Эцэг эхчүүдийн гаргадаг нийтлэг алдаануудаас

Миний санахын ээж аав, ах эгч нар цаашлаад багш нар маань хүртэл “нар шар өнгөтэй болохоор шараар буд, одоо уул нь ногоон өнгөтэй, за харин гол нь цэнхэр байна шүү  гэж зааж өгдөг учраас  би ч хэлснээр нь аливаа зүйлсийг зурж  буддаг байжээ. Буруудсан зүйл үгүй мэт боловчхожим би өөрөө багш болсныхоо дараа тэр бүгдийг харахад нэг л тавгүй санагдах болсон юм. Хүүхдэд өөрт нь уран сэтгэмжээ хөгжүүлэх боломж олгохгүй автоматаар толгойд нь энэ ийм байх ёстой, тэр тийм байдаг гээд суулгах нь шинийг санаачлах, чөлөөтэй сэтгэх боломжийг нь хаагаад байх шиг. Байгаа ч юм шиг гэж угаасаа тэгж байгаа.

Хүүхдэд багаас нь ийм сэтгэлгээ суулгаснаар тэд  өөрсдийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх итгэлгүй, буслын нөлөөнд автамтгай  нэгэн болж өсөх үр дагавруудтай. Яагаад гэж үү? Багаасаа л аливааг хүний үгээр заалгаж хийсээ тэр шүү дээ. Том болоод ажил хийж,шинийг санаачлах тал дээр асуудалтай, цаашлаад шинийг санаачилсан ч түүнийгээ илэрхийлэхээс айж эмээдэг болно. “За ингээд хэлбэл буруу гэх болов уу, таалагдахгүй бол яана, миний санааг дэмжихгүй биз, за би ч дуугүй л хий гэснийг нь хийгээд сууж байя даа” гэх мэтээр  зүгээр л ахлах албан тушаалтны заасан зүгт л  явдаг нэгэн болж хувирах нь аймшигтай. 

Бид ядаж л хүүхдэдээ унших номыг нь сонгож өгөхдөө ч хүртэл энэхүү алдаагаа давтсаарл байгаа харагддаг. Хүүхэд өөрийн харах өнцгөөсөө дүгнээд, хүссэн номоо авах шийдвэр гаргах гэх мэтээр тухайн ертөнцдөө өөрийн төсөөллөөрөө оршиж, уран сэтгэмж, төсөөлөн бодох чадвараа хөгжүүлэх ёстой шүү дээ. Хүүхдийн нас бага байх тусам зураг ихтэй, текст багатай ном авч өгөх нь бүр илүү үр дүнтэй. Тэртээ тэргүй уншиж чадахгүй хүүхдэд тэр их текстээр яах гээв дээ. Чин үнэнийг хэлэхэд бид тэр урт тексттэй номоо уншиж өгөхөөс өөрсдөө ч залхуурдаг! (Би өөрөө ч залхуурдаг юм.)

Зохиолч Маурис Сендак "Мангасуудан Оронд" зурагт ном.


За үндсэн яриандаа орцгооё!

Би гэдэг хүн Англи хэлний багш мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажиллаад 3 жил болж байгаа ба түүний 2 жилийг нь 5–6 насны хүүхдүүдтэй ажиллаж өнгөрөөсөн юм. Тийм ч учраас бага насны хүүхдүүдийн дотор ямар төрлийн ертөнц оршиж байдгийг арай илүү мэднэ гэдгээ баттайгаар хэлж чадна. Тухайн үед миний сурагчид даа уншиж өгөх дуртай байсан ном бол Maurice Sendak “Where The Wild Things Are” байсан юм. Хүүхдүүдэд энэ ном ямар их таалагддаг гэж санана. Хуудас эргэх бүрт гол дүрийн хүүтэй хамт тухайн орчинд оччихсон юм шиг л бүгд дуу алдаад баярлана гэж жигтэйхэн. Тэд чинь ийм л хурдан шинэ ертөнц рүү хөвөн одож чаддаг бяцхан адтай чөтгөрүүд юм шүү дээ.

Таны харж байгаачлан энэ номд дүрслэгдсэн аварга биетэй мангасууд хүүхдэдээ харуулахад хэтэрхий хурц, ширүүн нэг үгээр бол АЙМАР зураглалтай байгаа биз? ГЭСЭН ХЭДИЙ Ч… Бид л хүүхдээ айчихна, ийм юм харвал шөнө зүүдэлнэ гэх мэтчилэн бодлыг өөрсдөө толгойдоо ургуулан суулгачхаад хүүхдүүддээ авч өгөх талаар бодох ч үгүй. Би үүнийг маш сайн мэдэж байна.

Гэтэл үнэн хэрэгтээ хүүхдүүдийн дотор шал өөр, бидний төсөөлж ч чадахгүй ертөнц оршдог юм шүү дээ. Найз нөхөдтэйгөө хамт өөрсдийн төсөөллийн баатруудыг бүтээгээд, түүнийхээ дүрд хувиран жүжигчилсэн тоглолт хүртэл хийнэ. Тийм учраас хүүхэдтэйгээ илүү ярилцаж, аль болох утас, ТВ зэргээс хол байлгаж номтой ойр байлган төсөөлөн бодох чадварыг нь хөгжүүлж өгөөсэй гэж би аль болох эцэг эхчүүдээсээ хүсмээр байна. Хамгийн гол нь ‘сонголтыг өөрсдөд нь үлдээгээрэй’. 

Мөн манай ардын аман зохиол, үлгэрүүдийн талаар ч энд дурдах ёстой гэж бодож байна. Зураглал маш муутай номууд байдаг ба хэрэглэгддэг хэллэгүүд маш хүндээс гадна тун чиг их харгислал, нэгнээ хөнөөх, устгах, үгүй хийх зэрэг үйл явцууд гардаг. Тэгтэл тэр үлгэрүүдээ ээж аав нь энийг уншиж өссөн юм чи ч бас унших хэрэгтэй биш бүр ёстой гэж тулгах юм. Үүгээрээ би Монгол ардын үлгэрүүдээ буруутгаж битгий унш гэж уриалж байгаа юм биш харин тэдэнд минь UPDATE хэрэгтэй байна гэж хэлээд байна. (Үүнийгээ хэвлэлийн газрууд, зохиолч, редакторуудад хандан хэлэв)

Харин одоо сайн мэдээ нь тэдгээр хүмүүс цаг үе өөр болж үнэхээр эдгээр үлгэрүүддээ шинэчлэлт хийх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож. Шинэ эрин үеийн хүүхдүүдэд өөр зүйлс хэрэгтэй байгааг мэдэрсэн байна. ҮНЭХЭЭР ИХ БАЯРЛАЛАА!!! Зураглал маш сайтай, бага тексттэй ч агуулга нь алдагдаагүй маш гоё номууд гарсан байна.

Хүүхэд ба ном гэдэг нь салшгүй холбоо үүгээрээ дамжин хүүхдийн дотор төсөөлөхийн аргагүй өөр нэгэн ертөнц бий болдог. Энэхүү ертөнцийн ачаар хүүхдийн төсөөлөн бодох чадвар нэмэгдэхээс гадна хамгийн гол нь хайрцгаас гарч сэтгэх цаашлаад өөрийн дотоод бодол санааг хэнээс ч айлгүй чөлөөтэй илэрхийлэхэд суралцдаг юм шүү. Та яг одоо өөрийн биеийн амрыг хайн хүүхдэдээ зурагт асааж өгөөд эсвэл гарт нь утас бариад суулгасан бол үүнийгээ аль болох багасган цаашдаа бүр энэ зуршлаасаа салах хэрэгтэй гэдгийг зөвлөе.(Хүүхдэд хэт их утас, ТВ үзүүлснээр хүүхэд адаар ааштайхоолоо идэхдээ ч утас нэхдэг тийм л нэгэн болж хүмүүжнэ

Том болох тусмаа ТВутас компьютероос салдаггүйямар ч амьд харилцаа холбоогүй хол хөндий нэгэн болж өснө.)

Хүүхдэдээ ном авч өгөөрэй, түүнийг нь уншиж өгөөрэй, хамт цагийг өнгөрүүлээрэй ингэснээр ямар ч үеүдээс илүү хүүхэдтэйгээ ойр дотно болж, хүүхдээ илүү ойлгон дотор нь ямар ертөнц оршин тогтнодог вэ гэдгийг та мэдэж авах болно.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/