Подкаст: Марк Мэнсон "Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг"

Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг: Сайхан амьдралд хүрэх эсрэг зам хэмээх энэхүү гайхалтай номын зохиолч Марк Мэнсон бол өдөрт хоёр сая гаруй хандалттай markmanson.net цахим хуудсын эзэн, амжилттай бизнесмен, “Дижитал номад” нэрээрээ алдартай цахим нийтлэлч хүн билээ.


Түүний хоёр дахь бүтээл болох Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг хэмээх энэхүү номыг анх 2016 оны есдүгээр сарын 13-нд Харпер Коллинс хэвлэлийн газраас худалдаанд гаргажээ. 
Тус ном худалдаанд гараад сар хүрэхгүй хугацаанд Нью-Йорк Таймс сонины “Өөртөө туслах ном” бэстселлер жагсаалтад зургаадугаар байр, Вашингтон пост сонины “Уран зохиолын бус баримтат бүтээл” бэстселлер жагсаалтад есдүгээр байр, Торонто Стар сонины “Хувь хүний хөгжлийн ном” бэстселлер жагсаалтад тэргүүн байрт тус тус жагссан юм.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

© 2018
/