Зуун мянган жилийн өмнө дэлхий дээр хамгийн багадаа зургаан төрлийн хүн амьдарч байв. Харин өнөөдөр ердөө нэг л зүйлийн хүн үлдсэн нь Хомо Сапиенсууд буюу бид юм. Тэгвэл тэдгээр төрлийн хүмүүст юу тохиолдсон юм бол? Бидэнд бас юу тохиолдох вэ? Монсудар хэвлэлийн газраас Израйлын түүхч Юваль Ной Харарийн Sapiensномыг албан ёсны эрхтэйгээр, уншигчдын хүртээл болгож байна. Тус бүтээлд хүн төрөлхтний үүсэл гарвалаас эхлээд хэрхэн хувьсан ирсэн түүхийг өгүүлсэн бөгөөд энэ ном нь олон улсад бестселлэр болж, биднийг тодорхойлох биологи болон түүхийн арга замуудыг судалж, ХҮН гэж чухам юу болох тухай сонирхолтойгоор үзүүлжээ.
Хүний түүхийг сонирхолтой байдлаар уншихийг хүссэн хүн бүрт энэ номыг санал болгож байна... Та номоо бараг нэг удаа ч доош тавилгүй унших болно. Bill Gates
Хүн төрөлхтний түүхийн талаарх ихэнх бүтээлүүд түүхийн, эсвэл биологийн талаас бичигдсэн байдаг бол Др.Харари энэ хэвшмэл байдлыг эвдэж чадсан байна. Барагцаагаар 70.000 жилийн тэртээх түүхийг орчин үеийн танин мэдэхүйн аргаар бичсэн нь маш шинэлэг болжээ. Др.Харари энэ бүтээлээрээ дамжуулан биднийг ирээдүй рүү харахыг хүссэн юм. Учир нь өнгөрсөн хэдэн арван жил хүн төрөлхтөн өнгөрсөн дөрвөн тэрбум жилийн турш захирсан байгалийн шалгарал хэмээх хуулийн өмнө бөхийж эхэлсэн билээ. Бид хүрээлэн байгаа байгаль дэлхийгээсээ гадна аливааг өөрсдөдөө зориулан загварчлах аргад суралцаж байна. Энэ нь биднийг хааш нь хүргэх вэ, бид юу болохыг хүсч байна вэ гэсэн асуултыг та өөртөө тавиад хариултыг нь энэхүү номтой хамт хайгаад нэг үзээрэй.
Стивен Хокингийн "Цаг хугацааны товч түүх" номын физикийн шинжлэх ухаанд хийсэнтэй адил зүйлийг Юваль Ной Харарийн "Сапиенс" ном хүн төрөлхтний хувьслын түүхэнд хийжээ... Тэрээр бидний урт хугацааны үүслийг болон дэлхий дээрх ноёрхлыг тоймлон харуулснаар гайхамшигтай бүтээл туурвижээ. Forbes
Эх дэлхийн эко системд хүн төрөлхтний хувьслын үзүүлж байгаа нөлөөг судлахаас эхлүүлээд эзэнт улсуудын хүчирхэгжилтийг жагсаан, түүх болон бусад шинжлэх ухааныг хослуулан, өнгөрсөн үеийн хөгжлийг орчин үеийн үзэл баримтлалтай холбон, тодорхой үйл явдлыг илүү өргөн хүрээгээр судалсан байна.
Эрэгцүүлэл төрүүлсэн сонирхолтой бүтээл... Энэ ном хүн төрөлхтөн бид газар дэлхийг эзэгнээд ямар богинохон хугацаа өнгөрснийг, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан зэрэг салбар бий болсноос хойшхи хугацаа ертөнцийн үүсэл хөгжилтэй харьцуулахад ямар ахархан болохыг, түүнчлэн бид энэ бүхнийг судалж сурвалжлалгүйгээр шууд хүлээн зөвшөөрч болохгүйг харуулжээ. Barack Obama
СЭТГЭГДЭЛ