2017 оны 2-р сарын 17-ны Баасан гарагаас эхлэн Интерном номын дэлгүүр цагаан сард зориулсан номын хямдралтай худалдаагаа эхлүүллээ.

Уг хямдралтай худалдаа 2-р сарыг дуустал үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд УБ хот дахь Интерномын бүх салбараас 10-50% хямдралтай ном авах боломжтойгоос гадна зөвхөн төв салбараас Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан цагаан болон цэнхэр хавтастай номуудыг худалдан авсан үйлчлүүлэгчид шагай хаяж азаа үзэн номоо 20-100% хямдруулж авах боломжтой ажээ.

Үүнээс гадна Интерномын бүх салбарт Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан цагаан болон цэнхэр хавтастай номууд -10%, Монголын уламжлалт зан заншил, хэл, соёл, түүхийн холбогдолтой номууд -30%, мэдлэг оюунд тань хөрөнгө болох олон гайхалтай номууд -50% хямдарсан байна.

Хямдралтай худалдаанд хамрагдаж байгаа зарим номуудаас дурдвал:

  1. Математикт хэрхэн сайн болох вэ?
  2. Солонгос хураангуй толь бичиг
  3. Хандлага
  4. Нөлөөлөл
  5. Зөвшилцөлд хүрэх урлаг
  6. Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд
  7. 1Q84 I болон II дэвтэр
  8. Уншигч
  9. Хувцас: Хүн төрөлхтөний хувцас загварын бүрэн түүх гэх мэт зурагт дэлгэрэнгүй зурагт лавлахууд
  10. Хайрлах урлаг
  11. Монсудар утга зохиол цувралын зарим номууд
  12. Монгол хэлний тайлбар толь зэрэг бэстселлер номуудаас гадна хүүхдийн 100 гаруй ном уг хямдралтай худалдаанд багтаж байгаа ажээ.
Удам залгах хүүдээ ухаан тэлэх ном бэлэглэе
Учиг сүвлэх охиндоо удам дамжих соёл үлдээе

Дэлгэрэнгүй мэдээллийг: Интерном номын дэлгүүрийн 7577 7700 утас болон уг номын дэлгүүрийн InternomBooks хуудаснаас авах боломжтой.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/