ЗААГ
АМЬДРАЛЫН
НИЙГМИЙН
СЭТГЭЛИЙН
БОДЛЫН
Энэхүү бүтээл нь 8 бүлэг, 110 дэд гарчиг бүхий 600 гаруй хуудастайгаар хэвлэгдэн гарчээ. Шинэчлэлт, өөрчлөлтийн салхи Монгол, Герман оронд хэрхэн өрнөсөн, социалист, капиталист нийгмийг заагласан хана хэрэм нуран унаж хүмүүсийн оюун сэтгэлгээ, амьдралд гарсан тэсрэлт, өөрчлөлтийн тухай өгүүлнэ. Бас нийгэмд “зааг” хэрхэн бий болж хүнд суртлын ханыг өндөрсгөж зузаалан, талцал хуваагдлыг дэвэргэж, хөгжлийг чөдөрлөж байгааг ч дүрсэлжээ. Хэдийгээр номын зохиогч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өөрийнхөө намтарыг өгүүлж буй боловч Монгол Улсын нэгэн жарны түүх уншигдана. Номоо нэг хүмүүний бэрхшээл, зовлон жаргалыг хослуулсан амьдралын зураг байх төдийхнөөр биш, Монголын нийгмийн хөгжлийг өөрийн мэдэх эрт ба эдүүгээг туулсан зам мөр бүртэйгээ уяж харьцуулалт, эргэцүүлэл шүүмжлэл, ухаарал сургамжтай байх талаас нь бичжээ. Тэрээр Монгол улсын хөгжлийн гарцыг “Ажилсаг Монгол хүн”, “Сахилга дэгтэй Монгол хүн” гэж тодорхойлсон байна.
Номын гол агуулга болох “Амьдрал бол тэмцэл-Тэмцэл бол амьдрал”, “Ажилсаг хөдөлмөрч дадал”, “Мэдлэг боловсрол, сахилга хариуцлага, ёс зүй”, “Эх орноо дээдлэх чин хүсэл эрмэлзлэл” зэрэг сэдвүүдийг хамарсан бодол ухаарлуудыг олонд хүргэхийг зорьжээ.Түүний дөрвөн жилийн турш бичсэн номноос Монголын улс төрд өрнөсөн олон ээдрээтэй асуудлуудын бодит түүх, бас хөшигний цаана өрнөсөн үйл явдлын нууцуудаас задалсан байна. “Хэн нь ч бай, өчүүхэн төдий олз болох санаа, оновчтой хэллэг, ухаарал бодол, урам зориг, хүсэл тэмүүлэл эсвэл бүр гутрал гоморхлыг ч болов олж авбал зорилго минь биелэх нь тэр” хэмээн зохиогчийн хэлснийг харахад энэхүү ном уншууртай, эрхгүй сонирхол татахаар болжээ.
Төр дор мөргөмү
Багш дор мөргөмү
Ном дор мөргөмү
Санал, сэтгэгдэл, шүүмжлэлийг zaagnom2017@gmail.com хаягаар хүлээж авна.
СЭТГЭГДЭЛ