“Монсудар” хэвлэлийн газар орчуулагч Ч.Баатарын хөрвүүлснээр Федор Михайлович Достоевскийн “Маанаг” романыг уншигч та бүхэнд хүргэж эхлэн, уг бүтээл шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлсээр байгаа билээ.

Уг романы гол баатруудын нэрийн жагсаалтыг гарган, орос нэрийн тухай тайлбарыг хавсарган уншигчиддаа хүргэж байна. Учир нь эдүгээ цагийн залуус орос хүний нэрийг тэр бүр ялгаж танихгүй, хооронд нь сольж улмаар романы утга санааг ойлгохгүй тохиолдол гарч болзошгүй тул ийн хавсаргав.

Орос нэр гурван хэсгээс бүрддэг.

Үүнд: Нэр + Овог + Ургийн овог

(Имя + Отчество + Фамилия)

  1. Өөрийн нэр буюу Имя. Хүүхдийг төрөхөд өгдөг. Энэ нь багын, өхөөрдсөн, ойр дотнын хүмүүсийн дууддаг зэргээс хамаарч тодорхой хувиргалтай байдаг. Тухайлбал:


    Маша – Машка – Марина – Маня – Муся, Александра – Саша – Сашка – Шура – Саня гэх мэт.

  2. Овог буюу Отчество. Овог гэж хэлж болно. Хүүхэд ба эцгийн нэрийн холбоосыг илэрхийлдэг. Голдуу - ович /евич/ич эсвэл овна/евна/ична/ дагавартай явдаг. Тухайлбал: Александра Ивановна, Иван Федорович гэх мэт. Голдуу настай, хүндэтгэлтэй хүнийг нэр + овгоор нь дууддаг.

  3. Ургийн овог буюу Фамилия. Ургийн овог нь нэг нэр бүлийг нөгөө гэр бүлээс ялгана. Өвөг дээдсээс эхлэн тухайн гэр бүлийн удам дуустал уг нэрээр нэрлэгдэнэ. Жишээлбэл: Лев Николаевич Мышкин гэдгийн Мышкин нь ургийн овог.

Ф.М.Достоевскийн “Маанаг” романы гол баатруудын нэрийн жагсаалт

  1. Лев Николаевич Мышкин - Гол дүр. Орос язгууртан Мышкиний удмын сүүлчийн ван. Швейцарид 4 жил эмчлүүлээд буцаж ирсэн.

  2. Парфен Семеныч Рогожин - Худалдаачин. Их хэмжээний өв залгамжилсан. Настасья Филипповнад дурласан.

  3. Настасья Филипповна Барашкова - Сурвалжит гаралтай сайхан бүсгүй боловч хувь тавилангийн эрхээр Тоцкийн татвар эм болсон, Рогожины дурлалт бүсгүй.

  4. Иван Федорович Епанчина - Генерал, доод гаралтай боловч баяжсан, Петербургийн дээдсийн хүрээнд хүндлэгддэг эрхэм.

  5. Елизавета Прокофьевна Епанчина - Генералын эхнэр, 3 үзэсгэлэнт охины ээж, Мышкиний холын хамаатан.

  6. Александра Ивановна Епанчина - Епанчины ууган охин

  7. Аделаида Ивановна Епанчина - Епанчины дунд охин

  8. Аглая Ивановна Епанчина - Епанчиныбага, хамгийн үзэсгэлэнтэй охин, эрх дураараа боловч хүүхдээрээ. Мышкин вангийн хайртай бүсгүй.

  9. Лукьян Тимофеевич Лебедев - Түшмэл, архинд дуртай.

  10. Вера Лебедева - Лебедевийн охин.

  11. Ардалион Александрович Иволгин - Чөлөөнд гарсан генерал, Ганя, Варвара, Коля 3-ын аав.

  12. Гаврила Ардалионович Иволгин - Дундаж ангиллын түшмэл, өөрийгөө олохоор тэмцэж яваа амбицтай залуу.

  13. Варвара Ардалионовна Птицына - Ганягийн эгч.

  14. Иван Петрович Птицын - Мөнгө зээлдүүлэгч ажилтай, Ганягийн найз, эгчийнх нь нөхөр.

  15. Николай (Коля) Ардалионович Иволгин - Ганя, Варвара нарын дүү, Ипполитийн найз, Ванг шүтэн бишрэгч.

  16. Нина Александровна - Иволгина Иволгин генералын эхнэр, Ганя, Варвара, Коля нарын ээж.

  17. Афанасий Иванович Тоцкий - Баян язгууртан. Өнчин хоцорсон Настасья Филипповнаг өсгөж хүмүүжүүлж, сүүлд нь амрагаа болгосон.

  18. Ипполит Терентьев - Колягийн найз, сүрьегээр өвдөж үхлээ хүлээж буй залуу, өөрийгөө маш ухаантай хэмээн үнэлсэн.

  19. Евгений Павлович Радомский - Епанчины гэр бүлийн найз, Аглаятай гэрлэх санаатай байсан.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

/