Аялж явахад зам зуур заримдаа уйдаж, нойр хүрэх үе байдаг даа. Харин тэр үеэр зүүрмэглэж суух биш ном уншиж, дуртай дуугаа сонсвол хэчнээн сайхан гээч. Тэрхүү өдөр хоногуудыг илүү сонирхолтой, мартагдашгүй өнгөрүүлэхэд ч тусална.Тиймээс аялж байхдаа уншихад тохиромжтой 5 ном болон ном болгонд тохирох 5 дууг санал болгож байна
Бүүкэрийн шагналт энэхүү зохиол нь Казүо Ишигүрогийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг юм. Зохиолд эдлэнгийн албандаа туйлын үнэнч шаргуу зүтгэдэг Дарлингтон Шилтгээний даамал Стивенсийн аж амьдрал, ажил төрлийн тухай голлон өгүүлнэ.Зохиолын түүхийг Стивенс өөрөө хүүрнэх бөгөөд 1956 оны зун өдрийн тэмдэглэл маягаар бичсэн найман тусдаа бичвэртэй. Өдрийн тэмдэглэлдээ тэрээр урьд нь хамт ажиллаж байсан хатагтай Кентоны амьдардаг газар луу машинаар аялж, тэнд очоод бүсгүйг эдлэндээ буцаан авчрахыг зорьж буй тухайгаа тоочин өгүүлдэг.Стивенсийн уран яруу үг хэллэг болон сэтгэл татам байдал нь уншигчдыг яах ийхийн зуургүй л цааш хөтөлнө. Гэхдээ уншигчдад харуулах гэсэн түүний өөрийн дүр төрх яваандаа улам ч эргэлзээтэй, ээдрээтэй болдог.
2. Халуун шоколад шиг сэтгэл
Номын үйл явдал нь 1910 оны үед (Мексикийн хувьсгал эхлэх үед) өрнөх энэ романд Мексик-Америкийн хилийн ойролцоох фермд аж төрдөг Гарсагийн гэр бүлийнхний амьдралыг тэр тусмаа гол дүрийн хүмүүсийн хайр дурлалыг өвөрмөц сонирхолтойгоор өгүүлнэ. Энэ гэр бүлийн өрхийн тэргүүн эрт нас барж дан эмэгтэйчүүд үлдсэн нь уг романы гол баатрууд болдог. Энэхүү ном нь эрс тэс хоёр төрлийн номыг, өөрөөр хэлбэл сар, сараар хуваасан цуврал хэлбэрийн роман болон гал тогооны жорын ном хоёрыг хольж шингээсэн нь үнэхээр сонирхолтой. Тодруулж хэлбэл, романы арван хоёр бүлгийг тус бүр саруудад тааруулан хуваарилж, бүлэг бүрийн эхэнд нэгэн мексик хоол бэлтгэх жорыг нарийн тодорхой тоочин өгүүлж, улмаар уг жор нь үйл явдалтай нягт сүлэлдэх ажээ. Хүн заримдаа хоёр зүйлийн нэгийг л сонгох ёстой болдог. Уламжлал уу эсвэл дэвшил үү? Гэр бүлийн эв нэгдэл үү аль эсвэл амин хувийн аз жаргал уу?
Аялалд явахдаа энэ номыг авч явбал аян замд уйдах завгүйгээр номын үйл явдалд хөтлөгдөж, хуудас бүрийг амтархан унших болно шүү.
3. Лолита
Владимир Набоков “Лолита” романаа бичих санааг анх 1940-өөд онд олсон бөгөөд бүтэн 14 жилийн хугацаанд бичсэн байдаг. Мөн энэ зохиолоос сэдэвлэсэн хоёр ч кино дэлгэцнээ гарсан билээ.Зохиолын гол дүр Гумберт Гумберт бусдын нүдээр бол гарал угсаа сайтай, мэдлэг боловсролтой, гоо зүйн мэдрэмжтэй романтик нэгэн. Харин үнэн хэрэгтээ түүний дотор хүүхэд ахуй насандаа учирсан эмгэнэлт явдлын үрээр сэтгэцийн асуудалтай болсон, бага насны охидыг шохоорхогч нуугдана. Энэхүү ном нь өнгөц харахад нэгэн эрийн ой гутам өчил мэт боловч хүсэл тачаал, хайр дурлал хоёрын ялгааг санаанд оромгүй хурцаар илэрхийлсэн, дотоод сэтгэлийн хөдлөлийг байгалийн өнгө аястай уусган гайхалтай дүрсэлсэн хэзээ ч хуучиршгүй уран зохиолын сод бүтээл яах аргагүй мөн билээ. Энэ ном нь аяллын туршид танд хайрын тухай эргэцүүллийг авчрах болно.
4. Модны нууцлаг амьдрал
Ой судлаач Петер Вуоллебены Модны нууцлаг амьдрал хэмээх энэхүү гайхалтай ном 2015 онд анх Герман улсад худалдаанд гарснаасаа хойш дэлхий дахинаа 35 орны хэлээр орчуулагдан гарч, Нью-Йорк Таймсын бестселлер бүтээл болжээ. Тэрээр энэхүү номдоо модны нууцлаг далд амьдралыг хачин жигтэй талаас нь дүрслэн үзүүлжээ. Мод ой санамжтай, хоорондоо мэдээлэл солилцдог, өвдөлтийг мэдэрдэг, тэр бүү хэл наранд түлэгдэж, бас үрчлээтдэг гэнэ. Жишээ нь, царс мод өөр хоорондоо химийн үнэрт бодисоор харилцах аж. Мод шавжийн дайралтад өртвөл үнэрт дохио илгээх ба эргэн тойрных нь мод мэдээг хүлээн авмагцаа минутын дотор зэвсэглэн, шавжийг үргээх тусгай гашуун бодис ялгаруулдаг ажээ. Хаа нэг тийшээ аялал зугаалгаар гарч, ой модонд алхах гэж байгаа бол энэ номыг уншаад энэ дууг заавал сонсоорой.
Нийгмийн бужигнаан дундаас гарч амгалан тайван газар очиж, сэтгэлээ жаахан ч болов амрааж, эрч хүчээ нөхөж авахыг хүссэн эр, амьдралд төөрсөн шигээ замдаа ч мөн төөрч явсаар ямар ч хүнгүй зэлүүд газар байх нэгэн кафег олж очих болно. Энд тэрээр амьдралын хамгийн чухал мөн хамгийн чанадын асуулт болдог “Та яагаад энд ирсэн бэ?” “Та үхлээс айдаг уу?” "Та амьдралдаа сэтгэл хангалуун байдаг уу?" хэмээх тун ярвигтай, утга учир бүхий асуултын хариултыг, мөн түүнд хүрэх арга замыг уг кафены зөөгч, тогоочтой сонирхол татам яриа өрнүүлснээр олж чаддаг. Уншигч та ч мөн ажил амьдралын завгүй хэмнэлээсээ бага ч болов чөлөөлөгдөн номын гол дүрийн эр шиг аялалд гарангаа өдөр тутмын амьдралаасаа түр ч атугай завсарлан, сэтгэлийнхээ мухарт хадаатай явдаг асуултынхаа хариуг энэ номоос олж, хүн болж төрснийхөө учрыг тунгаах болно.
СЭТГЭГДЭЛ