Дэлхийн өнцөг булан бүрт байгаа Поттер толгойтнууддаа гэрээсээ Харри Поттертой хамт гайхамшигт ид шидийн ертөнцөөр аялах цахим төвийг танилцуулж байна! 

Өнөөдрийг хүртэл 20 гаруй жилийн туршид Хогвартсын сургууль хөгшин, залуу  уншигчид, шүтэн бишрэгчид бид бүгдийн “хоргодох газар” байсаар ирсэн билээ. Хүнд бэрх үед Хогвартсын хаалга хэн бүгдийн өмнө үргэлж нээлттэй байх болно.

Дэлхий даяар 500 сая гаруй хувь “Харри Поттер” цуврал ном борлуулагдсан учраас маш олон айлын хаа нэгтээ ид шидийн ертөнцийн хаалга нээгдэхийг тэсэн ядан хүлээж байгаа гэдэг итгэлтэй байна. Харин урьд өмнө нь ид шидийн ертөнцтэй танилцаж амжаагүй байсан хэн бүхэнтэй халуун дулаанаар угтан мэндчилье!

Бидний танилцуулж буй цоо шинэхэн "Гэртээ Харри Поттертой хамт" цахим төвийг уншигч та нартаа танилцуулж байна.

Хогвартсын хаалга багш нарт нээлттэй!

Бага насны хүүхдүүдтэй ажилладаг багш нар Харри Поттер цувралын 7 номыг цахим хэлбэрээр татаж авч, өөрийн бяцхан шавь нартаа уншиж өгч болох юм. Хэрэв та багш бол хөл хорио тогтоосон байгаа эдгээр өдрүүдэд гэртээ байгаа бяцхан шавь нартаа 6 хэл дээрх сонсдог номуудаас уншиж өгөөрэй.

Дэлхийн өнцөг булан бүрээс маш олон багш нар аль хэдийн шидтэний ертөнцтэй холбогдсоны жишээ нь, “би хоёрдугаар ангийнхаа шавь нарт сарын өмнөөс Харри Поттер номын нэгдүгээр ботийг уншиж өгч байгаа. Хөл хорио дуусахаас өмнө номоо уншиж өгч дуусахгүй бол яана гэж санаа зовж байсан ч одоо цахим уншлага хийж эхлээд номоо дуусгах боломжтой болсонд маш их баяртай байна.”.

Мөн бас нэг жишээ “@JK_Rowling баярлалаа! Би Францад англи хэлний багшаар ажилладаг бөгөөд сурагчдадаа Харри Поттер цувралыг уншихыг санал болгосон. Дэлхий даяар айдаст автаж, цар тахал тархаж буй түгшүүрт өдрүүдэд таны бүтээсэн гайхамшигт ертөнцөд маш их талархаж байна. 20 жил өнгөрсөн ч гэсэн, Хогвартс үргэлж миний гэр орон хэвээр байна.” гэжээ.

“Харри Поттер ба Философийн чулуу” сонсдог ном хүн бүрд үнэгүй!

Ирэх долоо хоногуудад Audible дахь ид шидтэнүүдийн төлөөллөөс хүссэн бүр Харри Поттер цувралын эхний боть болох Харри Поттер ба Философийн чулуу номыг хүссэнээрээ хэдэн ч удаа сонсоорой гээд үнэгүй болгосон баярт мэдээгээ хүргүүлж байна. Мөн тэрнээс гадна олон сонгодог уран зохиолын номууд Audible-ын шинэхэн цахим дэлгүүрт үнэгүй татаж авах боломжтой болжээ.

Бяцхан шидтэнгүүддээ зориулсан тоглоомууд, сонирхолтой видео, асуулт хариулттай тоглоомууд, бүтээлч ажлын даалгавруудаас гадна өөр олон төрлийн бүтээлч ажлуудыг багтаасан цахим хаяг ажиллаж эхэллээ. 

Харри Поттертой хамт 20 жилийг өнгөрүүлсэн эсвэл номынхоо эхний бүлгийг уншиж байгаа бүгд ид шидийн ертөнцийн нэгэн том гэр бүл билээ. Дэлхий даяар цар тахлын хар үүл бүрхэж, айдас түгшүүр дүүрэн байгаа хэдий ч ямар ч  цаг үед ид шидийн ертөнц танд бий гэдгийг, Хогвартсын үүд хаалга үргэлж таны өмнө нээлттэй гэдгийг битгий мартаарай.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/