Kumon гэж юу вэ ?

Kumon бол гайхалтай үр дүн үзүүлсэн боловсролын нэмэлт үйлчилгээ бөгөөд энэ чиглэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг.

Кумон төвүүд дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж, 50 жилийн турш хүүхдүүдийг амжилтанд хүрэхэд нь тусалсаар иржээ.

Kumon арга зүй нь хүүхэд бүрийн сурах нөөц бололцоог бүрэн дайчлах зорилготой. Хүүхэд зорьсон чадвараа амжилттай эзэмших хүртлээ өөрийн давтагдашгүй замыг гарган, алхам алхмаар урагшилдаг.  

Kumon сургалтын материалыг хүүхэд бүрийн давуу тал, онцлогийг харгалзан сонгох боломжтой. 

"Кумон нь хүүхдэд мэдлэг олоход тусалдагаас гадна анхаарал төвлөрөл, суралцах арга барилыг сайжруулж, өөртөө итгэх итгэлийг бий болгодог.

Кумон хэрхэн эхэлсэн бэ?

Одоогоос 50 ЖИЛИЙН ӨМНӨ ЯПОН УЛСАД Такаши хүүгийн эцэг Тору Кумон багш хүүгээ сайн сурахад нь туслах арга эрж хайжээ.  

       "Аав нь өдөр бүр хүүгийнхээ хийж чадах математикийн хэдэн богино бодлого зохион өгч, хүү нь тэдгээрийг 20 минут хүрэхгүй хугацаанд бодож дуусгадаг байв. Өнөөдрийн бодлого өчигдрийнхөөс жаахан хүндэрдэг тул Такашигийн чадвар өдөр өдрөөр нэмэгдэж, хүү цаашид үргэлжлүүлэн хөгжих итгэлийг олжээ. Энэ бүхэн яван явсаар дунд сургуулийнхаар зогсохгүй их сургуулийн математикийн хичээлийг амархан болгосон байна."

Энэхүү бие даан суралцах өвөрмөц арга маш амжилттай үр дүн үзүүлж Торугийн хүү зургаадугаар ангиасаа эхлэн тоо бодож чаддаг болжээ. 

Сайн уншиж ойлгохын ач холбогдлыг ойлгосон ноён Кумон ижил арга барилыг ашиглан унших хөтөлбөр ч боловсруулжээ. Түүний энэ хөтөлбөрүүд өнөөдрийн Кумон боловсролын төвүүдийн үндэс болсон юм.

Kumon миний хүүхдэд хэрхэн тусалж чадах вэ?

Kumon нь бүх насны, аль ч түвшний хүүхдүүдэд зориулагдсан.Kumon хүүхэд бүрийн онцлогийг харгалзан сурах үндсэн ур чадварыг нь хөгжүүлдэг.

Та хүүхдийнхээ хичээл сурлагад нь туслаад зогсохгүй, насан туршдаа суралцах чадварт нь бат бөх суурь тавьж өгөхийг хүсвэл Kumon тусална.

Kumon юугаараа ялгаатай вэ?

Kumon ямар нэг тусгай анги танхим ашигладаггүй. Хүүхдээс сурах онцгой арга барил шаарддаггүй. 

Харин цаашид амьдралынхаа туршид эрдэм мэдлэгээ дээшлүүлэхэд шаардлагатай ур чадвар, өөрийн гэсэн сурах арга барил, дадал зуршлаа олж авахад нь тусладаг. Хүүхдэд бие даах боломж олгож, цаашид ч амжилтад хүрэх итгэл төрүүлдэг.

Kumon үр дүнтэйгээс гадна боломжийн үнэтэй. 

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/