Подкаст: Кнут Хамсун "Өлсгөлөн"

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Утга зохиол” цувралын 25 дугаарт хэвлэгдсэн энэхүү роман нь модернист уран зохиолын хамгийн сонгодог жишээ билээ. Уран зохиолын илэрхийлж болох хил хязгаарыг тэлсэн цөөхөн бүтээлүүдийн нэгээр нэрлэгдэх уг зохиол анх Данийн “Шинэ дэлхий” сэтгүүлд хэсэгчлэн нийтлэгдэж, улмаар 1890 онд ном болон хэвлэгджээ. Норвегийн зохиолч Кнут Хамсун уг романаараа уран зохиолын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээгээд зогсохгүй залуу зохиолчдын бүхэл бүтэн үе бий болоход нөлөөлсөн юм.

Өлсгөлөн романд далд утгын чамин шигтгээ, символизм, пароди зэрэг орчин үеийн уран зохиолын нарийн элементүүдийг чадамгай ашигласнаас гадна Stream of consciousness буюу “Бодлын урсгал” хэмээх бичлэгийн арга барилыг амжилттай туршсан байдаг. 

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

© 2018
/