“Монсудар” хэвлэлийн газраас “Хүнд үеийн эдийн засаг” номыг уншигчдадаа хүргэж байна. Уг номын зохиогчид Абхижит Банержи, Эстер Дюфло нар 2019 онд Нобелийн шагнал хүртсэн бөгөөд The Guardian, The Times гэх мэт нөлөө бүхий сэтгүүлүүд тэдний бүтээлийг дэлхийн эдийн засаг, нийгэмд тулгарч буй хүндхэн асуудлуудын тухай бичигдсэн өнөө цагийн сор бүтээлүүдийн нэг хэмээн үнэлсээр байна.

Тэд уг бүтээлд цагаачлал, худалдаа автоматжуулалт зэргээс үүдсэн ажлын байрны хомсдол, овог аймгийн тогтолцоо, хоцрогдсон соёл болон цаг уурын өөрчлөлт гэх мэт эдийн засгийн хүндхэн асуудлуудыг хөнджээ.
Уг номд гарах олон чухал асуудал нь цар тахал, бусад хүчин зүйлээс шалтгаалсан эдийн засгийн хямрал, улам даамжирсаар буй тэгш бус байдал, засгийн газартаа итгэл алдарсан, нийгэм, улс төрийн гүн хуваагдалд өртсөн өнөөгийн монгол уншигчдад ч ойр дөхөм санагдах болов уу.
Иймд та өнөө цагийн дэлхийн эдийн засаг, нийгэмд тулгарч буй дээрх асуудлууд болон тэдгээрт хэрхэн дасан зохицох, өөрчлөн шийдвэрлэх арга замуудын талаар олж мэдэн өөрийн бизнес болон удирдан манлайлах чадвараа улам хөгжүүлэхэд уг бүтээл тус болно гэдэгт итгэлтэй байна.
Цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн хүндхэн асуудлууд урган гарч, дэлхий даяар эдийн засгийн хямралд нэрвэгдсэн өнөө цагт уг номын агуулга, утга санаа нь өнөөгийн эрх баригч, бодлого гаргагчдыг чиглүүлэгч луужин болох учиртай.
Б.Батбаатар
СЭТГЭГДЭЛ