Зурагт тулгуурлан үлгэр ярих нь урлаг соёлын нэгэн хэлбэр бөгөөд эртний уламжлалтай. Зохион бүтээж бас хүүрнэн өгүүлж чаддаг хэнд ч болов Камишибай өөрийн урлагийн бүтээлээ туурвих боломжийг нээж, хөгжүүлж өгдөг сайн талтай. Камишибайг цэцэрлэгийн болон бага ангийн сурагч багачуудад мэдлэг олгох, уран сэтгэмж, унших чадварыг нь дэмжих, ярих чадварыг нь хөгжүүлэх гэх мэт олон хэлбэрээр ашиглаж байна. Тэр ч бүү хэл өндөр хөгжилтэй улс орнуудад хүүхдийг нийгэмших, нийгэмшүүлэх үйл явцад түлхүү хэрэглэдэг. Учир нь хувь хүний хөгжлөөс илүү багаар ажиллах чадварыг илүүд үзэх болсонтой холбоотой.
Камишибай гэж яг юу вэ?
Камишибай-г цаасан театр (ками-цаас, шибай- театр) гэж орчуулж болно.
Камишибай нь үйл явдлыг зургаар өгүүлэгчийн хамт амилуулж жинхэнэ театрт очсон мэт гүн сэтгэгдэл төрүүлж чаддаг.
Камишибайн жишээ үлгэр
Камишибай- Гэр театр юуг чадах вэ?
Хүүхдэд:
• Мэдлэгийг дамжуулна.
• Сониуч занг өдөөнө.
• Сонсож сургана.
• Сонсох, төсөөлөх мэдрэмжийг холбож өгнө.
• Бодох сэдлийг төрүүлнэ.
• Өөрийн бодлыг илэрхийлж ярих чадварыг сайжруулна.
• Бусдыг хүндлэх хамтдаа байхыг ойлгуулна.
• Улмаар багаар ажиллах чадварыг хөгжүүлнэ.
• Харилцан ярилцах чадварыг хөгжүүлнэ.
Багш, эцэг эхчүүдэд:
• Зургийг харилцаа тогтоох хэрэглүүр болгон ашиглах
• Санах, тогтоох хэрэгсэл болгох
• Үлгэр, түүх ярих зан үйлийг бий болгож, хэвшүүлэх
• Аливааг ойлгуулах, харуулах боломж олгох хэрэгсэл
Хэрэглээнд:
• Камишибай нь тог цахилгаан, тээврийн хэрэгсэл ч шаардахгүй, хүссэн газраа төвөггүйхэн дэлгэж ярих боломжтой. Сургалтын материал хэлбэрээр ашиглах, сурах, сургах гэх мэт. Энэхүү өвөрмөц шинж нь хүүхдийг тал бүрээр хөгжүүлэх олон талын боломжийг олгодог.
• Зурагт, киног бодвол хүүхдүүдэд зураг нэг бүрийг тогтож анхаарах хангалттай хугацааг олгодог. Энэ нь үлгэрийн үйл явдалд орж, дотроос нь мэдрэхэд тустай байдаг.
• Зураг, өгүүлэгч хоёроос бүтэх нэгдмэл урлаг тул камишибайг зурахад тусгай арга техник ашигладаг. Олон хүнд үзүүлэх зориулалттай учраас зураг нь холоос сайн харагдах, үйл явдлын дарааллын дагуу зурах, зургууд хоорондоо холбогдсох зэрэг зурагт ном зурахаас нэлээд ялгаатай хэд хэдэн үзүүлэлт бий.
• Монсудар хэвлэлийн газар нь хуулийн дагуу Монгол улсад үйл ажиллагаа явуулах эрхийг эзэмшин “Гэр театр”-ын стандарт, агуулга, зураг, хэвлэлийн шаардлагыг мөрдөн ажиллаж байна. Одоогоор СӨБоловсролын агуулгад нийцүүлэн 10 багц /2+ нас 5 бүтээл, 4+ нас 5 бүтээл/ бүтээлийг, зөөврийн театртай нь хамт худалдаанд гаргаад байна. Захиалга өгөх болон бусад мэдээлэлийг 99132913, 75850724 дугаарын утаснаас лавлана уу.
А3 хэмжээтэй 12 ширхэг зургаас бүтэх үлгэр, түүхүүд
СЭТГЭГДЭЛ