэнтээ сонссон ч дээд үеийхэн маань буюу Ханнагийн үед амьдарч байсан хүмүүс ер ингэж хэлээгүй юм.
Уншигч танд харин энэ зохиол хэр санагдсан бэ?
СЭТГЭГДЭЛ