Оэ Кензабүро "Тэжээмэл"

Нобелийн шагналт зохиолч Оэ Кензабүрогийн дөнгөж хорин гурван насандаа бичсэн Тэжээмэл зохиол нь Японы утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагнал болох Акүтагавагийн нэрэмжит шагналыг 1958 онд хүртжээ. Энэхүү зохиолд дайны төгсгөл үеийн Япон орны алс бөглүү тосгоны амьдралыг “би” хүүрнэгч болох арваад настай хүүгийн нүдээр харж, дүрслэн өгүүлсэн юм. Ойд унасан онгоцны нисгэгч болох “хар цэрэг”-ийг томчууд уулнаас авчирч, улмаар хүүхдүүдийн хувьд “тэжээж” болох хамгийн өвөрмөц амьтан болно. Оэ Кэнзабүрогийн бүтээлүүдэд бие махбодын хувьд түгжигдсэн хүн, дөрвөн хананы дундах үйл явдал, бөглүү уулын тосгон, зоорь гэх мэт “хаалттай” орчин ихээр дүрслэгддэг бөгөөд тэжээмэл зохиолын үйл явдал ч мөн ийм л орчинд өрнөдөг. Энэхүү зохиолд хүүхдийн сэтгэл зүйн өөрчлөлт хувиралт, бие хүн болон төлөвших явцыг энгийн амьдралын үйл явдал дунд тун чадварлагаар нээн харуулсан байна.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

© 2018
/