Та 365 өдрийн хэдийг нь хүүхдэдээ тусгайлан зориулж чаддаг вэ? Энэ асуултад тов тодорхой хариулчхаж дөнгөх эцэг эх тун цөөн л болов уу. Тийм ч учраас хүүхдийн номын Жангар редакц маань эцэг эхчүүд хүүхдүүдэд дутагдалтай байдаг хамтын цагийг үр бүтээлтэй, сонирхолтой өнгөрүүлэхэд тус дөхөм болох үүднээс энэхүү номыг эрхлэн гаргасан юм. 

Номоос мэдэж авч болох 10 зүйл

Хумсаа авахад яагаад өвддөггүй вэ?

Хумсан доор нян, бактери үржиж байдаг. Бидний юм идэх үед тэр нян бие рүү орж өвчин үүсгэдэг. Тиймээс хумсаа тогтмол авч байх хэрэгтэй.


Амралтын өдрөөр аавтайгаа хамт тоглох тоглоомууд

Аавд нь зав гараад хамтдаа сайхан тоглох гэхээр шинэ содон тоглоомын санаа олдохгүй байгаа юм биш биз?


Заавал мэдэх ёстой мөнгөн дэвсгэртүүд 

Орон орны мөнгийг өөр өөрөөр нэрлэдэг. Манай мөнгийг төгрөг гэдэг, харин америк мөнгийг доллар, япон мөнгийн иен гэдэг шүү дээ. 

Мөнгөн дээр яагаад зураг байдаг юм бол оо? Хэний зураг яагаад тэнд байдгийг аав ээжээсээ асуугаарай.


Холын холоос ирдэг усны шувууд 

Хавар болж цас хайлан гол урсаж эхэлжээ. Энэ үед усны шувууд халуун орноос манай орныг зорин ирцгээдэг. Шувуудад нүүдлийн зам гэж бий. Тэд хаа хамаагүй газраар биш, харин нэг л нисэж дадсан замаараа ирж, буцдаг байна.


Хүрхрээ яаж бий болсон юм бол оо! 

Гол намуухан урсаж байжээ. Гэтэл уруу газар тааралдаж, улам хурдлан урслаа. Гол зогсож чадахгүй учир доош унав. Тэр хүчтэй урсгалаараа хад, чулуу, шороог элээсээр газрыг улам ч хонхойлгов. Ингээд л хүрхрээ бий болжээ.


Чадварлаг сагсан бөмбөгчин 

Сагсан бөмбөгчид ямар нэг багт орж, олон тэмцээнд оролцдог. Сагс тоглох нь тэдний ажил учраас, тэд бэлтгэл сургуулилт хийн, тэмцээнд ороод цалин авдаг байна. 


Хэцүү үедээ тусламж гуйх 

Юу тохиолдсон, яагаад хэцүү байгаа, ямар тусламж хэрэгтэй байгаагаа айж эмээж, санаа зоволгүй бусдад хэлж байгаарай. Мөн чамд тус хүргэсэн хүнд “баярлалаа” гэж хэлэхээ мартав аа. 

Танихгүй хүнээс тусламж гуйх болбол болгоомжтой байх хэрэгтэй. Танихгүй хүнийг шууд дагаж явж хэрхэвч болохгүй, харин утсыг нь гуйн ээж аав руугаа ярьж, эсвэл цагдаагийн газар луу хүргүүлж болох юм.


Амтархан идэх өглөөний цай

Заримдаа яараад өглөөний цайгаа уухгүй явчихдаг үе чамд байдаг уу? Өглөө юм идэхгүй гэрээсээ гарвал өдөр ядарч, залхуу хүрээд, бие эрч хүчгүй болно. Тиймээс өдөр бүр өглөөний цайгаа ууж хэвшээрэй. Гэрийнхэнтэйгээ хамт уух хялбархан өглөөний цайг хэрхэн бэлтгэхийг эндээс хараарай.


Гараа угаах 

Ханиаднаас хамгаалах эхний алхам бол гараа угаах юм шүү. Гар маш амархан бохирддог. Тэр бохирдлын дотор нүдэнд харагдахгүй ч биед хортой нян олон байдаг. Иймд бие зассаныхаа дараа, гаднаас орж ирээд, хоолоо идэхийн өмнө, нусаа нийсний дараа гараа заавал угаагаарай. 


Гэрийнхэндээ анхаарал тавих

Хэлүүлж байж хийх биш, “яавал ээж аав, эгч ах, дүүд маань хэрэгтэй бол?” гэж бодоод өөрийн чадах зүйлийг хийж байгаарай. Анхандаа амаргүй л дээ. Гэхдээ хэрэгжүүлж чадвал чи ёстой мундаг.


365 өдөр номд өөр олон сэдэв, мөн өөрсдийн гараар бүтээл урлах 27, бие даан туршилт хийх 12 сэдэв багтсан юм шүү. 

Хамгийн чухал нь, үр хүүхдэдээ өдөр бүр тогтмол цаг гаргаснаар та тэдэнд хайртай гэдгээ илэрхийлж буй хэрэг билээ. Үр дүнд нь хүүхдийн ээж аавдаа итгэх итгэл нэмэгддэг бөгөөд өөрт нь анхаарал тавьж, сонсож ярилцсаны хариуд хүүхэд ч мөн эцэг эхийнхээ яриаг илүү хүлээцтэй сонсож, ойлгох чадвартай болдог. 

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/