Монсудар хэвлэлийн газраас Магс Тегмаркийн Амьдрал 3.0 (Хиймэл оюуны эринд хүн байхуй) нэрт номыг монгол уншигчдадаа хүргэжээ. Уг бүтээл нь анх хэвлэгдсэн даруйдаа уншигчдын дунд шуугиан тарьсан юм. Түүгээр ч үл барам Стивен Хокинг, Илон Маск зэрэг алдартнууд уг бүтээлийн талаар сэтгэгдлүүдээ хуваалцаж байв. Иймээс танд уг бүтээлийн талаарх алдартнуудын сэтгэгдлийг хүргэж байна.
Кембрижийн Онолын одон орон судлалын төвийн судалгаа эрхэлсэн захирал, профессор Стивен Хокинг

“Эрдэмтэд, аж үйлдвэрийн салбарынхан, цэрэг армийн зүтгэлтнүүд болон бид бүхэн өөрсдөө ч хиймэл оюуны ирээдүйн үр ашгийг хүртэх, эрсдэлээс нь зайлсхийхийн тулд юу хийж болох вэ? гэдгийг өөрсдөөсөө асуух цаг үе ирээд байна. Энэ бол өнөө цагт хэлэлцэх ёстой хамгийн чухал асуудал юм. Тегмаркийн сэтгэлгээ тэлэх бүтээл энэхүү хэлэлцүүлэгт нэгдэхэд тань тусална.”
- Зохион бүтээгч, ирээдүй судлаач, “Сингулярити ойртлоо”, “Оюун санааг хэрхэн бүтээх вэ” номын зохиогч Рэй Курцвейл

“Өнөө цагийн хамгийн хамгийн чухал сэдэв болох биологийн сэтгэлгээг өөрсдийн бүтээсэн хавьгүй дээр оюун ухаантай нэгтгэх явцдаа бид ирээдүйн илүү сайн сайхан соёл иргэншлийг хэрхэн бүтээх вэ? гэдгийг ойлгоход тань Тегмаркийн шинэ бүтээл чиглүүлэгч байх болно.”
SPACE X компанийг үүсгэн байгуулагч, TESLA компанийн гүйцэтгэх захирал Илон Маск
Энэхүү ном дэлхий болон түүнээс уужим орон зайд амьдрал, оюун ухаан, ухамсрын агуу ирээдүйн талаарх эрэл хайгуулд тулгарах сорилт, бидний хийх сонголтыг чиглүүлэх гайхалтай гарын авлага юм.
- MIT-ийн Дижитал эдийн засгийн санаачилгын захирал, “Машины хоёрдугаар эрин” номын хамтран зохиогч, профессор Эрик Бринолфссон

“Урьд хожид байгаагүй эрх мэдлийг хиймэл оюун бий болгох бөгөөд энэ нь ирэх арван жилд хүн төрөлхтөнд хамгийн ашигтай эсвэл хамгийн хортой байна. Тегмарк хиймэл оюуны талаар өмнө нь миний огт уншиж байгаагүй, тун сонирхолтой төдийгүй энгийн үгээр маш ойлгомжтой тайлбарлажээ. Тегмаркийн бүтээлийг уншаагүй бол танд аюул нүүрлэсэнд тооцоорой.”
Эзэн хааны ордны одон орон судлаач (Astronomer Royal), одон орон судлалын анхдагчдын нэг, “Бидний эцсийн цаг” номын зохиогч, профессор Мартин Рийс
“Энэ ном миний сонирхлыг маш их татлаа. Хиймэл оюуны хөгжил сүйрэл дагуулах уу, эсвэл хөгжил цэцэглэлт дагуулах уу? Үүнийг хэн ч хэлж мэдэхгүй байгаа ч нэрт эрдэмтний энэхүү бүтээл бодит байдлыг ойлгоход бидэнд тусална.”
- Nature сэтгүүлийн Стюарт Расселл
“Амьдрал 3.0 гэх бүтээлд хиймэл оюун нь ирээдүйн эцсийн зогсоол биш, харин ч энэ талаар ямар их сэтгэх хэрэгтэй вэ гэдгийг гайхалтай өгүүлсэн.”
СЭТГЭГДЭЛ