
1. Хайрлах урлаг (Эрих Фромм)
Уг ном хайр бол хэн нэгэнтэй учраад цаашаа зүгээр л үргэлжилдэг үйл явц биш гэдгийг төдийгүй хэн нэгэнд яаж хайрлагдах вэ биш хүнийг яаж хайрлах вэ? гэдгийг танд хэлж өгөх болно.
2. Fifty shades darker (Э. Л. Жеймс)
Валентинаар заавал үзэх киногоо илүү мэдрэхийг хүсвэл нээлтээ хийхээс нь өмнө номоо уншаарай: Энэ удаа ямар ч дүрэм, шийтгэл бас нууц байхгүй. Крисченийг хүсэмжлэх сэтгэл нь номхорсонгүй, өглөө бүр түүнийг бодож сэрдэг бүсгүй уулзах санал тавихад татгалзаж чадахгүй...
3. Өргөст модны дууч шувуу (Колин Маккалоу)
Бидний шунан тэмүүлэгч, утга учрыг нь олох гэж зүтгэгч “амьдрал” ердөө өргөст мөчир бол тэр мөчирт сүвлэгдэн, өвдөлтөө давж гарахын тулд илэрхийлж буй шаналал маань хайр бол яах вэ?
4. Хайр (Хеллен Экслей)
“Хайр” ном нь гайхалтай хайр дурлалтай учирсан хүмүүсийн бичиж үлдээсэн хамгийн романтик үгсийн цуглуулга юм.
[Хайр]... нэгнийгээ сонирхон ширтэхээс эхэлж, уулзахсан гэх адгуу хүслээр тэжээгдэн үргэлжилж, салж хагацах эцэсгүй болсноор гүйцдэг.
5. Арьсан хүрэмтэй мадонна (Сабахаттин Али)
Хайрын тухай номуудаас сонгон оруулсан уг ном танд жинхэнэ хайраа олно гэдэг ямар үнэ цэнэтэй зүйл болохыг мэдрүүлнэ. Гол дүр маань Мариа Пүдерийн хөргийг нь нэгэн үзэсгэлэн дээр олж хараад тэр зурагт өөрийн мэдэлгүй татагдаж, өдөр бүр тэр л зургийг харах гэж үзэсгэлэнд бүхий л цагаа өнгөрүүлдэг болно. Үүний дараа зохиолын гол дүр Раиф, энэ хөргийн эзэн буюу “Арьсан хүрэмтэй Мадонна”-тай тун сонирхолтой байдлаар танилцаж, дотно үерхэж улмаар бие биедээ хайр сэтгэлтэй болж буй хэсэг нь энэ романы хамгийн гол өрнөл хэсэг юм. Аз жаргалын гашуун дурсаж цаг хугацааны эрхэнд мартагдах ч алдсан боломж хэзээ ч санаанаас гарахгүй, санах бүрд гүн харамсал төрүүлнэ…
6. Анна каренина (Лев Николаевич Толстой)
“Анна Каренина” зохиол бол дэлхий дахинаа эмэгтэй хүн бүрийн заавал унших ёстой сонгодог бүтээлд тооцогддог билээ. Энэхүү зохиолд эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосуудын харилцаа, амьдралын тухай өгүүлдэг.
7. Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид (Мари Кондо)
Хэдийгээр уг номонд нь хайр дурлалын талаар өгүүлээгүй боловч хүн бүрийн амьдралд хэрэгтэй эмх цэгцийн тухай өгүүлсэн. Мөн эмхэлж цэгцэлж байх явцдаа хүн сэтгэл зүрхээ маш сайн сонсож, дотоод бодол санаагаа хүртэл цэгцэлж чаддаг гэдгийг өгүүлжээ. Бодол цэгцтэй болсны дараа хийх үйлдэл тодорхой болно.
СЭТГЭГДЭЛ