40 гаруй улсад хэвлэгдсэн ХЭЛГҮЙ ӨВЧТӨН триллер зохиолын номын хавтас яг л агуулга шигээ түгшмээр бас сэтгэл зовоосон...
2019 оны заавал унших триллер зохиолын нэгээр "Хэлгүй өвчтөн" шалгарчээ. Аргагүй биз ээ. Хэвлэгдсэн даруйдаа шууд Нью-Йорк Таймс сонины тухайн үеийн шилдэг номын жагсаалтыг тэргүүлсэн юм.
Шинээр хэвлэгдэн гарч буй аливаа номыг хүмүүс ихэнхдээ (70% нь) хавтсаар нь дүгнэж сонголт хийдэг ажээ. Дэлгэрэнгүй судалгааг эндээс үзээрэй.
Энэ бол хүн төрөлхтний өвөрмөц шинж юм. Өөрөөр хэлбэл бидний тархины ард байрлах өнгө дүрсээр харж, хүлээн авдаг мэдрэлийн хэсэг тархины 30%-ийг эзэлдэг байна. Гаднах өнгө үзэмж, харагдах байдлын өвөрмөц шинж бидний анхаарлыг татахаас гадна доторх агуулгыг хэрхэн хүлээн авахыг шийдэхэд хүртэл нөлөөлдөг ажээ.
Тэгвэл "Хэлгүй өвчтөн" номын хавтас хүний анхаарлыг татахуйц хэрнээ айдас түгшүүр мэдрүүлэхүйц учир олон нийтийн унших сонирхлыг өдөөсөн байж болохгүй гэж үү? Улс орон бүрд янз бүрээр хэвлэгдсэн хавтастай нь танилцана уу. Аль нь танд хамгийн ихээр унших сэдэл төрүүлж байна?
Монгол
Испани
Франц
Англи
Литва
Серби
Итали
Герман
Каталан хэл дээрх
Эстони
Унгар
Болгар

СЭТГЭГДЭЛ