Гуниггүй харцтай, гуниггүй бодолтой, уйтгар тээгээгүй уужуу сэтгэлтэй, хиргүй тунгалаг нүдэнд дулаахан залууг нь хамтдаа "хүлээн" уншиж дуусгалаа. Хүний залууг хамт хүлээх аятайхан юмөө.
Цагийн зүү, зүрхний цохилттой ижилсээд.., үүдэнд хөлийн чимээ гарахыг л хүлээж.., хүлээсээр.., Маргаашийн цаадах маргаашд итгэн, зөн совингоо шалган хүлээнэ.
Бүтэн нойргүй шөнийн шувуухай болон сэрвэлзэж.., хүлээж цөхсөндөө тэрлэсэн түүний шүлгүүд, цаг хугацааны тухай гунигт мөрүүд. Дандаа л тэр ирэх тухай тэгээд энэ бүгд сайхан болох тухай.
Тэр
Аз жаргал сайн сайхныг бурхнаас биш өөрөөсөө гуйдаг.
Тэр
Гунигаан дандаа жаргал гэж нэрлэдэг.
Тэр
Уйлах навчсын зовлонг хуваалцаж шүлэг бичдэг гэрэлт охин.![]()
Энэ бүгд л халуун сэтгэлт бүсгүй хүний гэгээн амьдрал гэлтэй.
"Хүлээлгэгчийн" зүгээс ирэх салхины аялгуу уучлал бас зөнтэй байх ажээ.
Тэр ирсэнгүй.
Тэр ирээгүй болохоор л хэлбэр дүрсгүй энэ орчлон хэтэрхий улаан туяатайг мэдчихсэн. Тэгээд нисэж яваа шувууны далавч болохыг хүссээн. 🦅🦅🦅
Гэхдээ зүгээр л чийгтсэн сормуусаан нууцхан арчаад, чимээ аниргүй гудамжаар алхан одсон.
Тэр одоо "Их хүлээлт, Их итгэл, Их гомдол" гэдэг үгний учрыг мэддэг болсон.
Одоогийн байгаа бүхэн хожмын өдрийг зөгнөнө.., ❣️
СЭТГЭГДЭЛ