Зохиогч: Данкан Кларк 📖📖📖💚💚💚

"Чи солонгыг харахын тулд заавал цасан шуургыг давах ёстой!!!" гэхдээ солонгыг харахдаа гол нь биш л дээ. Шуурган дунд унаж босож, бүдэрч, даарч хөрч явахдаа л өөрөө өөрийгөө бид олдог юм шигээ.

Алибаба бол eBay, Amazon -г ардаа орхисон дэлхийн хамгийн том интернет худалдааны компани.

Яаж энэ амжилтанд хүрэв ээ гэхээр тэд "уламжлалыг эвдсэнд" л байгаа юм.

1. Барааны өргөн сонголт - Алибаба бол байхгүй юмгүй газар. Машин, хувцас, хүнсний зүйл г.м. бүхнийг авч болдог газар. Хачирхалтай бараанууд ч байдаг аж. Нэг залуу шумуул хатаагаад түүгээрээ ээмэг хийгээд зарж байж, бас нэг залуу унгасаа уутлаад зарж байж. /хаха тэрийг нь авах хүн одоо байдаг л байх даа/ Дан бараа зардаг гэж ойлгож бас болохгүй. Алибабагаас бас үйлчилгээ авч болдог. Зураач, хөгжимчид тус сайтаар дамжуулан захиалга авдаг. Үдэшлэг найранд дагуулаад явах хуурамч найз охин, найз залуу ч гэсэн түрээсэлж болно.

2. Баталгаат чанар • Шуурхай хүргэлтийн үйлчилгээ - Хамгийн чухал зүйл бол итгэлцэл. Хэрэглэгчид болон худалдаачид бүгд л Алибабагийн бараа хугацаандаа, очих газраа найдвартай хүрдэг гэдгийг мэддэг. Тэд хүмүүсийн итгэлийг олсон. Алдаа гаргахгүй, итгэл алдахгүй байснаараа л хүмүүсийн итгэлийг олж авдаг.

3. Хэрэглэгч бол хаан гэх ойлголтыг бодитоор мэдрүүлсэн - Алибабагаас худалдан авалт хийвэл бараанаас гадна чихмэл тоглоом, өөр бараа бүтээгдэхүүний дээж зэргийг хамтад нь илгээдэг. #Amazon -с бараа авбал тэр бараа л ирдэг шүү дээ. #Point Хүмүүс бүгд л сэтгэл гаргасан харагдах хөөрхөн, жижигхэн, үнэгүй зүйлст дуртай байдаг шүү дээ. Тэгэхээр хэрэглэгчдийг татах гол арга нь үүнд ч байх аж.

4. "Made in China" гэх ойлголт манайд ч гэлтгүй дэлхий даяар "чанаргүй" гэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Үүнийг өөрчилж шошго дээрээ "Bought in China" гэж бичих болсон. "Bought in China" гэж байвал "чанартай" гэж харагдах ажээ. Бүтээлч сэтгэлгээ, шинэ дүр төрх. #Entrepreneurship

Алибаба нь Taobao, Tmall, Juhuasuan гэсэн 3 онлайн худалдааны сайттай.

1. Taobao - эрээвэр хураавар юу л бол юу худалдаалдаг.

2. Tmall - Томоохон худалдааны байгууллагууд болон үнэтэй брэндүүд үүгээр дамжуулж бараагаа худалдаалдаг. Нэг үгээр хэлбэл дээд зэрэглэлийнх. #Burberry хүртэл үүгээр дамжуулж бараагаа худалдаалдаг гэхээр #алибаба зөвхөн хямд бараа зардаггүй гэсэн үг.

3. Juhuasuan - Бүртгэлтэй хэрэглэгчиддээ бараа бүтээгдэхүүнээ хямдралтай худалдаалдаг. #Groupon_style

Өөрсдөдөө байсан бүх юмаараа дэнчин тавьж энгийнээс энгийн эхэлж байсан бизнес өдий томрох. Шалтгаан нь хийе, бүтээе, болгоё гэсэн хүсэл эрмэлзэл. Хүн ер нь яг Жек Ма шиг галзуу хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй юм байна. Гэхдээ бид тэгж чаддаггүй ч юм шиг. Үнэн сэтгэлээсээ хүсэж чадахгүй байгаа ч юм шиг. Аар саархан өдөр тутмын хүлээсэндээ баригдаад..,

Хүс.
Хүсч сур.
Чин үнэнээсээ хүс.

Хүсэхэд бас шалтгаан хэрэгтэй гэсэн. Шалтгааныг хайж ол!!! Өөрөөсөө!!!

Жек Ма-гийн тухай:

* Түүнд хамгийн их урам зориг өгсөн хүн бол Форрест Гамп. Тэр яг Гамп шиг юу ч болж байсан "гүйдэг". Илүү дутуу зүйлд анхааралгүй, зөвхөн урдахаа л тууштай хийдэг хүн хэзээ нэгэн цагт амжилтанд хүрдэг ажээ. Гэхдээ үүнээс өмнө юуны төлөө? Зорилго? Алсын хараа? Үнэт зүйлсээ маш тодорхой болгож бодсон байх хэрэгтэй. Гүйж эхлэхээсээ өмнө яг юу хүсэж байгаагаа, яг хаа хүрэхээ сайн гэгч нь бодоод хөдлөөрэй.

* Тэр хүмүүстэй ярилцахдаа хэзээ ч ичдэггүй. Холбоо харилцаа амархан тогтоодог. Ичиж, санаа зовох ч дэмий асуудал юм шиг байнаа. Намайг юу гэж бодох бол, яах бол??? гээл хөвөрч өгдөг шүү дээ. Одооноос больцгооё!!!

* Англи хэл түүний амьдралд асар их өөрчлөлтийг авчирсан. Энэ зуунд гадаад хэлгүй хүн ер нь нээх хол явахгүй л болов уу. Тиймээс хэлээ сайн сурцгаая, гадаад хэлгүйгээр ялангуяа Англи хэлгүйгээр бид юу ч хийж чадахгүй. Хамтдаа хичээцгээе!!!

* Түүний хамгийн дургүй зүйл бол гомдоллох. Хий дэмий гомдоллодог хүнд хэн дуртай байх вэ дээ. Тэр ч болохгүй, энэ ч бүтэхгүй гээд л.., Болохгүй, бүтэхгүй, хэцүү байна гээд хий дэмий гомдоллож суухын оронд зүгээр л хийж эхэлцгээе.

* Хичнээн бүтэлгүйтсэн ч гэрэлт ирээдүй хүлээж байгаа гэдэгт тэр хэзээд итгэдэг. Итгэл гэдэг хамгаас хүчтэй.

* Түүний хэлсэн үг ишлэлүүдээс ихэвчлэн "өнөөдрөөөрөө л амьдар, ирээдүйд хэт их санаа зовж, цаг алдах хэрэггүй, одоо л бүхнийг хийж амжуул" гэх санаа цухалзаж байдаг. Яг одоо хий!!!

Өнөөдөр хэцүү байж болно. Маргааш ч хэцүү байж болно. Гэхдээ нөгөөдөр бүх зүйл гайхамшигтай байх болно. Харамсалтай нь ихэнхи хүмүүс нөгөөдрийн гэрэл гэгээг мэдэрч чадалгүй маргааш нь "үхчихсэн" байдаг. #гэсэн шүү. Нөгөөдөрт хүрэх итгэлээ л алдаж болохгүй нь хамгийн чухал.

😊😊😊📖📖📖💪💪💪💚💚💚

Сайн сайханд хүрэх хүч залуу насанд бий

Сайн сайханд хүрэх хүч залуу хүнд бий

#Дайн_ба_Энх_Залуу_насанд

Written by: Baigal Sb

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/