Шүүх ажиллагаа (The Trial), Цайз (The Castle), Хувирал (The Metamorphosis) зэрэг бүтээлийг мэдэхгүй утга зохиол сонирхогч гэж үгүй билээ. 1883 оны 7 сарын 3 буюу 135 жилийн өмнөх энэ өдөр тэрээр еврей гэр бүлийн ууган хүү болон мэндэлжээ.

Алдарт зохиолчын мэндэлсний 135 жилийн ойг тохиолдуулан түүний талаарх 10 баримтыг бид та бүхэнд танилцуулж байна.

1. Кафка аавынхаа захирангуй, өндөр шаардлага тавьдаг байдлыг эсэргүүцэн аавдаа захидал бичиж байсан. Захидал нь 100 гаруй хуудас. Кафкагийн бичгийн хэв маягт түүний аавын зан төлөв багагүй нөлөөлсөн юм. 

2. Кафка багын л өгүүлэх ур чадвар сайтай нэгэн байжээ. Эцэг эхийнхээ төрсөн өдрөөр жүжгийн зохиол найруулан бичиж, дүү нар нь түүний жүжгийн дүрүүдийг амьдруулдаг байсан байна. 

3. Кафка аавтайгаа тийм ч сайн харилцаатай байгаагүй ч, 31 нас хүртлээ эцэг эхийнхээ гэрт амьдарчээ.

4. Утга зохиолын ажилдаа хангалттай цаг гаргах боломжгүй байсан учир даатгалын компанийн ажлаа орхисон.

5. The Judgment буюу Шүүлт романы зохиолыг нэг шөнийн дотор бичсэн.

6. Кафкагийн зохиол бичих болсон байсан шалтгаан нь бүтээл туурвихдаа амар амгаланг мэдэрдэг байсантай нь холбоотой. Түүний хайртай зохиолчдын нэг бол Франц гаралтай Густав Флобер.

7. Яруу найрагч Уистен Хью Оден түүнийг "20 дугаар зууны Данте" хэмээн нэрлэсэн бол Габриел Гарсиа Маркес Кафкагийн бүтээлүүдийг уншсаны дараа “Кафкагийн бичих арга зүй хосгүй юм” гэж онцолсон байдаг.

8. Зохиолч маань 3 удаа 2 өөр эмэгтэйтэй сүй тавьж байсан. Хоёр удаад нь Фелис Бауэртай сүй тавьсан боловч гэрлэлтээ батлуулсан тохиолдол үгүй.

9. 1988 онд Кафкагийн Шүүх ажиллагаа (The Trial) зохиолын гар бичмэл 1 сая 980 мянган америк долларын үнээр зарагдсан.

10. Сүрьеэ өвчний улмаас бие нь тааруу байсан Кафка, найздаа нийтлүүлэгдээгүй байсан бүх бүтээлийг нь устгахыг гэрээслэсэн байна. Гэвч Кафкаг таалал төгссөний дараа Шүүх ажиллагаа (The Trial), Цайз (The Castle) зэрэг зохиол нь олны хүртээл болсон билээ. 



СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/