Подкаст: Казүо Ишигүро "Өдрөөс үлдсэн зүйл"

Өдрөөс үлдсэн зүйл роман бол Нобелийн шагналт зохиолч Казүо Ишигүрогийн хамгийн алдартай роман бөгөөд 1989 онд их Британид хэвлэгдэж "Бүүкэрийн шагнал" хүртжээ. Хүний амьдралын ээдрээ нугачааг уран яруу, нарийн гярхай дүрслэн бичсэн эл роман нь хүний амьдралын утга учир, хувь хүн болоод нийгэм соёлын нарийн төвөгтэй харилцаа, сэтгэл хөндүүрлэм мөн чанарыг илчлэн харуулснаараа онцгой бүтээл болжээ.

Хожим 1993 онд энэхүү зохиолоор дэлгэцийн уран бүтээл хийсэн нь Оскарын наадамд 8 төрлөөр нэр дэвшин, кино урлагийн сонгодгуудын нэгд тооцогдох болжээ. Нобелийн шагналт Их Британий зохиолч Ишигүрогийн романууд өдгөө дэлхий дахинаа 40 гаруй хэлээр орчуулагдаад байна. 

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

© 2018
/