Надин Гордимер "Зургаан тохой газар"

Улс төрийн зүтгэлтэн, нобелийн шагналт (1991) зохиолч Надин Гордимерийн "Зургаан тохой газар" өгүүллэгийн түүвэр нь анх 1982 онд Penguin хэвлэлийн газраас хэвлэгдэн гарчээ. Энэхүү түүвэрт зохиогчийн 1956 оноос 1980 он хүртэлх хугацаанд бичсэн бүтээлүүд дундаас сонгогдсон шилдгийн шилдэгт тооцогдох долоон өгүүллэг багтсан байна. Тухайн үед хувь хүнийг дарлах, арьс өнгөөр гадуурхах байдал хэрээс хэтэрч, газар нутаг заан хүчээр нүүлгэж, өөр арьст хүмүүс хоорондын гэрлэлт, бэлгийн харилцааг хуулиар хоригложээ. Хар арьснууд байнга биеийн байцаалттай явах болж эх орондоо харь иргэд лугаа адил гадуурхагдах болов. «Зургаан тохой газар» түүвэрт багтсан өгүүллэгүүдэд энэ бүх шударга бус тогтолцоо, хүнлэг бус дэглэмийг дүрслэн шингээж, ёгтлон харуулсан ажээ.

СЭТГЭГДЭЛ

Your email address will not be published. Required fields are marked *

© 2018
/