Та охиноо унтахад нь үлгэр домог, түүх ярьж өгдөг үү? Таны охин хэн хэнээс үлгэр дуурайлал авдаг вэ? Түүнд үлгэр дуурайлал үзүүлэхүйц амжилтад хүрсэн гайхалтай эмэгтэй хэр олон байгаа бол? Яг түүн шиг бяцхан охид хэрхэн амжилтад хүрсэн тухай охин тань өдөр бүр, орой болгон сонсдог, жишээ нь таны охин ийм нэгэн түүхийг сонсоод унтаж байвал ямар байна?
Охин тань алдарт загвар зохион бүтээгч Коко Шанелийн түүхийг сонсоод зүүдний ертөнцөөр аялаж болно. Нэг бол Тамара хэрхэн алдартай зураач болсон тухай, түүгээр зуруулах гэж олны танил хүмүүс яаж дугаарлаж байсныг ч юм уу, аль эсвэл өдрийн тэмдэглэл хөтөлж, шүлэг, зохиол бичдэг байсан Виржиниа охин XXI зууны хамгийн нөлөө бүхий модернист зохиолчдын нэг болсон түүхийг уншиж болох нь.
Францын төв хэсэгт хар цагаан хувцастай гэлэнмаа нараар дүүрэн сүмд нэгэн охин амьдардаг байв. Түүний нэрийг Габриель Шанель гэнэ. Уг сүмийнхэн охидод юм нэхэхийг заадаг ч өнгөний сонголт тун муутай ажээ. Тэд гэлэнмаа нарынх шиг бөс даавуу хэрэглэдэг учир охидын хүүхэлдэйнүүд ч мөн адил хар цагаан өнгийн хувцастай байжээ...
Зарим хүмүүс тансаг байдлыг ядуу хоосны эсрэг ойлголт гэдэг. Үнэндээ энэ бол бүдүүлэг байдлын нөгөө тал.
Оросын Санкт Петербург хотын тансаг байшинд нэгэн зураач арван хоёр настай Тамара охины хөргийг зурахаар иржээ. Тамарад зураачийн зурсан хөрөг таалагдсангүй. Тэр өөрөө ч үүнээс дээрийг зурчихна гэж боджээ...
Миний амьдрал нийгмийн гадуурхал дунд өнгөрсөн, энгийн нийгмийн дүрэм гадуурхагдагсдад үйлчилдэггүй.
Эрт урьд цагт Лондонд амьдардаг нэгэн охин гэр бүлийнхээ тухай сонин гаргажээ. Түүний нэрийг Виржиниа гэнэ. Тэр өдрийн тэмдэглэл хөтөлж, шүлэг, зохиол, шүүмж ч бичнэ. Бичих нь түүний хувьд өөрийн мэдрэмжээ илүү тодоор ажиглах, түүгээр дамжуулан бусдын сэтгэл зүйг тодорхой харах арга нь болж байв...
Энэхүү номоос охин тань олон гайхалтай эмэгтэйн түүхийг уншиж өөрийн түүхээ ч эхлүүлэх итгэл найдварыг авна гэдэгт итгэлтэй байна. Охид амьдралынх нь өмнө хүлээж буй саад бэрхшээлийг ойлгож ухаардаг байх нь чухал. Тэдгээр саад бэрхшээл нь дааж давшгүй зүйл биш гэдгийг ухаарах нь үүнээс дутахгүй чухал. Тэд бэрхшээлийг даван туулах арга замыг олохоос гадна араас замнах хойч үеийнхээ, дүү нарынхаа замаас тэдгээр саад бэрхшээлийг яг л энэхүү номд дурдсан агуу эмэгтэйчүүдийн нэгэн адил зайлуулж чадна. Энэхүү номд дурдсан түүх болгон итгэл сэтгэлээр дүүрэн хүн дэлхий ертөнцийг өөрчилж чаддагийг нотлон харуулна. «Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд» ном нийтдээ сая гаруй хувь борлогдож, гуч гаруй хэлээр орчуулагдан гараад байна. Хэрэв та охиндоо, охин дүүдээ бэлэг сонгож амжаагүй бол дэлхийн олон охидын “хамгийн сайхан ном” хэмээн нэрлэж байгаа «Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд» номыг санал болгох байна.
СЭТГЭГДЭЛ