Бүх зүйлийн эхлэл болсон тэр газар... Яг шөнө дунд болох үед хаалгаа нээнэ. Ямар нэгэн онцгой увдисаар хүмүүсийг нойрноос нь сэрээн дуудаж авчирдаг ч, өглөө нар мандахад тэндээс гарсан хүмүүс юу ч санадаггүй нь сонин. Гэхдээ юу нь хамгийн сонин гээч?

Тэр газар өглөө нар мандах үед хэзээ ч байгаагүй мэт алга болчихно. Шөнөжин тэнд байсан хүмүүс ч тэр газрыг олж харахгүй.Энэ бол “Шөнийн цирк”.

Та шөнө дунд хаалга нь нээгдээд, өглөө болоход хэзээ ч байгаагүй мэт замхардаг “Шөнийн цирк”-ээр зочилмоор байна уу. Тэгвэл зохиолч Эрин Моргенштерны “Шөнийн цирк”-ийн ид шидийн ертөнцөөр “Уншлагын театр” үзэгчидтэйгээ уулзах гэж байна. Энэ тоглолт шөнө дунд эхэлж, ганц л удаа тоглоно.

Уншлагын театр гэж юу вэ?

Уншлагын театр бол орон цай, цаг хугацаанд баригдамгүй, уран зохиол дуртай, театрын үзэгчдийн сонирхлыг ихээр татаж буй театрын шинэ төрлийг уншлагын театр гэж нэрлээд буй.  Учир нь тэр орчинд та өөрийнхөөрөө жүжгээ найруулж, төсөөллийн ертөнцөө бүтээх боломжтойгоороо давуу талтай. Орчин нь уран зохиолын ертөнц рүү чиглүүлэх учир найруулагчийн дэглэлтийг үзэхээс илүүтэй үзэгч бүр өөрийнхөө төсөөллөөр мэдэрч, бүтээх боломжийг бүрдүүлж өгнө.

“Бид театрт хайртай” ТББ-н  САРТАЙ УНШЛАГА төсөлийн  театрчилсан уншлагыг анхны тоглолтоос  хойш дөрвөн жил улирчээ.

Энэ хугацаанд Г.Аюурзанын “Цасны роман”, Франц Кафкагийн “Хувирал” тууж зэрэг бүтээлүүдийг та бүхэндээ танилцуулан бэлэг барьж байв.  Үзэгч дүүрэн тоглолт, сэтгэл ханамжтай зочдынхоо урмын үгсээр хөглөгдсөн бид энэ удаад театрчилсан уншлагаа циркийн урлагтай хослуулан шинэ урсгалыг үзэгчдэдээ бэлдээд байна.

 Энэ бол “УНШЛАГА”,“ЦИРК” хосолсон цоо шинэ уран бүтээл юм.  Бүтээлийнхээ орцонд нь бяцхан “ид шид” нэмж өгсөн учир илүү амттай байх болно гэж найдаж байна. “Шөнийн цирк” романаас сэдэвлэсэн эл тоглолтод зүүдний ертөнцөд хөтлөн оруулах өгүүлэгчээр Н.Ялалт дэлхийн шилдэг циркийн тайзнаа уригддаг МУСТА Э.ЛхагваОчир, МУСТА A.Уранбилэг, Илбэчин  МУСТА Ц. уригдан оролцож байна.  Мөн “Зүүдний цирк” тоглолтыг санаачлагч А.Тэргэл, Ерөнхий продюсер Л.Базарсад, ерөнхий зөвлөх Р.Мөнхсайхан, Ерөнхий найруулагч С.Туяацэцэг нар ажиллаж буй.

Та ганц л шөнө үүд хаалгаа нээн, маргааш нь хэзээ ч байгаагүй мэт замхрах “Зүүдний цирк”-ийнхээ тасалбарыг авч амжсан уу. Тоглолтын үеэр цөөхөн тоогоор хэвлэгдсэн "Шөнийн цирк" номыг худалдан авах боломжтой. 

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/