Хүүхдийг 5 нас хүрэх үед тархиных нь хөгжил том хүнийхтэй ижил хэмжээнд очсон байдаг бөгөөд энэ хугацаанд суралцах чадвар нь хурдацтайгаар хөгждөг тул бага насны хүүхдийн сэтгэхүй, зан араншинд тохирсон ном уншиж өгөх нь ҮНЭХЭЭР, ҮНЭХЭЭР, ҮНЭХЭЭР чухал юм. Хүүхэд бүр мэдрэмжээ өөрөөр илэрхийлдэг бөгөөд насны ангиллаасаа шалтгаалан янз бүрийн авир гаргадаг. 

Таны хүүхэд яасан нь тодорхойгүй уйлаад л, уйлаад л байна уу? эсвэл

Таны хүүхэд хэтэрхий сониуч тул яагаад гэж байнга асууж байна уу? эсвэл 

Таны хүүхэд хаа сайгүй, ханан дээр ч хамаагүй зурж, будаж байдаг уу? 

Таны хүүхэд мэдрэмж, зан араншингаа таньж мэддэг, удирдаж чаддаг болох эсэх нь таниас маш их хамааралтай. Хүүхдийнхээ суралцах чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, сониуч занд нь тааламжтай хариу өгч, хорвоо ертөнцийг байгаагаар нь харахад туслах цуврал номуудыг танилцуулж байна.   


1. Хүүхдийн зан ааш өөрчлөгдөж, учрыг нь олоход хэцүү үе олон байдаг. Хүүхэд шалтгаангүй уйлж, эсвэл шөнө унтахгүй байх зэрэг гэр бүлд байнга тохиолддог асуудлуудыг шийдвэрлэх ном:



2. Энэ жил 50 нас хүрсэн "Гэдэс нь өлссөн авгалдай" ном дэлхийн хүүхдийн шилдэг арван номын нэгт тооцогддог.  Үүнд бяцxан өндөг байхаасаа эхлээд үзэсгэлэнт эрвээхэй болсон нэгэн авгалдайн түүхийг өгүүлнэ. Эл номыг бага насны хүүхэд хамгийн багадаа нэг удаа уншсан байх ёстой бөгөөд долоо хоногийн гаргуудыг цээжлэх, тоо тоолж сурахад нь тусална.   



3. Хүүхдийн хувьд хорвоо ертөнц бүхэлдээ үл мэдэгдэх зүйлсээр дүүрэн байдаг тул тэд багаасаа л сониуч зантай байдаг. Хоёр настай болоод ярьж сурах явцдаа "Энэ юу вэ?", "Яагаад?" гэдэг асуулт тавьж бүгдийг мэдэхийг хүсдэг. Аливаа зүйлсийн учрыг эмх цэгцтэйгээр олж мэдэхэд энэхүү ном тусална. 



4. Унших үйл явц зураг уншихаас эхэлдэг. Ямарваа нэгэн дүрс, зурагны илэрхийлэмжийг хараад үйл явдлыг ойлгож чаддаг болох нь хүүхдийн логик сэтгэлгээг тэлж өгдөг. Дараах зурагт ном хүүхдийг эцэг, эх, эмээ, өвөөтэйгөө ярилцаж хамт төсөөлөх боломжийг олгоно.  



5. Хүүхдийн хувьд ном гэдэг зөвхөн унших зориулалттай байдаггүй бөгөөд номтой харилцаж сургах, хүүхдийн гар хуруу, нүдний хөдөлгөөнийг сайжруулах зорилгоор бүтээлч ном дээр ажиллуулаарай. Буддаг ном нь хүүхдийн өнгөний мэдрэмжийг сайжруулдаг бол гүйцээж зурах ном нь хүүхдийн ургуулан бодох чадварыг сайжруулж, зураг зурах сонирхлыг төрүүлдэг. 



СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/