Сүүлийн үед ингэж бодох боллоо. Нэгэнт бид бүгд л утга зохиолын мэргэжилтнүүд биш учир, өөр өөрийн замаар, сонгосон мэргэжлээрээ өөрийгөө тултал хөгжүүлж ч амжихгүй яваа( би л лав). Энэ том салбарыг эхнээс нь шүүгээд, шүүрдээд л хамгийн зөв гэснээ сонгон авах боломж хэнд ч байхгүй. Би л лав уншиж эхлээд тийм ч удаагүй. Гэхдээ бидэн шиг хүмүүсийн унших замыг маш ихээр товчлон, зөв замд нь хөтөлдөг хэдэн нөлөө байна. Тэр нь мэдээж хэд хэдэн гоё Паблишингууд. Тагтаагаас эхэлж, тагтаад найдаж уншиж эхэлсэн над шиг хүн олон байх. Тагтаагийн номуудыг бүгдийг нь уншмаар байвч өөр дотроо тавьсан шалгуур маягийн шат байдгийн тэр нь арай гүйцээгүй хэдэн номууд бий. Яах вэ гүйцээнэ. Харин сүүлийн үед энэ Монсудар-н эрхлэн гаргаад байгаа зохиолууд бол яаж ч уншаад чиний цагийг гарздахгүй гэдэгт би лав нүдээ аниад л итгэдэг боллоо. Ер нь номоос нээх их юм хүлээж уншаад тэрийгээ авч чадахгүй болохоор гонсойх тохиолдол байдаг байх. Худалдаж авсан хэдэн төгрөгөөсөө давсан мэдлэг ухаан хүлээх, эсвэл уншсан хэдэн өдөр цагаа тооцон хайран юм дэмий уншлаа энэ тэр гэх тохиолдол хааяа харагдах. Ном танд заавал амттай сайхан зүйл, илүү сайхан амьдрал амлах албагүй шүү дээ. Энгийн сайхан мэдрэмж аваад л.. ер нь л яг энэ мөчид жаргалтайгаар уншаад байж байх нь л чухал гэж бодогдох болсон. Ямар ном байх нь таны л сонголт. 

Яг энэ доорх номыг бол би нүүрийг нь хараад л сонгосон. Нэр нь сүрхий урт.. гэхдээ мэдээж нэг аллага төдийхний тухай биш болов уу. Нэг юмыг л төлөөлсөн нэр болов уу даа гэж бодсон. Зураачийн тухай гэж харин уншиж эхлээд л мэдсэн. Мүракамиг ер нь унших болж байгаадаа гэж дотроо өөрийгөө хөөргөдөг л байлаа. Гэхдээ ингээд шууд хамгийн сүүлийн зохиолыг нь бариад авна гэж бодоогүй. Тэгээд орчуулагчийг нь мэдсэн хэд хэдэн бичвэр, ярилцлагыг нь уншсан, шүтсэн.. Нэгэнт л ийм сайхан зүйлийг хэн нэгэн амьдралаа зориулан байж бидэнд эх хэлээр минь хөрвүүлэн хүргэж байхад итгэж дагахаас өөр аргагүй юм. Номын тухайд бол бичих болоогүй, уншиж дуусаагүй байгаа. Гэхдээ зураачийн талаар ингэж гоё мэдэрч бичнэ гэдэг.. Бид бараг өөрсдөө ч мэдэхгүй төөрөөд эргэлзээд явдаг зүйлийг аймар мэдэрч бичжээ. Гоё юмаа. Тэр нэг өөрийгөө хэсэг хугацаанд чөлөөлөх, өөрийгөө эрж хайх, туслах дүрүүдийн гүйцэтгэх үүрэг болон харилцан эрх тэгш байдал хэн нэгнийг шууд буруутгаагүй, аль алинд нь харилцан тохируулах гэх зэрэг гоё гоё санаанууд байна. Зураач нарын бас унших л ёстой ном байна. Уншиж дуусаад бас хэрэгтэй хэрэггүй олон юм бичих байх ойлгоорой. 

 “Сүүлд нь бодоход тэр хугацаа мөнхтэй ойрхон цаг хугацаа байсан юм шиг, бас эсрэгээрээ тэр гэх завдалгүй өнгөрчихсөн ч юм шиг санагддаг юм. Сэтгэгдэл гэдэг өдөр өдөрт хувирч байдаг эд” 


Яг л дуртай киногоо үзэж байгаад, тал дунд нь оруулаад унтрааж буй мэт мэдрэмж аваад 1-р дэвтэр өндөрлөв. Зураач хүний зовнилыг уншиж мэдрэх сайхан байлаа. Хэд хоногоор ч хамаагүй хоосон зургийн дэлгэц ширтэж, бодлоо нэрэн урлангаасаа хоосон гарах сайхан л даа.. Эсвэл ямар нэг зүйлийг бодолдоо ч бай, хавтан дээр ч бай эхлүүлээд дуусан дуустал шаналах мөн л сайхан.. Хамгийн сайхан шаналал.. Хэнд ч биш өөртөө зориулан, хэнд ч харуулахгүй хана руу харуулан тавимаар зураг зурах ч сайхан.. Ийм л нэг учир битүүлэг зургаар 2 өөр цаг үед амьдарсан 2 зураачийн хувь тавилан холбогдох шиг.. Уулзах болов уу гэтэл уулзсангүй, их л олон зүйл таамаг хэвээр үлдээд энэ дэвтэр өндөрлөв. Дахиад 2 дугаар дэвтрээр ч барахгүй 3 4 байгаа юм шиг их хүлээлттэй үлдлээ. Мэддэг (мэдэрсэн) зүйлийнхээ талаар бичих ийм л бадрангуй сайхан юм даа гэж бодогдов. 

Жинхэнэ номын тэмдэглэл (review) бичдэг хүнд бол мөлжих юм их байна даа. Бүх талаар л уур амьсгал үнэртэж, мэдрэгдтэл.. орчуулга ч донжтой байлаа. Хэдэн жилийн турш нэгэн хэвийн амьдралаар амьдарсан хүнийг хамгийн байж болох хүнд цохилтоор сэрээж, (бодох, гаднахаа дагаад дотогшоо өөрчлөгдөх) боломжийг шууд тулгаж үйл явдал эхэлж байгаа нь унших сонирхлыг шууд л татаж байлаа. Хөрөг зурахдаа л бусдын тухай боддог болов уу гэмээр даруухан энгийн нэгэн зураач, ихэвчлэн л өөртөө итгэлгүй ч юм шиг байр байдалтай.. Харин бүтээлээ хийхдээ жинхэнэ өөрийгөө ил гаргадаг ч юм шиг. Нүдэнд харагдах зүйлс л зөвхөн бодит гэсэн үг биш хэмээх санааг хэд хэдэн удаа цухуйлгадаг. Гол санаа нь ер нь энэ л юм уу даа гэмээр. Гэхдээ 2-р дэвтэрт их зүйл бий гэж бодоод олон хоосон бодол бичих хэрэггүй санагдав. Ямар ч гэсэн тахлын үеийн уншлага улам л тансаг болсоор.. унших хүсэлд улам автсаар..

Уншигч 

Т.Соёл-Эрдэнэ.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/