МЭӨ-ийн өмнөх 750-650-аад оны үед бичигдсэн "Илиада”, “Одиссэй”-н тууль нь утга зохиолын үндсийг тавьсан гэж үзэх ч тохиолдол бий. Эл хөлгөн туульс хэрхэн бичигдсэн нь тодорхойгүй ч дэлхийн олон хэл дээр одоо ч уншигдсаар буй тус бүтээлийг Монгол хэлнээ хөрвүүлэн буулгаад буй. Тэгвэл тус бүтээлийн тухай хүн бүр мэдээд байдаггүй 10 сонирхолтой баримтыг хүргэж байна.
1.Грект “Илиада” зохиолыг дайны удирдамж болгон ашигладаг байв
Хомэрын туульс Грекийн цэргийн соёлд гүн нөлөө үзүүлсэн байна. Их Александр буюу Македоны III Александр тус бүтээлээс урам зориг, сэдэл авч армиа бүрдүүлсэн гэдэг. Грекийн дайчид “Одиссэй” зохиолыг байлдааны тактик болон дайны үед хүнд хэцүү байдал тулгарахад гарын авлага болгон хэрэглэдэг байжээ.
2. Хомэрын “Илиада” зохиолд бичигдсэн дүрслэлийг ашиглан геологичид Трой хотын туурийг нээж байжээ
Эрт дээр үеийн судар бичигт “Тройн дайн”-ыг түүхэн гэж үзэж байсан бол XVIII зуунд Трой хот оршин тогтож байсан нь эргэлзээтэй, эл түүх зохиомол гэж үзэж байв. Тийм хэдий ч геологичид Хомэрын Трой хотыг дүрсэлсэн хэсгээс Туркийн Хиссарликийн нутагт Тройчууд амьдарч байсан байх боломжтой хэмээн дүгнэж байжээ.
3. Зарим судлаачид Ахиллес, Патроклус хоёрыг амрагууд байсан гэж үздэг
“Илиада”-д Патроклусыг Ахиллесийн хамгийн ойрын хамтрагч, итгэлт хүн хэмээн дүрсэлдэг бөгөөд түүнийг нас нөгчихөд Ахиллес хамгийн ихээр бадран уурладаг. Зарим судлаачид Грекийн зохиолд ЛГБТ сэдэв хөндөх тохиолдол их тул Ахиллес, Патроклус хоёрыг амрагууд байсан гэж батлах тохиолдол ч бий аж.
4. 2004 онд эх зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Трой” киног зохиолоос нь өөрчилсөн
2004 онд “Илиада” зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн “Трой” кино нь Парис, Хелен нарын анхны уулзалтаас эхлэн хотыг сүйрэх хүртэлх үйл явдлыг харуулдаг билээ. Тэгвэл тус бүтээлд Грекийн бурхдын дүр болон бусад хэсгийг бүр мөсөн киноноос халсан байдаг. Мөн кино дээр нь газрын дүрслэл нь эртний Турк шиг харагдахгүй байдал зэрэг нь номоосоо өөр бүтээгдсэн хэмээн үздэг аж.
5. Лондончуудын гарал үүсэл Тройгоос гаралтай
“Илиад”-ын хөлгөн туульсад өгүүлснээр Тройн хунтайж Брутус Трой хот нуран унахад зугтааж, Британийн арал дээр Ромчууд ирэхээс мянга гаран жилийн өмнө газарддаг аж. Олон жилийн турш Британийн хаад Брутус хунтайжийн үр хойч гэж үздэг байж. Гэвч уг тайлбарыг түүхчид зохиомол гэж үздэг байна.
6. “Илиада” туульсын хамгийн эртний гар бичмэл нь X зуунд хамаардаг
“Venetus A” хэмээн нэрлэгддэг тус гар бичмэлийг МЭ X зуунд ахин хуулбарлан бичиж, 1400 оны үед Венецид хандивлаж байжээ. Мөн уг бичмэлд эртний 12 шүлгийг багтаасан боловч “Илиада”, “Одиссэй”-г эс тооцвол шүлгүүд нь устаж, алга болсон байна.
7. Сохор зохиолч
Хомэр гэдэг нэр нь Грекээр сохор гэсэн утгатай бөгөөд баталгаатай биш хэдий ч сохор байсан гэж судлаачид үздэг. Мөн “Одессей” туульсын бичлэг “Илиада”-гаас өөр учир өөр хүн бичсэн байх ч магадлалтай гэх таамаглал ч бий. Ардын аман зохиолыг эмхтгэж туульс болон бичгийн хэлнээ хөрвүүлсэн байх магадлалтай хэмээн зохиолчийн талаар олон таамаглал бий.
8. “Илиада” туульс ухамсрын онолын үүдэл болсон
АНУ-ын сэтгэл судлаач Жулиан Жейнс ухамсрын онол МЭӨ сүүлчийн зуунд үүссэн гэж үздэг бөгөөд тэрбээр “Илиада” зохиол ухамсрын онолын үүдэл болсон гэдэг санааг хүлээн зөвшөөрсөн байна.
9. Шекспирын жүжигт Ахиллесийн дүрийг хулчгар байдлаар дүрсэлсэн байна
Алдарт жүжгийн зохиолч Уильям Шекспирийн “Тройл ба Крессида” жүжиг нь Хомэрын туульсаас сэдэвлэн бичсэн хэдий ч Тройн талд хэвийсэн хэмээн судлаачид үздэг. “Анти Хомэр” хэмээн нэрлэгддэг тус жүжигт цуцашгүй баатар Ахиллесийн дүрийг хулчгар, уур уцаартай нэгнээр дүрсэлжээ. Уг жүжигт Хекторын үхлийг тод томруун дүрсэлсэн байдаг бөгөөд Ахиллес Хекторыг хөнөөснөөр тоглоомд “бохир” тоглож, хулчгар нэгэн мэт харагдуулсан байдаг.
10. Хомэр Грекийн бурхдын шинж чанарыг бүтээсэн
Түүхч Геродот /МЭӨ 484-425/ “Эртний Грекийн ард түмэн шашингүй, шашнаа олоогүй байхад Хомэрын туульс дахь бурхдын дүр, шинж чанарыг бүтээсэн” хэмээн үзжээ. Мөн уг тэмдэглэлдээ бурхдын шинж чанар, удам угсааг санваартнууд бус яруу найрагчид зохиодог байсан хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ