Ид шидтэй өнчин хүү Харри Поттерын тухай алдарт зохиолыг мэдэхгүй хүн үгүй. Уг бүтээл хүн төрөлхтний оюун санааны ертөнцийг асар өргөн хүрээгээр тэлсэн билээ. Гэхдээ ач холбогдол нь зөвхөн хүний сананад оромгүй ертөнцийг бий болгож, олон хүний төсөөллийн ертөнцийг аз жаргал, ид шид, хүсэл мөрөөдлөөр дүүргээд зогсоогүй юм. Энэ зохиолоор хүмүүжсэн бүхэл бүтэн үе бий. Учир нь энэ суут бүтээлд бусдыг энэрэх, хайрлах, зөв сайны төлөө тэмцэх, зөн совин, эр зориг, үнэнч нөхөрлөл гээд хүн байхын тухай сургадаг олон хэсэг бий. Тиймдээ ч уг зохиолоос эш татсан үг, өгүүлбэрүүд хүмүүсийн дунд үргэлж яригдсаар байдаг. Тус цувралын зургаадугаар дэвтэр буюу “Харри Поттер ба Эрлийз Хунтайж”-д гардаг зарим эшлэлүүдээс хүргэж байна.

1. Буруу зүйл хийсэн хүнийг уучлах нь зөв зүйл хийсэн хүнийг уучлахаас хавьгүй амар байдаг.
2. Волдеморт энэ ертөнцийн бусад дарангуйлагчийн адил хамгийн заналт дайснаа өөрийн биеэр бүтээсэн юм! Хэчнээн олон дарангуйлагч дарлагдан зовж байгаа хүмүүсээсээ маш их айдгийг чи мэдэх үү? Тэд бүгд эрт, орой хэзээ нэгэн цагт дарлагдсан олны дундаас тэдний эсрэг босож, цохилт өгөх хэн нэгэн гарч ирэх болно гэдгийг ухаардаг!

3. Бид үхлээс, харанхуйгаас айдгийн учир нь ердөө л тэнд юу нуугдаж байгааг мэддэггүйгээс болдог юм.
4. Бид зовлон шаналалд бууж өгөлгүй тэмцлээ үргэлжлүүлэх ёстой.
5. Хамгийн чухал нь тэмцэх, цөхрөлтгүй үргэлжлүүлэн тэмцэх хэрэгтэй. Хэдийгээр муу муухайг бүрэн устгах боломжгүй ч гэсэн зогсоох цорын ганц арга зам нь энэ юм.
6. Залуу хүнийг зөвхөн наснаас нь болж доогуур үнэлнэ гэдэг ухаангүй, бодлогогүй хүний үйлдэл юм.
7. Нэр хүнд атаархлыг төрүүлдэг. Атаа жөтөө уур хилэнг бадраадаг бол уур хилэн худал хуурмаг болон олширдог. 

Харри Поттер ба Эрлийз хунтайж номын тухай дэлгэрэнгүйг эндээс...

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/