Сүүлийн 50 жилийн шилдэг Бүүкэрийн ялагчийг тодруулахаар шүүгчдийн бүрэлдэхүүн цомын эздийг арван жилээр нь ангилан, сүүлийн шатны нэр дэвшигчдийг сонгосон хойноо цахимаар санал асуулга явуулахад Канадын зохиолч Майкл Ондатже тэргүүлэн Алтан Бүүкэрийн эзэн болсон юм. Түүний шагнал авахдаа хэлсэн талархлын үгийг хүлээн авна уу.
Бүүкэрийн шагналт зохиолын жагсаалтын хамгийн шилдэг, хамгийн алдартай нь миний зохиол гэхэд би төдийлөн сайн итгэж өгөхгүй байна. Нэн ялангуяа бидний үеийн алдарт зохиолчдын нэг В.С.Найпаул, агуу роман “Чонын танхим”, түүнчлэн Пенелопе Ливелигийн гайхамшигт “Саран бар”, эсвэл сэтгэл шархлуулам “Бардо дахь Линкольн” гэх мэт зохиолуудтай бол харьцуулашгүй.
Миний бие “Англи өвчтөн”-ийг 1992 онд хэвлэгдсэнээс хойш сөхөж ч үзээгүй. Ганц нэг бус өчнөөн алдаа мадаг тэр том “үүлэн” дунд нуугдсан байгаа гэдгийг л мэдэж байна. Тиймдээ ч Эрик Сатигийн хэлж байсан миний дуртай үг санаанд орж ирлээ л дээ. Хөгжмийн зохиолч Равел “Хүндэт Легион” шагналаас татгалзсан тухай Эрик Сатигээс асуухад “Аливаа шагналаас татгалзах нь төдийлөн хангалттай биш. Харин анхнаасаа тэр шагналыг хүртэх эрхтэй байсан эсэх нь чухал” гэж хэлсэн удаатай.
Тиймээс энэ өнөөдөр буюу цаг мөчид Бүүкэрийн шагнал хүртээгүй олон аугаа зохиолч, тэдгээрийн гайхамшигт зохиолууд байгаа гэдгийг дурьдах нь зүйтэй байх. Үлгэрлэвэл, Виллиам Треворын ер бусын романууд (хоёронтоо нэр дэвшсэн), Барбара Пим, Элис Манро, түүнчлэн миний дуртай зохиолууд болох Пенелопе Фицжеральдийн “Цэнхэр цэцэг”, Ж.Л.Каррын “Хөдөө нутаг дахь нэг сар”, Грахам Свифтийн “Усан орон”, Самуэль Селвоны “Ганцаардсан Лондончууд” зэрэг.
Үнэн хэрэгтээ энэхүү Мен Бүүкэрийн жагсаалтанд байсан зохиолчдыг урьсансан бол, тэдгээр “хүмүүсийн үл анзаарсан” сонгодогт тооцогдохуйц зохиолуудын тухай хоорондоо санаа бодлоо солилцон ярилцаж, байдаг л хэдэн сэдэвт найдах бус харин хүмүүст юу уншигдах ёстой вэ тухай яриа өрнүүлэхийг хүсч байлаа.
Мөн Англи дахь “Bloomsbury”, Канадын “McClelland and Stewart”, Америкийн “Knopf” зэрэг хэвлэлийн газруудад миний зохиолыг хэвлэсэнд талархал илэрхийлж байна. Түүнчлэн энд тэндхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд, тэд л анх миний бүтээлийг нийтлэсэн. Хоёр жилийн өмнө өөд болсон Эллэн Селигман редактортаа мөн талархаж байна. Алмаши хэмээх цөлд байдаг эрийн тухай сонордуулсан Деннисийн гэр бүлд баярлалаа. Эцэст нь миний найз Антони Мингелла (кино найруулагч), хэдий биднийг орхин одсон ч гэлээ энэхүү санал асуулгын үр дүнд тодорхой нөлөөтэй байсан гэж үзэж байна.
СЭТГЭГДЭЛ