Монсудар хэвлэлийн газар, МҮОНРадиотой хамтран эрхлэн гаргаж байгаа эдгээр дэлхийн сонгодог уран зохиолын сонсдог номыг манай өгүүлэхүйн ухааны мастерууд болох Д.Билгээ, Г.Равдан, О.Оюун, Ө.Наранбаатар, Ш.Бямбацогт, Н.Баярмаа гэх мэт олон уран бүтээлчдийн уншиж, чимэглэн найруулсанаар сонсох болно.

    Их ажлын дараа гэртээ ирж алжаал тайлан амарч суухдаа, тогтуун сайхан өглөө гүйж явахдаа, мөн замын түгжрээнд зогсохдоо, гудамжинд хөмсөг зангидан алхах олны дунд явсаар залхсан бол та оюун ухаант, соёлт хүн төрөлхтөн туурвиж, өдгөө цагийн бидэнд иртлээ олон зууныг дамжсан сонгодог зохиолын сонсдог номыг шимтэн чагнаарай. Хол ойрын аялал, аян замын уртад авто машиндаа дэлхийн уран зохиолыг сонсож явбал харин ч ажил амралтаа хослуулан, бас цаг хэмнэх сайхан завшаан бус уу. Хүүхэд залуучууд зуны даалгавар болон төлөвлөгөөндөө уран зохиолын ном унших зорилго тавьсан л байгаа, түүнийгээ биелүүлэхэд нь эдгээр бүтээл хэрэг болох л учиртай. Бас дотны найздаа бэлэглэж, гадаадад суугаа монголчууддаа илгээвэл тун сайхан бэлэг болно доо.

    Сонсдог номын талаар товчхон дурдвал:

    • Сонсох нь хүний төсөөлөн бодох чадварыг хөгжүүлдэг бөгөөд фантази муутай хүний сэтгэлгээ сэтгэх нь мөн тийм байдаг. Энэ нь улмаар тухайн хүний амьдралд ч мөн нөлөөлдөг байна.

    • Орчин цагийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн сонсдог хэлбэрээр хийж байгаа нь, ном уншин хөдөлгөөнгүй суух, дуртай дургүй дуу сонсож /FM/ явах зэргээс татгалзах, замын уртад цагийг зөв ашиглах таатай боломж юм.

    • Хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа малчин залуустаа тусгайлан захиж хэлмээр байна. Мэдээж тэдэнд ном уншаад суух зав байхгүй ажилтай байдаг хүмүүс. Харин тэдэнд ажиллаж байх зуураа мөн малын бэлчээр дээр байхдаа эдгээр номнуудыг сонсож танилцах боломжийг олгож байгаа юм.

    • Өнөөдөр гадуур худалдаанд маш олон төрлийн сонсдог ном байна. Гэхдээ эдгээр нь үнэндээ сонсоход тааламжтай бус уншиж байгаа зүйлийнхээ утга санааг илэрхийлэхдээ, тухайн бүтээлээ ойлгоогүй байх нь элбэг байх юм. Нэг үгээр хэлэхэд өгүүллэг, үргэлжилсэн үгийн зохиолыг шүлэг уншиж байгаа мэт унших, эсвэл сонсгох зүйлээ тайзан дээр жүжиглэж байгаа мэт унших гэх мэт зүйлүүд их байна. Харин эдгээр сонгодог бүтээлүүдийг манай өгүүлэхүйн ухааны нэрт мастерууд уншсан юм.

Мэдээ бэлтгэсэн Э.Мөнхзагар

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/