Монсудар хэвлэлийн газраас жил бүр зохион байгуулдаг “Соён гэгээрлийн өдрүүд” арга хэмжээ “Насанд хүрэх” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.
Соён гэгээрлийн өдрүүдийн хүрээнд 11-р сарын 13-ны өдөр зохиогдож буй “Төлөвшлийн уран зохиолын тухай” (“Coming of Аge”) лекцээр гадаадын болон Монголын уран зохиолын жишээгээр “насанд хүрэх” гэдэг сэдвийг уран зохиолд хэрхэн авч үздэг талаар задлан ярилцсан юм.
Монсудар хэвлэлийн газрын мэргэжилтэн Александр Шнорбуш “Төлөвшлийн уран зохиол” сэдэвт лекцэд энэхүү төрөл жанрын түүх, гол онцлог, өнөөгийн нийгэмтэй холбогдох байдал гэсэн гурван гол сэдвийг хөндсөн юм.
“Төлөвшлийн зохиол гэдэг нь хүүхэд эсвэл өсвөр насныхны насанд хүрч буй хөгжил төлөвшлийн тухай өгүүлнэ” гэсэн ерөнхий тодорхойлолтоос гадна уг төрөл жанрын гол элементүүд, онцлог шинжүүдийг ч мөнхүү лекцээр нарийн авч үзсэн байна. Тухайн төрлийн хамгийн сор төлөөлөлд тооцогдох Иоханн Вольфганг фон Гётегийн “Вильхельм Мейстерийн шавилсан он жилүүд” (1795), Хомерын “Одиссей” (НТӨ 650), Вольтерын Кандид (1759), Чарльз Диккенсийн Дэвид Копперфильд (1849), Марк Твений Том Сойерын адал явдал (1876) хэмээх таван агуу романаас гадна өнөө цагт төлөвшлийн роман улам ихээр уншигдаж буй Ж.Д.Сэлинжерийн “Хөх тарианы харуул” (1945), Харпер Лийгийн “Гургалдайг хөнөөхүй” (1960) романуудын хэрхэн бүх цаг үеийн хамгийн шилдэг борлуулалттай номоор тодорч буйн нууцад нэвтрэхийг хичээжээ.
Түүнчлэн өнөө цагт “насанд хүрнэ” гэдэг яагаад урьд урьдынхаас яггүй болсныг, төлөвшлийн зохиол яагаад хэзээ хэзээнийхээсээ илүүтэй олонд хүрч, улам бүр чухал ач холбогдолтой болсныг тайлбарлав.
Энэ удаагийн Соён гэгээрлийн өдрүүд “Насанд хүрэх” сэдвийг онцолж буй бөгөөд эдгээр өдрүүдэд:
💡Төлөвшлийн уран зохиолын тухай (Coming of age) лекц, хэлэлцүүлэг
💡“Тэрслүү чанар: Өөрчлөлтийн төлөө дүрэм журам зөрчигсөд” хэлэлцүүлэг
💡 “Манай бүдэрсэн баатар” кино үдэш, зохиолын тухай хэлэлцүүлэг
💡“Бүтээлч байх чадварыг хөгжүүлэх нь” лекц, ярилцлага
💡“Уншсанаа ярилцах нь яагаад чухал вэ?” утга зохиолын шүүмж судлаачдын хэлэлцүүлэг
💡“Хөөрхөн зураг хөнөөлтэй” хүүхдийн номын зургийн талаарх хэлэлцүүлэг
💡Хүүхдийн зохиолч, зураач Маурис Сендакийн тухай баримтат кино, хэлэлцүүлэг
💡"Бүтээлч ном" сэдвээр FB LIVE
💡“Хүүхдийн номын тухай” ярилцлага
💡“Монгол хэлээрээ ойлголцож чадаж байна уу?” хэлшинжлэлийн мэргэжилтэн судлаачдын хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээг зохион байгуулж, уншигчидтайгаа санал бодлоо хуваалцах юм.
Мөн насанд хүрэх сэдвийг хөндсөн
📌 "Хүүхэд нас хэзээ дуусдаг вэ?"
📌 "Монгол хэл үнэхээр баялаг уу?"
📌 "Тэрслүү байх нь сайн хэрэг"
📌 "Тэдэнд юу хүсч байгаагаа хэл" хүүхдийн зохиолч, зураач Маурис Сендакийн тухай баримтат кино
📌 "Хүүхдийг зургаар хэрхэн хөгжүүлэх вэ?" нэвтрүүлгүүдийг хүргэх болно.
СЭТГЭГДЭЛ