#37 Монтескье “Хуулийн Амин Сүнс”

Францын алдарт философич, түүхч Монтескьегийн “Хуулийн Амин Сүнс” ном бол дан ганц хууль зүй, улс төр судлал, социологи, олон улсын харилцааны сургуулийн оюутнууд төдийгүй хүн болгоны заавал унших ёстой бүтээл билээ. 

Хүн төрөлхтний улс төр, нийгмийн хөгжилд асар их хувь нэмэр оруулсан төдийгүй бүх цаг үеийн хамгийн агуу бүтээлүүдийн жагсаалтад зүй ёсоор багтдаг уг номыг Монсудар хэвлэлийн газар “Нийгмийн ухаан” цувралынхаа V дэвтэр болгон Францын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр уншигчдад хүргэсэн юм. Энэхүү бүтээл монгол хэлнээ орчуулагдан хэвлэгдэж байсан ч энэ удаагийн шинэчилж, засварласан хэвлэл нь орчуулга, найруулгын хувьд хамгийн сайн нь болсон гэдэгт бид итгэлтэй байна. 

Reader подкастын шинэхэн дугаарт бид Францын алдарт философич, түүхч, Соён гэгээрлийн хөдөлгөөний гол төлөөлөгчдийн нэг Монтескьегийн “Хуулийн Амин Сүнс” номын эргэн тойронд өрнөлөө. Бид дан ганц “Хуулийн Амин Сүнс” номыг ярьсангүй. Харин Монтескьегийн амьдрал, уран бүтээл, номын гол үзэл санаа, ном төрсөн түүх, ном бичигдсэн түүхэн контекст, орчин үеийн улс төр, нийгмийн амьдралд оруулсан хувь нэмэр зэрэг сэдвүүд дээр анализ хийсэн юм. 

СЭДЭВ: “Хуулийн Амин Сүнс” номын тухай | Монтескьегийн амьдрал, уран бүтээл

МОДЕРАТОР: Б.Дөлгөөн (Улс төр судлаач, “Хуулийн Амин Сүнс” номын орчуулгын редактор)

ЗОЧИД: 

- П.Мягмардорж (ХИС-ийн олон улсын харилцааны ахлах багш, доктор [Ph.D]) 

- Ж.Санчир (Лондонгийн их сургуулийн судлаач, улс төр судлаач)

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

© 2018
/