Түүх, түүхийн хичээл гэх даруйд таны бодол санаа, тархинд нэг л зүйл тодоос тод хоногшин үлдсэн биз ээ.

Энэ бол “Ямар нов*ийн залхуутай хичээл вэ?” гэх өгүүлбэр байх.

Уйтгартай хаад хатадын нэрс, үргэлжилсэн их дайн дажны зовлонт өдрүүдийн тухай, хаад ноёдын залгамжлалын тухай, дундад зууны харанхуй бүдүүлэг үе, газар тариалангийн тухай гэх мэт зүйлс ой тойнд чинь бууж болох юм.

Энэ бүхний үр дүнд өнөөдөр та түүхээс хол хөндий, хамааралгүй амьдрах гэж хичээж буйд чинь гайхах зүйл алга. Хэрвээ тийм бол тун харамсалтай байна. Яагаад түүхийн хичээл чухал гэдэг нь танд тодорхой бус учраас л маш уйтгартай санагддаг байх.

Тэгвэл чамд Түүх яагаад чухал болох тухай нэг том шалтгаан хэлж өгье.

Түүх бидэнд яг одоо тулгамдаад буй үй олон асуудлуудыг шийдвэрлэх арга зам руу хөтөлдөг. Хамгийн сайндаа гэхэд, одоогоор бидний олж харахгүй байгаа ч хэрэгтэй зүйлсийг маань ТҮҮХ бидэнд сануулж байдаг.

Бид бүгд л одоо цагт болж буй зүйлсэд хэтэрхий их анхаарлаа хандуулдаг. Бид өөрсдөө ч мэдэлгүй одоо цаг, өнөөдөртөө хэт автсан байдаг. Өнөөгийн нийгмийн хүчирхэг түүчээлэгч мэдээ мэдээлэл л гэхэд дөнгөж 5 минутын өмнө болж өнгөрсөн зүйлсийн эргэн тойронд л өрнөж байна. Гэтэл бидний эрхэмлэж явах, биднийг хүчирхэгжүүлэх, бидэнд урам зориг өгөх зүйлсийн дийлэнх нь түүнээс өмнөх байж таардаг.

Мөн өнөөгийн бидэнд хэрэгтэй байгаа зүйл бол ШИНЭ САНАА. Харин ТҮҮХ хамгийн их шинэ санаа агуулдаг.Та шинэ үеийн ардчилал, капитализмын тухайд тийм ч сэтгэл хангалуун байдаггүй гэж бодъё.

Тэгвэл 1645 - 1650 оны үед идэвхтэй хөдөлгөөн өрнүүлж байсан тэгш байдлын төлөө тэмцэгч английн радикал үзэлтнүүдийн тухай уншихад таны мэдлэгт тун их нэмэр болж болзошгүй. Эсвэл баяр наадмыг тохиолдуулж ийш тийшээ аялдаг заншлын утга учрыг сонирхохдоо мөргөлийн түүхийг судалснаар, ялангуяа шүтээндээ хүрч очихоор алс холыг зорьдог мөргөлчдийн шалтгааныг олж мэдсэнээр өөрт тавьсан асуултын чинь хариу хэчнээн баялаг байж болохыг харах биз.

Түүх бидэнд ЮМС ӨӨРЧЛӨГДӨЖ БОЛДОГ-ийг харуулдаг. Хүн төрөлхтөн үргэлж өнөөдрийнх шигээ материалист, ажилдаа донтсон, үзэсгэлэнтэй барилга байгууламж бүтээх мэдрэмжгүй, харилцаа холбооноос хэт хамаарсан, эсвэл туранхай байхаас өөр юм мэдэхгүй байсан уу гэвэл “ҮГҮЙ”.

Залхтал хэлэгдсэн нэгэн хэлц бий. “ТҮҮХЭЭ МЭДЭХГҮЙ ХҮН ТҮҮНИЙГ ДАВТАХ ТАВИЛАНТАЙ.”

Дээрх хэлцэд түүхийг зөвхөн алдаа мадгаар л хязгаарлажээ. Түүхээ мэдэхгүй хүн ОДООГОО САЙЖРУУЛАХ боломжгүй гээд хэлчихвэл тэгтлээ буруудахгүй болов уу.

Түүх биднийг ЗОРИГТОЙ БАЙХАД сургадаг. Өнөөгийн бидэнд бүх зүйл болж бүтэхгүй, хамаг зүйл нэг дор чихэлдчихсэн мэт санагдах боловч арай өргөн өнцгөөр харвал маш ховор тохиолдолд л тэдгээр мэдрэмжүүд үнэн байх нь бий.

Зөвхөн өнөө цагт л бүх зүйл замбараагүй, утга учиргүй явцуу болчихоод байгаа юм биш. Дээр үеийн хүмүүс биднээс нэг их ялгаагүй байсныг захидлуудаас нь олж харж болно. Бидний өнөөдөр туулж яваа бүхэн мэдээж төвөгтэй хэдий ч Хар үхэл, дайн дажин, томоохон газар хөдлөлтөөс амьд үлдсэн бидний өвөг дээдсийн үзэж туулсанаас нэг их онцгойрох зүйлгүй юм.

Тэр бүр анзаараад байдаггүй давуу талуудаа талархан хүлээн авахад маань ч бас Түүх тусалдаг. Түүх биднийг амьдарч буй нийгмээ өөрийн санаандаа төсөөлсөнтэйгээ харьцуулахаас илүүтэй бусад нийгмүүдтэй харьцуулан шүүмжлэхэд сургадаг. Европын Холбоо хэдий асуудалтай байж болно. Гэтэл Хабсбургийн Династийн үед ч өөр олон үед ч иймэрхүү л байсаар ирсэн. Засгийн газрууд маань төгс, боловсронгуй биш. Гэхдээ үүнээс ч дор тохиолдол байсан. Замын түгжрэл ихэссээр л байна. Ленинградын бүслэлт ч тухайн үедээ ийм байсан. Түүх биднийг тайвшруулдаг.

Түүхийн ач холбогдол тодорхой болох тусам бусдад зааж, тайлбарлах арга зам нь өөрчлөгдөх учиртай. Эмч эмийн сангаа хэрхэн торддогтой ижлээр бид түүхээ авч явах хэрэгтэй. Түүхийн гүн рүү нэвтрэхээс өмнө бид өөрсдийнхөө юу нь болохгүй, дутагдалтайг таньж мэдэх нь чухал. Эр зориг дутмаг, даварсан эсвэл гэрлэх эсэхдээ эргэлзсэн гэх мэтээр оношлуулж мэдэх юм. Тиймээс л түүхийн бичиж өгсөн “жор” бидэнд хэрэгтэй. Түүхчид харин өнөөгийн нөхцөлд тулгамдаад буй ямар асуудлын шийдлийг хайхаа улам бүр тодорхой болгох хэрэгтэй. Өнөөдрийн бидний асуудалд тусалж чадах өнгөрсөний ямар сургамж байна, тэр бүгдийг бидэнд илэн далангүй хэлж өгч байвал зохилтой. Өнгөрсөндөө тустай байсан учраас биш, бидэнд тустай өнгөрсөн учраас тэр.

Түүхийг мэдэх гэдэг нь шинэ арга замыг Өнгөрснөөр дамжуулан Өнөөдөртөө олж нээхийг хэлнэ.

Одоо чамд арай сонирхолтой сонсогдож байна уу?

Энд дарж уг бичлэгийг үзээрэй.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/