Хүүхдийн ном том том, өнгө өнгийн зурагтай хэрнээ бичвэр багатай байдаг нь хүүхдийн төсөөлөн бодох чадвар, орон зай, гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлдгээс гадна өөр нэгэн чухал шалтгаантай...

Зурагт ном хүүхдийг багаас нь хэл яриа, харилцааны өндөр чадвартай болгоход маш чухал үүрэгтэй (Стифтанг Лэсэн, 2009). Өөрөөр хэлбэл зурагт номын зургаас хүүхэд олон зүйл олж харж, ойлгодог бөгөөд ингэснээрээ энэхүү "нээлтийнхээ" талаар ярих хүсэл нь өөрийн эрхгүй төрдөг байна. Тэр үед нь та хүүхдээсээ "чи юу харж, ойлгож байна байна?" хэмээн асуугаад үзээрэй.

Мөн зурагт номыг үзэж, ярилцаж, үг, өгүүлбэр авиа сонсох явцдаа хүүхэд үгийн сан, харилцааны чадвараа сайжруулж байдаг. Түүгээр ч зогсохгүй аливаа үгс, дуу авиаг дуурайн дасгал хийснээр хэл яриа нь зүгширч, тод хэллэгтэй болдог. Гэвч хүүхдийн хэл яриаг зүгшрүүлэх ном, мэдлэг мэдээлэл, заавар зөвлөгөө дутмаг байдгийг эцэг эхчүүд мэдэх байх...   


Иймд “Жангар” хүүхдийн номын редакц сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн Кимико Такахашитай хамтран хүүхдийн хэл яриаг зүгшрүүлэх, авиан зөв дуудлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн таван цуврал номыг эрхлэн гаргасан байна. Ингээд эдгээр цуврал номын агуулгатай танилцъя. 


........................................................................................

Ашигласан гэрэл зургийн эх сурвалж: https://flic.kr/p/poRweQ 

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/