1944 онд уншигчдийн хүртээл болсон энэхүү номд Алжир хотын иргэн Мерсо хэмээгч залуугийн өдөр тутмын нэг хэвийн амьдрал гардаг. Эх нь нас барж түүнийгээ оршуулна. Мерсо гэнэтийн муу цочролоор танилынхаа өгсөн гар буугаар нэгэн арабыг алчихдаг..Энэхүү аллага нь ямар ч утга учиргүй байсан агаад цаазлуулах ял сонссон , үхэхийнхээ өмнөх шөнө оюуны эрх чөлөөг эдэлж буй тухай сонирхолтой сэдвийг хөнддөг. 1980-аад оны нөлөө бүхий гот рок, альтернатив, new wave урсгалаар тоглодог The Cure хамтлагын гоцлол дуучин Robert Smith уг номд гарах далайн эргийн халуун элсэн дээр болсон цочирдом үйл явдлаас сэдэвлэн бичсэн дууг сонирхуулж байна.
2. Габриель Гарсиа Маркез - Зуун жилийн ганцаардал
Испани хэл дээрх уран зохиолыг ярихын тулд нэн тэргүүнд Колумбын Нобелийн шагналт зохиолч Габриель Гарсиа Маркесын Зуун жилийн ганцаардал романыг дурдах хэрэгтэй болов уу. Зохиолд Буэндигийн гэр бүлийн зургаан үеийн амьдрал, Макондо тосгоны тухай хүүрнэдэг. Колумб хотын бичил хувилбар, уулсаар хүрээлүүлсэн суурин мэт жижигхэн Макондо тосгон өөрийн гэсэн дайн дажин, гай зовлон, итгэл найдвар, ид шидтэй бөгөөд тэрхүү халхлагдсан хувь тавилан, тайлагдашгүй нууцыг зөвхөн Аурелиано Буэндиа илчилнэ.
Зуун жилийн ганцаардал роман бодит байдлыг ид шидийн элементүүдтэй сүлэлдүүлдэн уусгадаг шидэт реализмын гайхамшгийг хүн төрөлхтөнд мэдрүүлдэг билээ.
Radiohead хамтлагын дуучин Thom Yorke уг номыг уншиж дууссан даруйдаа дараах дууг зохиосон аж.
3. Жорж Оруелл - Жорж Оруелл - 1984
Зохиолч Жорж Оруэлл уг номдоо дүрсэлсэн суртал ухуулга явуулсныхаа үрээр тухайн улс бүх иргэнийхээ амьдрал ахуй болоод бодол санаанд бүрэн хяналт тогтоогоод зогсохгүй, тэднийг өөрсдийнхөө бодлогын үүднээс л үг хэлдэг, бодож сэтгэдэг болгох арга журмыг хэрэгжүүлж байгаа нь дэлхийн утга зохиолд хэзээ ч хөндөгдөөгүй, ийм нарийн ширийн задлан дүгнэгдээгүй сэдэв юм. Энэ роман тоталитар нийгмийн тогтолцоог үзэл санааны нь хувьд нэгмөсөн булшилсан, үгийн урлагийн гайхамшигт туурвил билээ.
Их Британийн дуучин, уран бүтээлч Дэвид Боуи 1974 онд гаргасан "Diamond Dogs" цомгийг бүхэлдээ энэхүү романаас сэдэвлэн бүтээсэн гэгддэг.
1930-аад оноос Барууны ертөнцийн олон зохиолч Марксизмд талтай хандах болжээ. Фашизмыг эсэргүүцэх үзэл Эдийн засгийн их уур амьсгалтай хосолж, коммунист дэглэмийн доорхи амьдралын жинхэнэ нүүр царайг олж харахад садаа болсон юм. Зөвлөлт Холбоот Улсад ч эрүүл сэтгэлгээний дуу хоолой дарагдаж, улс төрийн эрхшээлд оюунлиг сэхээтнүүд бүрнээ автах болсон энэ үеийг даван туулахад амаргүй байлаа...
5. Маурис Сендак - Мангасуудын оронд
Хүүхдийн номын зохиолч Маурис Сендакийн “Мангасуудын оронд” зурагт ном болон бусад цувралууд нь гэрэл гэгээ, аз жаргал бялхаж, цэцэг навч, эрвээхэйгээр дүүрсэн хүүхдийн бусад номуудаас бараан, дүнсгэр зураг дүрслэлүүдээрээ эрс ялгардаг билээ. Тэрээр амьдралаас хол, гоёчилсон, үлгэр жишээ сайн хүүхдүүдийг биш, бодит амьдрал дээрх хүүхдүүдийг байгаагаар нь харуулдгаараа онцлог. Чонын өмсгөл өмсөн дэггүйтэж байгаад ээждээ загнуулсан Макс хүүгийн өрөөнд гэнэтхэн бут сөөг ургасаар Мангасуудын оронд очих нь тэр. Тэрээр тэнд олон найзуудтай болж, адал явдал дүүрэн аялал хийнэ. Сендакын номууд хүүхдийг төсөөллийн зах хязгааргүй ертөнцөөр аялуулж тэдний сэтгэхүйг хөгжүүлдэг билээ.
6. Мүраками Харүки - Норвегийн ой
Шинэ үеийн уран зохиолын томоохон төлөөлөгч Мүраками Харүкигийн өөрийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэгээр тооцогддог “Норвегийн ой” буюу “Norwegian Wood” номоо домогт The Beatles хамтлагийн Rubber Soul цомогт багтсан дуугаар нэрлэсэн билээ. The Beatles хамтлагаас эхлээд тухайн цаг үеийн поп, рок хөгжимд дурлагч Мүраками хайртай дуу хөгжмүүдээсээ цөөнгүйг нь өөрийн зохиол, бүтээлүүдийнхээ нэг хэсэг болгон дүрслэн шингээдгийг уншигчид сайн мэдэх биз ээ.
Зохиолч Владимир Набоковын хамгийн их алдар нэрээс гадна хэл ам дагуулсан Лолита номыг өнөө цагт уншаагүй нэгэн байхаас сонсоогүй хүн ховор биз ээ. Бага насны охинд дурласан хижээл эрийн тухай өгүүлэх энэхүү сонгодог бүтээлийг уншаад зохиолчын уран яруу тансаг үгсэд хөтлөгдөх уншигчид байхад ёс суртахуунт хүн төрөлхтний эсрэг хийсэн гэмт хэрэг мэт хүлээж авч, уурсан үзэн ядах хүмүүс ч цөөнгүй.
Лолита номыг уншигч хэн бүрийн дотор сайн, муу бүхий л сэрэл мэдрэмжийг сэрээх энэхүү бүтээлээс урган, дуу хөгжим болгон эгшиглэсэн олон бүтээлүүдээс өнөөгийн залууст дуучин Lana Del Rey - ийн дараах дууг онцолж байна. Түүний 2012 онд гаргасан “Born to Die” цомог нь бүхэлдээ 1950-1960 оны Америкийн амьдралыг тольдон дүрсэлсэн байх ба өөр хэд хэдэн дуунд нь Лолитагын тухай өгүүлдэг билээ.
Барууны уран зохиолын хамгийн эртний бүтээлүүдийн нэг гэж тооцогддог 14000 гаруй шад шүлэг бүхий "Одиссэй" тууль Монгол уншигчдийн гарт бүрэн эхээрээ хүрээд удаагүй байгаа билээ.
Америкийн дуучин, хөгжмийн зохиолч Suzanne Vega өөрийн хэв маяг болон өвөрмөц үгтэй дуунуудаараа 1980-аад оноос хойш тасралтгүй уран бүтээлээ туурвисаар ирсэн. Тэрээр их хөлгөн тууль "Одиссэй" номын эхэнд Калипсо хэмээх нэгэн далайн нимфийн тухай цухасхан дурдагдаад өнгөрөх түүний хайр дурлал, адал явдалыг өөрийнхөөрөө хүүрнэн бүтээсэн дууг сонирхуулж байна.
СЭТГЭГДЭЛ