Тахлын, хөл хорионы цаг үе гэлтгүй хаана ч гэсэн маш сайн ном унших шаардлагатай байдаг.

Телевизээр үзэж харах зүйл хомсдож, агуулга нь ядмаг болж буй энэ цаг үед сайн ном айл гэрийг авардаг.  Гэр бүлээрээ хэзээ ч ийм урт хугацаанд, тийм ойр хамт байж үзээгүй хүмүүс хамтдаа хийх ажил, ярилцах өч төчнөөн сэдэл, сэдвүүдийг номоос л авч болно. Мах, талхтай биш юм аа гэхэд бүр пиво, винотой ч харьцуулж барьцмааргүй байгаа ч номын өдөр тутмын хэрэглээг ойлгох нь ихээхэн ач холбогдолтой байна.

Цар тахлын үеэр ч гэсэн цаг үеэ мэдэрч ухаалаг амьдрах ёстой гэх үүднээс “Монсудар хэвлэлийн газар”-аас дараах жагсаалтыг уншигчидтайгаа хуваалцая.

Гэр бүлийн гишүүн бүрт:

·          Аавд - "Онц хариуцлага" - Жоко Уиллинк

·          Ээжид - "Becoming" - Мишель Обама

·          Том эгчид - "Буйд газрын кафе Яагаад" - Жон Стрелеки

·          Ахад - "Амьдралын 12 дүрэм" - Жордан Питерсон

·          Дүү нарт - "Нохой хүн", "Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл" цуврал

·          Нялх балчирт - Хуруун тоглоомт болон хүрч мэдэрдэг цуврал

Цар тахлын энэ цаг үед л амжиж унших номууд:

·         “Тахал” - Альбер Камю

·         “Тахлын үеийн дурлал” - Габриель Гарсиа Маркес

·         “Венец дэх үхэл” - Томас Манн 

·          "Шивэгчний үлгэр" - Маргарет Этвүүд

·          "Цагаан цайз" - Орхан Памук

Хаврын улиралд уншвал зохих номууд:

·         "Шинэ амьдрал" - Орхан Памук

·         "Алдагдсан зүйлийн жагсаалт" - Юдит Шаланский

·         "Гэмт хэрэг ба ял шийтгэл" - Федор Достоевский

·         "Торгон цэргийн хороон даргын аллага" - Мүраками Харүки

·         "1Q84" - Мүраками Харүки

·         Larousse - Сонгодог зоогийн нэвтэрхий толь

Түүх сонирхогчдод:

·         "Монголчууд" зурагт цуврал

·         "Sapiens: Хүн төрөлхтний товч түүх" - Юваль Ной Харари 

·         "Homo Deus: Маргаашийн товч түүх" - Юваль Ной Харари

·         "Түүх" - Duden сурах бичиг

·         "Агуу санааг энгийнээр: Түүх"

Хүүхдийг бүтээлч, бие даасан нэгэн болгоход тань туслах номууд:

·         "Сурах гэдэг өөр" - Ремо Х.Ларго

·         "Монтессорийг эхнээс нь" - Паула Полк Лиллард, Линн Лиллард Жессен

Хүүхдийн тань төсөөлөлд улам өнгө нэмэх номууд:

·         Эртний уран зохиол цувралын "Монголын нууц товчоон", "1001 шөнийн үлгэр", "Гэсэр"

·         "Мангасуудын оронд" - Маурис Сендак

·         Монгол үлгэр - зурагт ном (Хараацай хэдгэнэ хоёр, Нар Сар Рах, Сарны үлгэр, Заан оготно хоёр, Бэтгэлжин бор шувуу, Тэнгэрийн охин)

·         "Харри Поттер" цуврал

·         Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд

Хүүхдийн номын дэлгэрэнгүй жагсаалтыг эндээс хараарай.

Жич: "Тахал", "Тахлын үеийн дурлал" гэсэн хоёр номыг бусад улс оронд маш их уншиж байна.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/