Түүхийн хүрдийг эргүүлэлцхийн тулд хүн ямар байх ёстой вэ? Хэмээх асуултад Макс Вебер Улс төрч хүнд юуны өмнө дараах гурван чанар шийдвэрлэх ач холбогдолтой. Үүнд: Хүсэл эрмэлзэл- Хариуцлага- Алсын хараа гэжээ.
Монтескье тухайн үеийн францчуудын зан суртахууныг анхдагч хүчин зүйл болох цаг агаарын байдлаас нь эргэцүүлэн судалж, франц үндэстэн гэж хэн бэ, сэтгэлгээний онцлог нь юу вэ, ямар дутагдалтай вэ, юуг чадаж, юуг чадахгүй вэ, ямар хуультай байх ёстой вэ, ямар засгийн хэлбэртэй байх ёстой зэрэг олон асуултад хариулт өгсөн юм. Ингэхдээ дан ганц францчууд гэлтгүй Европын бусад улс үндэстэн, персүүд, хятадууд, япончууд, арабууд, энэтхэгчүүд, төдийгүй монголчуудыг хүртэл судалсан билээ. Эдгээр ард түмний тухай дурдахдаа, улс төрийн дэглэм, аж амьдрал, зан суртахууныг нь өөлж муулаагүй, харин тайлбарласан юм. Дундад зууны үеийн монголчуудын түүх, ахуй амьдралын онцлогийг ч бичсэн. Энэ бүгдийг эртний Грек-Ромын үеэс XVIII зуун хүртэлх түүхэн жишээнүүдээр баяжуулсан нь гайхалтай.
Нийгэмд эрх мэдэлтэй цөөнх олонхыг захирч буйгаас гадна энэ хүчтэй хэсгийнхэн эрх мэдлийг олонхын давамгайллаар олж авсан мөртлөө тэд олонхын төлөө байдаггүйг буруушааж, энэхүү эрх мэдэл нь хууль ёсных биш гэжээ. Ийм нийгэм, ард түмний байгалиас заяасан хараат бус байдлыг булаан авахад хариуд нь юу ч өгөөгүй байна.
Олонх өөрсдийн захирагддаг хуулиа өөрсдөө санаачилж бичдэггүй, харин тусгай эрх олгогдсон цөөн хүн л түүнийг бичдэг. Эдгээр хууль нь ард түмний ашиг сонирхолд үйлчлэхийн оронд, тэр хүчирхэгжсэн, баян хүмүүсийн эрх ашгийг л хамгаална.
4. Шок номлол
Клайн “Өнгөрсөн гучин жилийн турш Чикагогийн дэг сургуулийн бодлогыг хэрэгжүүлсэн улс бүхний том компаниуд болон баян улс төрчид улсыг мэдэлдээ авсан. Энэ компаниуд, улс төрчдийг ялгахад хэцүү” хэмээн өгүүлсэн байдаг. Яг энэ дүр зураг өнөөгийн Монголын нийгэмд тодорхой харагддаг бөгөөд энэ нь эдийн засгийн цочир эмчилгээний үр дүн юм.
Монголын эдийн засаг, нийгмийн байдлыг сайжруулах, ард иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх асуудал хурцаар тавигдах болсон өнөө үед 60, 70 жилийн тэртээх буурай хөгжилтэй, ажил орлогогүй иргэдтэй Сингапур улс хэрхэн өөрийн онцлогийг мэдэрч, хөгжлийн оргилд хүрэх замдаа орсон тухай Ли Куан Югийн бишрэм түүх, дурдатгалаас монголчууд бидэнд суралцах зүйл их.
6. Моди үзэгдэл
Моди үзэгдэл: Энэтхэгийг өөрчлөх Нарендра Модигийн кампанит ажлыг дотроос нь ажихуй сонгогчид үзэл бодол, санаа зорилгоо хүргэх, тайлбарлан таниулахад мэдээллийн технологийг хэрхэн ашиглахыг өгүүлэхийн сацуу сонгуулийн кампаниар сонгогчдын дэмжлэгийг хүлээх цоо шинэ арга замуудыг таны өмнө дэлгэн үзүүлнэ.
7. Иргэншил хоорондын мөргөлдөөн
Энэ бүтээл нь орчин үеийн дэлхийн эмх замбараагүй байдлыг шинээр ухааруулж,улам бүр нягтаршиж буй дэлхий ертөнцийн хурдацтай өсөн нэмэгдэж буй асуудлуудыг тайлбарлах шинэ толь. Хантингтоны ном бол нарийн ээдрээт улс төрийн хувьсал өөрчлөлтийг гайхалтай тайлбарлахын сацуу шинэ формацийн улс төрчдийн хувьд оюуны гараагаа эхлэх тавцан гэж болохоор ажгуу.
8. Хунтайж
Уг суут бүтээл Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Нийгмийн ухаан” цувралын II дэвтэр болж олны хүртээл болсон билээ. Номын үзэл санаа ямар нэг уянгын халил, яруу сайхан үгсээр илэрхийлэгдээгүй. Харин төрийг хэрхэн гартаа авах вэ? Үүний дараа хэрхэн жолоодох вэ? Ард түмэнд хайрлагдахын тулд ямар зан авир хэрэгтэй? Улс төрийн заль мэх, авхаалж самбаа, хүнлэг зан, догшин хэрцгий байдал зэрэг чанаруудаар өөрийгөө цэнэглэж, улс орноо удирдах зэрэг асуултыг хөнддөг. 1532 онд хэвлэгдсэн уг номыг олон хаад ноёд, улс төрийн лидерүүд "төр барих гарын авлага" болгон ашиглаж иржээ.
9. Homo Deus: Маргаашийн товч түүх
Др. Харари маш хийсвэр гэж хэлж болохуйц тун зоригтой таамаглалуудыг дэвшүүлжээ.Өнгөрсөн цагт бурханд шүтэж ирсэн хүн төрөлхтний шашин нь өдгөө humanism буюу хүн төвт үзэл болоод буй. Тэгвэл энэ үзэл/шашин нь ирээдүйд хүн төрөлхтнийг гурван зүйлд тэмүүлэхэд нөлөөлөх болно гэжээ:
1. Мөнх настай болох
2. Аз жаргалаа нэмэгдүүлэх
3. Бурханлиг оршихуйд хүрэх
Ирээдүйд датаизм гэх мэдээллийн шашин бий болох бөгөөд дэлхийн улс гүрнүүд хөгжлийн бодлогоо хэрхэн тодорхойлох бол хэрхэн хөгжих бол гэдгийг энэ номоос мэдэх болно.
10. Баян орнууд хэрхэн баялаг бүтээсэн бэ? Буурай орнууд яагаад ядуу хэвээр үлддэг вэ?
Норвегийн эдийн засагч Эрик С.Райнерт 2007 онд “Баян орнууд хэрхэн баялаг бүтээсэн бэ? Буурай орнууд яагаад ядуу хэвээр үлддэг вэ?” хэмээх номoo бичиж хэвлүүлжээ. Хөгжлийн эдийн засгийн онолоороо дэлхийд тэргүүлэх эрдэмтдийн нэгд тооцогддог Эрик С.Райнерт 2000 онд Монголд айлчилж, Монголын Хөгжлийн Судлалыг дэмжих төвөөс зохион байгуулсан олон улсын хуралд илтгэл тавьж байсан юм. Энэхүү номын 5 дугаар бүлэгт Монголыг шилжилтийн эдийн засгийг жишээ болгон бичжээ. Үүнээс гадна Дэлхийн банк болон Олон улсын валютын сангийн (ОУВС) мэргэжилтнүүдийн ядуу буурай орнуудад хэрхэн ажилладаг бодит нүүр царайг онцолсон нь тун сонирхолтой.

СЭТГЭГДЭЛ